Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 0479

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Г.Номин, улсын яллагч  М.Хэрлэнчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч  Ж.Батхүү, шүүгдэгч  Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д  овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806011300418  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д  овогт Б Б /Э гэж дууддаг/, 19  оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул   аймгийн Дархан суманд    төрсөн,  настай, эрэгтэй,  дээд   боловсролтой,  маркетингийн менежер мэргэжилтэй, Х пропертийз ХХК-д төслийн менежер ажилтай,  ам бүл 4,  эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо  6/2-20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:Т

       

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А зочид буудлын хамгаалагч А.Д тооцооны мөнгөнөөс болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

     Шүүгдэгч  Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 16-ны орой 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А зочид буудлын караокед манай захирал Б төрсөн өдөр болоод манай ажлын хамт олон тэмдэглэсэн юм. 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 03.00 цагийн орчимд  бид нар гарах гээд эхнэр Батзаяа текэн дээр нь тооцоо хийх гээд очсон байсан. Манай эхнэр тус компанид нягтлан бодогч хийдэг юм. Тэгсэн тооцоо нь 500 гаран мянган төгрөг гарсан байсан. Гэтэл 44.000 төгрөгний сэт мах нь 88.000 төгрөгөөр орж ирсэн байсан. Тэгтэл түүнийгээ арай том гээд текэн дээр байсан хүн нь хэлсэн. Уг нь яг ижилхэн хэмжээтэй орж ирсэн. Хэрэв том байсан бол та нар том шүү гэж хэлэхгүй яасан юм гэж би хэлсэн. Гэтэл хамгаалагч нь орж ирээд манай эхнэр Батзаяаг текнээс холд гээд түлхэхээр нь би уур хүрээд текний хажуу талд зогсож байсан хамгаалагчийг ар талаас нь татаад эргээд харахаар нь нүүр лүү нь түлхчихсэн юм. Өөр асуудал болоогүй гэжээ. /хх-ийн 18/               

          Хохирогч  А.Д    мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би А  төвд хамгаалагчаар ажилладаг бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 17-ны шөнийн 03.00 цагийн орчимд манай төвийн караокены 309 тоот өрөөгөөр үйлчлүүлсэн хүмүүс мөнгөө өгөхгүй байхаар нь би очоод шаардлага тавиад эмэгтэйчүүд нь тооцоогоо хийх гээд  зогсож байхад хамт явж байсан өндөр нуруутай цэнхэр өнгийн цамцтай залуу текэн дээр ирээд бармен Б мөнгийг чинь өгчихнө, сүртэй гичий минь гэхээр нь би хажууд нь очоод чи хүн ингэж доромжилж болохгүй гэж шаардлага тавьтал тэр залуу шууд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиод ар нуруу руу өшиглөөд байж байхад тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд байж байхад манай бусад хамгаалагч нар ирсэн ба та нар тооцоогоо хийгээд явчих гэхэд муусайн шалдан банди нар гээд доромжлоод байсан. Удалгүй тэнд цагдаа ирсэн гэжээ. /хх-н10-12/   

          Гэрч  С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Б Д гэж хамгаалагчийг цохисон асуудлыг нүдээрээ хараагүй. Цаад өрөөнөөс гараад ирсэн чинь цагдаа дуудчихсан хэрүүл маргаан болсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Б эхнэр Б хамгаалагч сандал дээр сууж байхад нь түлхсэн гэсэн. Тэгээд жирэмсэн хүнийг яаж байгаа юм гээд Бат эхнэрээ өмөөрч тэр залуутай муудалцсан гэсэн. Бат гараараа нүүр хэсэг рүү нь  цохисон гэсэн. Д амаа дарчихсан зогсож байсан гэжээ./ хх-н 52-53 /   

          Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тухайн үед караокены өрөөнд байсан. Хэрүүл маргаан болсноос хойш цагдаа дуудсан байхад нь бид нар гарч ирсэн. Юу болсон талаар асуусан чинь тооцооноос болоод асуудал үүсч манай нягтлан Б нь илүү бичсэн талаар хэлсэн чинь хамгаалагч нь жирэмсэн Б түлхтэл эхнэрээ өмөөрч Б нь хамгаалагчтай муудалцсан гэж хэлсэн. Тухайн үед би хамгаалагчийн биед гэмтэл учирсан талаар мэдээгүй. Би хамгаалагчаас яасан гэж асуухад танай энэ залуу цохьчихсон гэж хэлсэн. Амаа ангайхад нь харахад шүд нь унасан зүйл харагдаагүй гэжээ. / хх-н 54-55/  

          Гэрч Г.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 1 дүгээр сарын 16-ны орой 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А төвийн 305 тоот өрөөнд 10 гаран тооны хүн орж үйлчлүүлсэн. Тэгээд Г тооцоо хийх гэж байсан эмэгтэй нь муудалцсан юм байна лээ. Би тухайн үед хажуу талых нь өрөөнд байж байтал гэнэт хүмүүс муудалцах чимээ гарсан.  Би өрөөнөөс гараад иртэл өндөр биетэй залуу бармен Г гичий минь гэж доромжлоод тооцоо илүү бодлоо гээд байсан. Гэтэл Д хууль ёсны шаардлага тавьтал нөгөө өндөр залуу Д баруун талын хацар хэсэг рүү нь нэг удаа хүчтэй цохисон. Д амаа дараад  доошоо тонгойтол ар нуруу хэсэгт нь гараа атгаж байгаад цохиод хөл рүү нь өшиглөхөөр нь би очоод салгасан. Манайд үйлчлүүлж байсан эмэгтэйд хүрсэн хүн ерөөсөө байхгүй. Харин уг эмэгтэй намайг нөгөө хоёрыг салгаж байхад ирээд миний гар луу цохиж гарт байсан утсыг унагааж эвдэлсэн. Тэр эмэгтэй жирэмсэн гэж мэдэгдэхгүй  байсан архи их уучихсан байсан орилж чарлаад л янз бүрийн авир гаргаад байсан гэжээ.  /хх-н 56-58/

          Гэрч  Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 16-нд манай ажлын хамт олон  19-20 цагийн хооронд Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А төвийн караокед орсон. Гарах болоод тооцоогоо хийтэл тооцоон дээр иоүү мөнгө бичсэн байсан. 44.000 төгрөгний махыг 88.000 төгрөг гэж бичсэн байсан. Илүү бичсэн байна гэхэд угаасаа ийм үнэтэй гээд байсан. Ингээд маргаан болсон. Батзаяа тооцоог бодоод зарим зүйлээ хас гэсэн гэтэл нэг хамгаалагч залуу Батзаяаг текнээс холд гээд түлхэх шиг болсон. Б эхнэр Б өмөөрч тухайн Д гэх хамгаалагчийн нүүр лүү цохисон. Би Б аваад өрөөрүүгээ орсон. Удалгүй цагдаа нар ирсэн гэжээ. / хх-н 59-61/

          Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2018 оны 1 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А төвийн караокений текэн дээр бармены үүрэг гүйцэтгэж байсан юм. 19-20 цагийн орчимд 10-д хүн орж ирээд 305 тоот өрөөнд орсон. Тэд эхлээд 350.000 төгрөгний багцын үйлчилгээ авсан. 03.00 цагийн орчимд манайх хаах дөхөөд тухайн үйлчлүүлэгч нарыг тооцоогоо хийхийг сануулсан. Ингээд тооцооноос болоод маргаан гарсан. Өндөр биетэй залуу орилж хэрэлдээд Д цохисон. Өндөр биетэй залуугийн эхнэр нь гээд нэг эмэгтэй маш их орилж чарлаж хэрүүл хийсэн. Бид эхлээд уучлаарай гээд хэвийн байлгах гэж зөндөө үзсэн гэжээ.  / хх-н 62-64/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 65/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 1740 тоотын дүгнэлт

1.Д биед дээд үүдэн 11-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 66/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 67-68/

           Б.Б  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-56-57/

            Б.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 75-78/

     Б.Б  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 79/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 80/,оршин суугаа газрын тодорхойлолт  /хх-н 81-82/ зэрэг болно.          

           Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  зочид буудлын хамгаалагч А.Д бармен Б мөнгийг чинь өгчихнө, сүртэй гичий минь гэхээр нь би хажууд нь очоод чи хүн ингэж доромжилж болохгүй гэж хэлэхэд нь нүүр лүү нь цохиж ар нуруу руу нь өшиглөж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :     

          Д биед дээд үүдэн 11-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн 1740 дүгээр дүгнэлт  /хх-ийн 66/

          Хохирогч  А.Д мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн …үйлчлүүлсэн хүмүүс мөнгөө өгөхгүй байхаар нь би очоод шаардлага тавиад эмэгтэйчүүд нь тооцоогоо хийх гээд  зогсож байхад хамт явж байсан өндөр нуруутай цэнхэр өнгийн цамцтай залуу текэн дээр ирээд бармен Б мөнгийг чинь өгчихнө, сүртэй гичий минь гэхээр нь би хажууд нь очоод чи хүн ингэж доромжилж болохгүй гэж шаардлага тавьтал тэр залуу шууд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиод ар нуруу руу өшиглөөд байж байхад тэнд байсан хүмүүс салгасан гэсэн мэдүүлэг /хх-н10-12/   

            Гэрч  Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Гарах болоод тооцоогоо хийтэл тооцоон дээр илүү мөнгө бичсэн байсан. 44.000 төгрөгний махыг 88.000 төгрөг гэж бичсэн байсан. Илүү бичсэн байна гэхэд угаасаа ийм үнэтэй гээд байсан. Ингээд маргаан болсон. Батзаяа тооцоог бодоод зарим зүйлээ хас гэсэн гэтэл нэг хамгаалагч залуу Батзаяаг текнээс холд гээд түлхэх шиг болсон. Бат эхнэр Батзаяагаа өмөөрч тухайн Даваасамбуу гэх хамгаалагчийн нүүр лүү цохисон гэсэн мэдүүлэг / хх-н 59-61/

          Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … 03.00 цагийн орчимд манайх хаах дөхөөд тухайн үйлчлүүлэгч нарыг тооцоогоо хийхийг сануулсан. Ингээд тооцооноос болоод маргаан гарсан. Өндөр биетэй залуу орилж хэрэлдээд Д цохисон. Өндөр биетэй залуугийн эхнэр нь гээд нэг эмэгтэй маш их орилж чарлаж хэрүүл хийсэн. Бид эхлээд уучлаарай гээд хэвийн байлгах гэж зөндөө үзсэн гэсэн мэдүүлэг   / хх-н 62-64/

Шүүгдэгч  Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед   өгсөн … эхнэр Б текэн дээр нь тооцоо хийх гээд очсон байсан. Манай эхнэр тус компанид нягтлан бодогч хийдэг юм. Тэгсэн тооцоо нь 500 гаран мянган төгрөг гарсан байсан. Гэтэл 44.000 төгрөгний сэт мах нь 88.000 төгрөгөөр орж ирсэн байсан. Тэгтэл түүнийгээ арай том гээд текэн дээр байсан хүн нь хэлсэн. Уг нь яг ижилхэн хэмжээтэй орж ирсэн. Хэрэв том байсан бол та нар том шүү гэж хэлэхгүй яасан юм гэж би хэлсэн. Гэтэл хамгаалагч нь орж ирээд манай эхнэр Б текнээс холд гээд түлхэхээр нь би уур хүрээд текний хажуу талд зогсож байсан хамгаалагчийг ар талаас нь татаад эргээд харахаар нь нүүр лүү нь түлхчихсэн юм гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Б.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул  Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          Б.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Б.Б нь хохирогчид эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Б.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д  овогт Б Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.Б  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН