Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00528

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00528

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 06 13 103/ШШ2025/00528

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн төв байранд байрлах, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, Их гүний .. дугаар гудамжны .. тоотод оршин суух ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,820,586.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. ******* ******* нь 2024 оны 11 сарын 22-ны өдөр тус *******тай 2010127490 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 17,579,800 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 22.8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн цалингийн зээл авсан.

2010127490 зээлийн төлөлтөнд үндсэн зээл 2,327,764.41 төгрөг, хүүнд 1,178,299.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 439.25 төгрөг нийт 3,506,503 төгрөгийг төлсөн байна. ******* *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн *******инд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь 2025 оны 3 сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 79 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 15,820,586.6 төгрөгийг хариуцагч Ц.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.******* нь ******* *******ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 15,820,586.6 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,820,586.6 төгрөг / арван таван сая найман зуун хорин мянга таван зуун наян зургаан төгрөг зургаан мөнгө / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 118,526.5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.*******аас 118,526.5 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ