| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/01592/И |
| Дугаар | 192/ШШ2025/04629 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/04629
| 2025 оны өдөр | 05 сар 30 р 192/ШШ2025/04629 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Т.Ариунболд, Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Гэм хорын хохиролд 37,070,997 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **н, хариуцагчийн өмгөөлөгч **р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг, Ханги хилийн боомтын зам дээр 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "***" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, *** ХХК-ийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Т***и" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ухарч мөргөсөн зам тээврийн осол гарч улмаар*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд болон нүүрс тээвэрлэлтэд хохирол учруулсан. Тус ослыг эрх бүхий албан тушаалтан шалгаж зөрчлийн тухай хуулиар ***д шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн. Гэм буруугийн тал дээр хариуцагч тал маргадаггүй, "***" ХХК нь уг зам тээврийн осолд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, "****" ХХК-аас гаргасан хохирлын үнэлгээгээр тогтоосон 19,130,000 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2024/317 тоот албан бичгийг ирүүлсэн байдаг.
Гэвч өнөөдрийг хүртэл хохирлын 19,130,000 төгрөгийг төлөөгүй тул бид даатгалын байгууллагаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байгаа юм. Хохирол төлбөр төлөгдөөгүй учраас тээврийн хэрэгслийн засварын ажил удаашралтай, мөн тухайн тээврийн хэрэгсэл нь тээвэрт явахгүй байгаа учраас нүүрс тээвэрлэлтээс олох орлогоо 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тээврийн үйл ажиллагаа эрхлээгүй, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нүүрс тээвэр хийгээгүйгээс компанид учирсан гэм хорыг тодорхойлон нэхэмжилж байгаа юм. Тус ***К-ийн өмчлөлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Х*** чиглэлд нүүрсний богинын тээвэрт явдаг байсан. ***К нь **** ХХК-тай нүүрс тээврийн гэрээтэй байгуулсан байсан. Гэрээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл олох ёстой байсан орлого гэж тодорхойлсон. 1 сард 18 удаагийн тээвэрлэлт хийдэг байсан бөгөөд осолд өртсөнөөс хойш тухайн тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийх боломжгүй болсон тул тээвэрлэлтээс олох ёстой байсан 35,157,997 төгрөгийн орлогыг алдаад байна. Дунджаар 139 тонн нүүрс тээвэрлэх ёстой байсан, т** ХХК-тай байгуулсан гэрээгээр нэг тонн тутамд 80 юаниар тодорхойлсон байгаа. Үүнээс ажилчдын цалин хөлс бусад зардлаа хасаад 30 юань цэвэр ашиг олдог. Т***ХХК нь *** ХХК-тай байгуулсан нүүрс тээврийн гэрээ нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусах байсан тул 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн тул тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоод 35,157,997 төгрөгийг гэм хорын хохирол гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. А***ХХК-аас гаргасан хохирлын үнэлгээгээр 19,130,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Улмаар хохирлыг манай компанийн зүгээс "А**" компаниар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. А** компаниас тээврийн хэрэгслийн хохирол төлбөрт 17,217,000 төгрөгийн нөхөн төлбөрийг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр олгосон байна. Иймд зөрүү төлбөр 1,913,000 төгрөгийг "***" компаниар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Тухай осолд өртсөн автомашиныг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр засуулж янзлуулсан. Засвар үйлчилгээнд нийт 56,227,808 төгрөг болсон талаар баримтуудыг хэрэгт өгсөн. Гэхдээ бид уг төлбөрийг нэхэмжлээгүй. Гэм буруугийн хувьд талууд маргадаггүй. Олох ёстой байсан орлогын тухайд маргадаг. Тухайн үед хариуцагч *** ХХК-ийн жолооч буюу тухайн ослыг гаргасан жолооч гэм буруугаа хүлээсэн.*** ХХК-аас төлбөр хохирлыг барагдуулахад татгалзах зүйлгүй гэж албан бичгээр хандаж байсан. Бид олох ёстой орлогыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа. Гэрээний дагуу нүүрс тээвэр хийж байсан, нүүрс тээвэр хийж байх үед тухайн осол болсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар татгалзлын агуулга: Бидний зүгээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад "**** ГХОХХК-ийн өмчлөлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ханги-Мандал чиглэлд богинын тээвэрт явдаг. 1 сард 18 удаагийн тээвэрлэлт хийдэг байсан бөгөөд осолд өртсөнөөс хойш тухайн тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийх боломжгүй болсон тул тээвэрлэлтээс олох ёстой байсан 35,157,997 төгрөгийн орлогыг алдаад байна. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойших хугацааны тээвэрлэлтийн орлого 35,157,997 төгрөгийг гэм хорын хохирлоор гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зам тээврийн осол гарч их хэмжээний хохирол учирсан бөгөөд бид хэн хэн нь эд хөрөнгөөрөө хохирсон ба уг хэргийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан. Тус зам тээврийн осол нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг Ханги хилийн боомтын орчимд болсон ба тус боомт нь газар зүйн байршлын хувьд алслагдсан байршилд байдаг учир цагдаагийн байгууллагын хэмжилт, шинжээч томилох болон шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан зэрэг нь маш их цаг хугацаа алдаж олон хоногийн процесс болсон. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тухайн зам тээврийн осол гарч, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цагдаагийн бие бүрэлдэхүүн ослын газар ирж хэмжилт хийсэн. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ослын дүгнэлт гаргахаар шинжээч ирж, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "***" ХХК үнэлгээний тайлангаа гаргасан. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагын зүгээс "Т***" ГХОХХК-нд албан тоот хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахдаа "осолд өртсөнөөс хойш тухайн тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийх боломжгүй болсон тул тээвэрлэлтээс олох ёстой байсан орлогыг нэхэмжилж байна" гэдэг нь үндэслэлгүй гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл бидний зүгээс "***" ХХК-ы үнэлгээний тайлан гарснаас хойш 2 хоногийн дараа уг зам тээврийн ослын хохирлын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, хохирлын үнэлгээ болох 19,130,000 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэдгээ 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 2024/317 тоот албан бичгээр илэрхийлсэн билээ. Гэвч "Т*" ГХОХХК нь т**ус албан тоотод ямар нэг хариу мэдэгдэл өгөхгүй удааж байгаад гэнэт 35 хоногийн дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ямар тооцооллоор яаж тооцоолж гаргасан нь мэдэгдэхгүй "олох ёстой байсан орлого" хэмээн 35,157,997 нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагатайгаа нийлээд 37,070,997 төгрөгийг нэхэмжилдэг. Ингэхдээ зөвхөн нэхэмжлэгч өөрийн гаргаж өгсөн жагсаалтад үндэслээд хохирлын хэмжээг тогтоосон. Нотлох баримтаар өөрийнхөө дансны хуулгыг гаргаж өгсөн. Энэ нь аливаа хувь хүн, хуулийн этгээд ирээдүйд олох байсан орлого ашгийг зөвхөн дансны хуулгаар, Монгол банкны ханшийн лавлагаагаар нотлон тогтоох ямар ч боломжгүй гэж бид үзэж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйл "Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах" гээд 510.1-т "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж тус тус заажээ. Бид энэхүү зам тээврийн осолд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Учирсан хохирлыг даатгалын байгууллага нөхөн төлсөн, бид харин даатгалын байгууллагад энэхүү хохирлын мөнгийг төлж барагдуулаад явна. Өөрөөр хэлбэл учирсан хохирлыг үнэлгээний байгууллагын тайлан гарснаас хойш 2 хоногийн дотор мөнгөөр нөхөн төлчихсөн. Иймд хариуцагч бид хуульд заасны дагуу нэхэмжлэгчид учирсан гээд байгаа гэм хорыг аль хэдийн арилгачихсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 35,157,997 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох зөрүү төлбөр 1,913,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: "***" ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шийтгэлийн хуудсын хуулбар, А****ХХК-ийн даатгалын хохирлын үнэлгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тээвэрлэлтээс олох байсан орлогын тооцоолол, 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 25/220 дугаар албан бичиг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25/107 дугаар албан бичиг, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, нүүрс тээврийн орлогын тооцоо, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/317 дугаар албан бичиг, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/28 дугаар албан бичиг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2025/49 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ГХОХХК нь хариуцагч ***ХХК-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 35,157,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 1,913,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 37,070,997 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэл эвдэрсэн тул учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг гаргуулна гэж, хариуцагч осол гарсан, гэм буруугийн тухайд маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 35,157,997 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч ***ХК-ийн эзэмшлийн 9*** улсын дугаартай, Sh*** маркын тээврийн хэрэгсэл /зүтгүүр/-г жолоодож явсан ***нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, Ханги хийлийн боомтын зам дээр ухрах үйлдэл хийхдээ явахдаа нэхэмжлэгч ***ХК-ийн эзэмшлийн *** улсын дугаартай, ***кын тээврийн хэрэгсэл /зүтгүүр//-ийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шийтгэлийн хуудас, зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 12, 15/
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сум дундын цагдаагийн тасгаас тухайн зам тээврийн осолд зөрчлийн хэрэг үүсгэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ***Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.34, 1.2.35, 3.4, 14.6 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гаргасан болохыг баримтаар тогтоож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 15/
Хариуцагч *** ХХК нь * улсын ду**гаартай тээврийн хэрэгслийн эзэмшлийн талаар буюу *** ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан тухайд маргахгүй, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, зээлдүүлэгчийн нэр дээр гэрчилгээг шилжүүлсэн гэж тайлбарласан.
Хөрөнгийн үнэлгээний А*** ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2551 дугаартай эвдрэл хохирлын үнэлгээний тайланд уг ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн *** улсын дугаартай, *** маркын тээврийн хэрэгсэл /зүтгүүр/-ийн урд нүүрэн тал эвдэрч, эд ангийг солих засварлах зардалд 19,130,000 төгрөг шаардлагатай талаар дүгнэсэн байна. /хх-ийн 16/
Нэхэмжлэгч шаардлагаа 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш нэг сарын дотор 18 удаа Ханги-Мандалын чиглэлд тээвэр хийдэг, олох ёстой байсан орлого 35,157,997 төгрөг, хохирлын үнэлгээ 19,130,000 төгрөгөөс ** ХХК-иас нөхөн төлбөрт авсан 17,217,000 төгрөгийн хасч, зөрүү 1,913,000 төгрөг, нийт 35,157,997 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн 1,9013,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Хэрэгт авагдсан ** улсын дугаартай, Northbenz Beiben маркын тээврийн хэрэгсэл /зүтгүүр/-ийг 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Ханги дахь засварын төвд засварт орсон, 2025 оны 2 дугаар сарын 11-ний засвар хийж дууссан, 56,227,808 төгрөгийн зардал гарсан тухай дурджээ. /хх-ийн 54-59/
Олох ёстой байсан орлогыг тооцохдоо нэхэмжлэгч *** компанийн хооронд 2024 оны 5дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу ХангиМандалын чиглэлд нүүрс тээвэрлэдэг, сард 18 удаагийн тээвэрлэлт /рейс/-ийн хөлс, цэвэр ашгийг тооцоолсон гэж тайлбарласан. /хх-ийн 83/
Дээрд дурдсан гэрээний хугацаа нь байгуулагдсан өдрөөс хойш 6 сар /2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дууссан/ байх бөгөөд гэрээ сунгагдсан эсэх, сард 18 удаа тээвэрлэлт хийдэг эсэхийг нэхэмжлэгч тал нотлоогүй, нотлох баримтыг гарган өгөөгүй болно.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.
Хариуцагч ***л ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож ясан*** буруутай үйлдлээс осол гарсан, уг ослоор нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон тул хариуцагч тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ 19,130,000 төгрөгөөс А***ХК-иас нөхөн төлбөрт авсан 17,217,000 төгрөгийн хасаж, зөрүү 1,913,000 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл болж байгаа баримтыг цуглуулах, шүүхэд гарган өгөх, нотлох үүргийг хуулиар хүлээдэг.
Нэхэмжлэлээс олох ёстой байсан орлого 35,157,997 төгрөг гаргуулах шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд ТОГТООХ :
1. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** ХХК-иас 1,913,000 /нэг сая есөн зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т***ХХК-д олгож нэхэмжлэлээс 35,157,997 /гучин таван сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун ерэн долоо/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,957 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 45,558 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар ш тэй 㺺 , , 뺺 㺺 энэхүү шийдвэрийг авснаас 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд .
ДАРГАЛАГЧ Т.БАТСҮХ
ШҮҮГЧИД Т.АРИУНБОЛД
Э.ОЮУН-ЭРДЭНЭ