| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00360/и |
| Дугаар | 318/ШШ2025/00305 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00305
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот дүүрэг, дүгээр хороо, цогцолборт байрлах, регистрийн дугаар М-ийн,
Хариуцагч: Увс аймаг, , дугаар баг, Баянцагаан -р байр, тоотод оршин суух, регистрийн дугаар, О.Ш холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,413,845 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МФ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Ш нь МФ ББСБ-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 140000894054 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 85****** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. О.Шнь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 860,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. МФ ББСБ ХХК-ийн зүгээс О.Ш зээлийн гэрээний үүргийг шаардахад огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар О.Ш үндсэн зээлийн үлдэгдэл 860,000 төгрөг, зээлийн хүү 467,554 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,291 төгрөг, нийт 1,413,845 төгрөг байна. О.Ш нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул МФ ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,413,845 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч О.K ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: МФ ББСБ ХХК нь хариуцагч О.Ш зээлийн гэрээний үүрэгт 1,413,845 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,413,845 төгрөгийг тус компанийн Хаан банк дахь тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.K ББСБ ХХК нь хариуцагч О.Ш холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,413,845 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.K ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч О .K ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,572 төгрөгийн тал хувь болох 18,786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 18,786 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О к ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.к ББСБ ХХК нь хариуцагч О.Ш холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,413,845 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 18,786 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.K ББСБ ХХК-д олгож, 18,786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ