Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0438

 

2025  06  05  128/ШШ2025/0438

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Х******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон Х******* ******* СӨХ-ны гэрчилгээ, тамгыг *******ингүйд тооцуулж, хураалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ..Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Х******* СӨХ-ны гомдлыг судлан үзээд Х******* ******* СӨХ-д гэрчилгээ давхардуулан олгосныг хүлээн зөвшөөрч байна.

Х******* ******* СӨХ-г байгуулах болсон шалтгаан нь тус хорооны оршин суугчдын хүсэл зоригийн дагуу байгуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нэхэмжлэгч Х******* СӨХ-оос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргалд холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон Х******* ******* СӨХ-ны гэрчилгээ, тамгыг *******ингүйд тооцуулж, хураалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр гаргаж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг олгосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон Х******* ******* СӨХ-ны гэрчилгээ, тамгыг *******ингүйд тооцуулж, хураалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар үйл ажиллагаа явуулаагүй Х******* ******* СӨХ-ны буюу бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* СӨХ-оос гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон Х******* ******* СӨХ-ны гэрчилгээ, тамгыг *******ингүйд тооцуулж, хураалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.ХАЛИУНА