| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00213/И |
| Дугаар | 301/ШШ2025/00275 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 301/ШШ2025/00275
| 2025 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 301/ШШ2025/00275 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ч сумын Х багийн нутагт оршин суух Бь овогт Дийн Бын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Л.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б нь мал маллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Б миний бие 1970 оны 06 сарын 09-ний өдөр төрсөн. 55 настай, одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болоод байна. Би 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл А аймгийн Ч сумын Ш нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн Аын тасгаас ажиллаж байсан хугацааны лавлагаа бүрэн гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний малчнаар ажиллан өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Аын лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт батлан хамгаалах төв Аын лавлагаа болон бусад нотлох баримтыг үндэслэн миний А аймгийн Ч сумын Ш нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Ч сумын засаг даргын 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 01/47 тоот тодорхойлолт
- А аймгийн Ч сумын Х багийн засаг даргын 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 27 тоот тодорхойлолт
- А аймгийн Аын тасгийн 2025 оны 03 сарын 19-ны өдрийн 238 тоот тодорхойлолт
-А аймгийн Аын тасгийн 2025 оны 01 сарын 12-ны өдрийн Ч сумын Ш нэгдэлд Д.Бын малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн лавлагаа
- А аймгийн Аын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй А аймгийн Ч сумын Ш нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 сарын 28-ны өдрийн 64 дугаартай тогтоол
- Батлан хамгаалахын төв Аын 2025 оны 02 сарын 11-ний өдрийн Д.Бын цэргийн алба хаасан талаарх лавлагаа
- Үндэсний төв Аын 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 03-04/988 тоот лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтсрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 сарын 30-ний өдрийн 11/341 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Бын ХААТР-1, ХААТР-7, ХААТР-15 маягт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзулын хүсэлтээр Ж.Б, С.Г нараас авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бын А аймгийн Ч сумын Ш нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А аймгийн Ч сумын засаг даргын 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 01/47 тоот тодорхойлолт, А аймгийн Ч сумын Х багийн засаг даргын 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 27 тоот тодорхойлолт, А аймгийн Аын тасгийн 2025 оны 03 сарын 19-ны өдрийн 238 тоот тодорхойлолт, А аймгийн Аын тасгийн 2025 оны 01 сарын 12-ны өдрийн Ч сумын Ш нэгдэлд Д.Бын малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн лавлагаа, А аймгийн Аын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй А аймгийн Ч сумын Ш нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 сарын 28-ны өдрийн 64 дугаартай тогтоол, Батлан хамгаалахын төв Аын 2025 оны 02 сарын 11-ний өдрийн Д.Бын цэргийн алба хаасан талаарх лавлагаа, Үндэсний төв Аын 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 03-04/988 тоот лавлагаа, Нийгмийн даатгалын дэвтсрийн хуулбар, Батлан хамгаалахын төв Аын 2025 оны 04 сарын 19-ны өдрийн 292 дугаартай албан бичгээр ирүүлсэн Дийн Бын хугацаат цэргийн алба хаасны Аын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг хуулбар, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 сарын 30-ний өдрийн 11/341 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Бын ХААТР-1, ХААТР-7, ХААТР-15 маягт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ж.Б, С.Г нарын мэдүүлэг зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байна.
- А аймгийн Ч сумын Засаг даргын “...тус сумын Х багийн иргэн Д.Б ам бүл 2, 1987 оноос эхлэн одоог хүртэл Х багт мал маллаж байгаа нь үнэн болно...” гэх тодорхойлолт,
- А аймгийн Аын тасгийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн Дийн Бын А аймгийн Ч сумын Шд малчнаар ажиллаж байсан 1987 оны цалингийн тодорхойлолт
- А аймгийн Аын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн тус аймгийн Ч сумын Ш нэгдлийн зөвлөл тэргүүлэгчдийн 1988 оны 12 сарын 28-ны өдрийн 64 дугаартай Малчдын нийгмийн асуудлын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд “...Дийн Б-Х хэсэг...” гэсэн
- Батлан хамгаалах яамны төв Аын 2025 оны 04 сарын 29-ний өдрийн Дийн Б нь БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дугаар тушаалаар А аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 238 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1989.09.07-ны өдөр 615478 дугаарын цэргийн батлахтай халагдсан’’ гэсэн Аын лавлагаа, хаягийн хуудсанд “...Дийн Б А аймгийн Ч сум, Х хэсэгт хоньчин ...гэж бичигдсэн
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 11/341 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 маягтад “...Дийн Б Ш нэгдэл Х хэсэгт хоньчин... гэсэн, хаягийн хуудсанд “...Дийн Б 1970 оны 06 сарын 09-нд төрсөн, Х хэсэгт малчин...”, ХААТР-15 маягтад “...Дийн Б Ш нэгдэлд малчин...” гэсэн,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
- гэрч С.Ггийн “... Би 1986-1988 онд Ч сумын сургуульд байсан, Д.Б 1986 оноос манай аавтай мал малладаг байсан. Бид нар айл саахалт байсан. Ш нэгдэлд төлөг малладаг байсан. Өөр ажил төрөл хийж байгаагүй. Айл саахалт байсан учраас Д.Быг мал маллаж байсан талаар сайн мэдэж байна ...” гэх мэдүүлэг,
- гэрч Ж.Бын “...Би 1969-1970 он хүртэл ажиллаж байгаад 1970-1973 он хүртэл цэргийн алба хааж, 1973 оноос хойш А аймгийн Ч сумын Ш нэгдэлд адуу маллаж байсан. Д.Б нь 1986 оноос 1989 он хүртэл А аймгийн Ч сумын Х багт төлөг хариулж байсан. 1989 оноос цэргийн албанд татагдсан санагдаж байна, 2 жилийн цэргийн алба хаасан. Д.Б 1986-1989 оны хугацаанд өөр ажил хийж байгаагүй. Би 1973 оноос хойш тасралтгүй мал маллаж байсан учраас Д.Быг 1986-1989 он хүртэл А аймгийн Ч сумын Х багийн Ш нэгдэлд мал маллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний А аймгийн Ч сумын Ш нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Б А аймгийн Ч сумын Ш нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Бь овогт Дийн Бын А аймгийн Ч сумын Ш нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР