2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04900

 

 

 

 

    2025              06             05                                       192/ШШ2025/04900

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 33 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд оршин байх ******* дүүргийн Нийгмийн даатгалын газар/ РД:9090142/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 17 дугаар хороо, 07 дугаар хэсэг, Оргил гарден, 85б байр, 502 тоот хаягт байрлах “******* *******” ХХК/РД:*******/-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөг, алданги 120,528,255.5 төгрөг, нийт 361,584,766.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ******* дүүрэг, 7 дугаар хороо, 25-7 дугаар байрны 252 тоот хаягт оршин суух ****-ын

 

2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчид холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон алдангид нийт 361,584,766.5 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* *******” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйл 21.1 дэх хэсэг "Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйл 32.2.2 дахь хэсэг "орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх" үүргийг зөрчин 2021 оны 01 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн байдлаар 241.056.511 төгрөг, шимтгэлд ногдуулах алданги 120.528.255,50 төгрөг, нийт 361,584,766 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ажил олгогчид үүссэн дээрх шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж 2022 оны 10 дугаар сарын 14- ний өдөр 000148 дугаар “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлага, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1293 дугаар дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг худалдаа, хөгжлийн банкинд хүргүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 0322 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлага барагдуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлагыг "******* *******" ХХК-д хүргүүлсэн.
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон алдангийг барагдуулах чиглэлээр ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн тасгийн дарга Э.Сэргэлэн, орлого шимтгэлийн байцаагч М.Энхбаяр нар нь 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдөр "*******” ХХК-н захирал Ц.Бадраатай 2021 оны 05 дугаар сарын байдлаар үүссэн өр авлагыг барагдуулах чиглэлээр уулзалтыг зохион байгуулсан байдаг. Иймд "******* *******" ХХК-аас 2021 оны 01 дүгээр сараас хойш төлөөгүй байгаа нийгмийн даатгалын шимтгэл болох 241.056.511 төгрөг, шимтгэлд ногдуулах алданги 120.528.255,50 төгрөг, нийт 361.584.766 төгрөгийг нийгмийн даатгалын сангийн дансанд төлөхийг “******* *******” ХХК-ид даалган шийдвэрлэж өгнө үү.
“******* *******” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу бол нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс “******* *******” ХХК-д ажиллаж байгаа нийт ажилчдын эрх ашиг, цаашлаад өндөр насны тэтгэвэр тогтоох мөн эмнэлгийн байгууллага, бүр цаашлаад эрүүл мэндийн даатгал, зээл авахад нэлээн хүндрэлтэй болж байгаа учраас “******* *******” ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй. Тийм учраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “******* *******” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” ХХК нь “******* ” ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн түншлэлийн гэрээ /№08-12/2019/ байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан “ERP програм хангамжийг нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгох ЭТТ/201901144 тоот тендерт түншлэлээр оролцон шилдэг тендерээр шалгаран ERP системийг нийлүүлэх төслийг гүйцэтгэж ирсэн.
Тус төслийн ажлыг гүйцэтгэх хугацаанд Ковид-19 цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон боловч бид тус төслийг амжилттай гүйцэтгэн 2021 оны эцэст ашиглалтад ороход бэлэн болгож зарим дэд системүүдийг ашиглалтад оруулсан. Манай компани нь төслийн нийт ажлын 95 хувийг гүйцэтгэж дууссан боловч 2021 оны 11 дүгээр сард дундын санхүүжилт авснаас хойш өнөөдрийг хүртэл төслийн санхүүжилт олгогдоогүй бөгөөд тухайн үед 2022 оны 07 дугаар сарын эхний 7 хоногт төслийн явцыг тайлагнан, акт үйлдэж, санхүүжилт хүссэн нэхэмжлэх илгээсэн. Тус төсөл нь хамрах хүрээ том бөгөөд ач холбогдол өндөр учир манай компани хариуцлагатай сайн ажиллаж төслөө амжилттай гүйцэтгэхийн тулд бүх хүн хүчээрээ зөвхөн тус төслийн ажлыг гүйцэтгэж ирсэн учир тус төслөөс санхүүжилт олгогдохгүйн улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж 2022 оны 07 дугаар сараас манай компани нь үйл ажиллагаагаа зогсоосон.
2022 оны 10 сараас “Эрдэнэс тавантолгой” ХК-д Засгийн газраас онцгой дэглэм тогтоон бүрэн эрхт төлөөлөгч томилогдон шинэ удирдлагын багаар бүх үйл ажиллагаа, төслийг хянаж шалгасны хүрээнд тус төсөл болон тендерийг мөн шалгаж эхэлсэн. Тус шалгалтаар нүүрсний хулгайн холбогдолтойгоор уг төслөөр ашиглалтад ороход бэлэн болсон системээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа нь бүрэн хяналттай болох учир ашиглаж болохгүй гэсэн чиглэл заавартай байсан гэсэн байсан. 2023 он гараад тус төсөл болон тендерийн талаар АТГ-т ч холбогдох бүх материалыг гарган өгч шалгуулсан. АТГ-ын шалгалт дуусч дүгнэлт гарснаар “Эрдэнэс тавантолгой” ХК-иас тус төслийн ажлыг хүлээн авна гэсэн хариу авч хүлээж байна. Биднээс хамаарахгүй давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан ажилтнуудынхаа Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадалгүй хуримтлагдсан бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас манай компанийн авлага болох 420,000,000 төгрөгийг авмагц нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой болох учир төслийн шалгалт дуусч, төслийн ажлыг хүлээн авах хүртэл хүлээнэ үү.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сараас “Эрдэнэс тавантолгой” ХК-Ид Засгийн газраас онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгч томилогдон шинэ удирдлагын багаар бүх үйл ажиллагаа, төслийг хянаж шалгасны хүрээнд АТГ-т шалгалт явагдаж байгаа, уг шалгалт дуусаж дүгнэлт гарснаар “Эрдэнэс тавантолгой” ХК-Иас төслийн ажлыг хүлээн авна гэсэн хариу авч хүлээж байна. Биднээс хамаарахгүй давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ажилтнуудынхаа Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадалгүй хуримтлагдсан бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас манай компанийн авлага болох 420,000,000 төгрөгийг авмагц шимтгэлээ төлөх боломжтой болох учир төслийн шалгалт дуусаж, төслийн ажлыг хүлээж авах хүртэл хүлээнэ үү.
Эдийн засгийн боломжгүй нөхцөл байдал үүссэн. Манайх төлөхгүй гэж хэлээгүй. Төлнө. Гэхдээ “Эрдэнэс тавантолгой” ХК-иас авлагатай байгаа бөгөөд төрийн байгууллага юм чинь байгууллагын дансанд орох байх. Манайх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Алдангийг зөвшөөрөхгүй, гуравдагч этгээдийн шаардлагыг тусад шийдвэрлэх боломжгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2018 оноос хойш “******* *******” ХХК-ид ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Иймд 2 жил 1 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 15,031,142.81 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлүүлж, нийгмийн даатгалын бичилтийг баталгаажуулж өгнө үү. Тус компанид ажилласан жил болох 2.1 жилийг төлж баталгаажуулахыг ******* дүүргийн нийгмийн даатгалын газар болон “******* *******” ХХК-ийн захирал Ц. Бадраа нарт даалгаж өгнө үү. Компанийн нийт өр төлбөр 241,000,000 төгрөг, алданги 120,000,000 байх ба үүнд миний 2.1 жилийн төлбөрийг төлж баталгаажуулах, хүчин төгөлдөрт тооцуулах үүргийг компани болох ******* дүүргийн нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү. Би энэ компанид ажиллаад гарахад 2022 оны 09 дүгээр сард Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн компани нь хууль бус тендерийн материал бүрдүүлж бусдад их хэмжээний авлига өгсөн хэргээр гэрчийн мэдүүлэг авч байсан. Түүнээс хойш би “Эрдэнэс тавантолгой” ХК-иас “******* *******” ХХК нь 410,000,000 төгрөгийг өгөх ёстой юм уу, үгүй юм уу гэсэн чинь Авлигатай тэмцэх газарт манайх эрүүгийн хэрэг үүсгээд 2,500,000,000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжлэл үүсгэчихсэн эрүүгийн хэргээр явж байгаа, гэхдээ үүнээс өөр мэдээлэл чамд өгөх боломжгүй, чи өөрөө шүүхийн журмаар мэдээлэл олж авах, нотлох баримт гаргуулж аваарай гэсэн. Тэгээд хоёр маргаан байгаа, цалингийн маргаан, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх хоёр маргаан байгаа. Дараа нь ийм, ийм шалтгаантай байгаа юм гээд та хэд надад тодорхойлолт гаргаж өгнө үү гэж хандсаны үндсэн дээр танайх яг хэдэн төгрөгийн төлбөртэй юм, төлбөргүй юм, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээс хамаарч тодорхойлолт гаргаж өгнө гээд албан бичиг гаргаж өгсөн. Тэгээд компани шүүхэд хэд хэдэн газарт тайлбар гаргаж өгдөг юм. Тайлбар гаргахдаа “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 2,500,000,000 төгрөгийн тендерт оролцчихсон. 410,000,000 төгрөгийг авна, тэр мөнгөө авахаараа өгнө гэдэг. Авахаараа өгнө гэдэг зүйл байхгүй, 2,500,000,000 төгрөгийг “Эрдэнэс тавантолгой” ХК-иас буцааж авахаар эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа. Энэ талаар тайлбарлахдаа манайх шүүхийн маргаангүй гэдэг худлаа тайлбар өгөөд байгаа юм. Яах вэ намайг хуурч болно, нийгмийн даатгалыг хуурч болно, татварын газрыг хуурч болно, яамыг хуурч болно, гэхдээ бүхэл бүтэн Монгол Улсын шүүхийн байгууллагыг хуурсан тайлбар өгч болдог юм уу, тэр талаар шүүх анхаарч үзнэ үү. Миний хувьд энэ компанид 4,3 жил ажилласан, ажиллаж байх хугацаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас төслийн мөнгө аваагүй, мөнгөний боломжгүй байна гээд цалин хөлс хугацаанд нь өгч байгаагүй. Энэ талаарх баримтыг сая шүүхэд би өгсөн. Цалин хөлс өгөхгүй байхаас гадна, нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлж байгаагүй, ажилчдад мэдэгдэж байгаагүй. Мэдсэн үедээ хэлэхэд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас төслийн мөнгө авахаараа нийгмийн даатгал, татвараа төлнө гэж хэлсэн байсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс болж би болон тухайн үед ажиллаж байсан ажилтнуудад ямар хор уршигтай байсан бэ гэхээр тухайн үед би эмнэлэгт хагалгаанд орж байсан. Тэгэхэд листийн мөнгө аваагүй, нөхөн олговор авч чадаагүй, хасуулж байсан. Мөн банкнаас зээл авах гэхээр нийгмийн даатгал төлөгдөөгүй гээд зээл авч болохгүй байсан. Түүнчлэн ээлжийн амралтаар, цөөхөн хоногоор гадаадад улс руу явчхаад ирье гэхээр виз гарч байгаагүй. Яагаад гэвэл нийгмийн даатгал төлөгдөөгүй учраас виз гараагүй, иймэрхүү байдлаар маш их хохирсон. Ажлаас гарах үед цалин хөлс авч чадаагүй. 2 жил 1 сарын хугацааны 15,031,048 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 2021 оны 02 дугаар сараас, 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгөх шаардлагаа дэмжиж байна. Үндэслэлийн тухайд гэвэл би энэ компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бүх ажилтнуудынхаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу нийгмийн даатгал төлөх үүрэг нь тухайн компанид байгаа. Тийм учраас Нийгмийн даатгалыг төлүүлж өгнө үү. Нэхэмжлэгчийн тайлбарыг, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. “******* *******” ХХК өмнө нь өөр компанийн нэр дээр 150,000,000 төгрөгийн нийгмийн даатгалд өртэй байсан. Одоо 80,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй одоо болтол төлөөгүй 7 жил болчихсон, хойшид хэчнээн жил болохыг мэдэхгүй байна, цаг хугацаа зарцуулах байх. Тэгэхээр 10 жилийн хугацаанд магадгүй төлж барагдуулахгүй би болон өөр ажилчдад тэтгэвэр тэтгэмжид гарах үед миний ажилласан 2,3 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй бол ажилласан жилд орж тооцогдохгүй хэмжээнд хүрчхээд байгаа. Тэгэхээр тэр үед миний ажилласан 2,3 жил хасагдах, орохгүй байх нөхцөл байдал үүсээд байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газрыг хяналт шалгалтын дарга Н.Лхагвадорж, мөн ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргатай уулзаж байсан. Эдгээр хүмүүсээс асууж байсан. Би гомдол гаргаснаар минийх түрүүлж төлөгдсөн гэдэг төлөвтэй болох уу гэж асуусан чинь үгүй хуулиараа ч тэр, программаараа ч тэр, хэзээнээс төлж дуусна төлж дууссаны төлөгдсөн гэдэг төлөвтэй болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би ядаж төлөгдсөн гэдэг төлөвтэй болдоггүй юм 10 жилийн дараа тэтгэвэр тэтгэмжид гарахад би болон манай ажилтнууд шүүхээр шийдвэрлэж байсан гэдэг утгаараа ажиллаж байсан гэдэг албан бичиг, акт өгч болох уу гэсэн, боломжтой харин программд бүрэн төлж дууссаны дараа өөрчлөгдөнө гэдэг тайлбар өгсөн. Тийм учраас миний эцсийн хүсэлт тухайн компанид боломжтой эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар бүгд гарч ирэх байх. Одоо өөр компани үүсгэчихсэн ашиг орлого олоод явж байгаа, боломжтой гэхдээ энэ их олон өр ширийг төлөх ямар ч хүсэл сонирхолгүй байгаа. Өчнөөн олон ажилтан хохирчхоод байна. Миний 2,3 жилийг тооцуулж өгнө үү гэдэг хүсэлттэй байна гэв.

 

Бие даасан шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой хариу тайлбар өгье. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32.2-т зааснаар ерөнхийдөө яагаад гуравдагч этгээдийн өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөгдсөн бүртгэлд оруулах гээд байгаа юм гэдэгт өмнө нь бид нар хэлж байсан нийгмийн даатгалын сан бол тухайн ажил олгогчоос ирүүлсэн тухайн сарын шимтгэлийн тайланг үндэслээд төлөгдсөн бол төлөгдсөн төлөвт хүлээж авна. Хуулинд хүртэл байгаа нийт ажилчид гээд яагаад ганц хүнийхийг оруулж болдоггүй вэ гэхээр энэ нь хамтын ажиллагааны зарчмаар явагддаг сан учраас заавал хэн нэгэн хүнийг тодорхойлж санд төлөхгүйгээр зөвхөн нийт ажилчдыг бүрэн төлсөн тохиолдолд бүгд төлсөн төлөвт ордог сан юм. Тийм учраас гуравдагч этгээдийн зөвхөн минийхийг төл гэсэн асуудал бол хүндрэлтэй байгаад байгаа. “******* *******” ХХК нь 2023 оны 03 дугаар сард өгсөн тайлан дээр бол н.Бадраа захирлыг оруулаад нийт 10 ажилтантай. Тэр 10 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл бүгд төлөгдсөн тохиолдолд төлөгдсөн төлөвт орно гэсэн ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Тэр 10 ажилтан дунд гуравдагч этгээд байгаа юм.

 

Бие даасан шаардлагатай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс бол нийгмийн даатгалын шимтгэлийг бол төлнө. Бас гуравдагч этгээдийн 240,000,000-д мөн гуравдагч этгээдийн 15,000,000 багтаж байгаа, тусгаарлан төлөх боломжгүй гэж үзэж байна. Төлөхгүй гэж хэлээгүй, төлнө гэж хэлсэн.

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/хх-1-2/, ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх-169/, ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 285 дугаар итгэмжлэл/хх-3, 115/, хариу тайлбар/хх-191/, Худалдаа хөгжлийн банкинд гаргасан ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1293 дугаартай “Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай” мэдэгдэл/хх-4/, “******* *******” ХХК-д гаргасан Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0322 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлага/хх-5/, ******* дүүргийн Нийгмийн  даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл/хх-6/, “******* *******” ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 3 дугаар сарын тайлан/хх-7/, “******* *******” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт/хх-8/, гэрчилгээний 250004628 дугаартай “******* *******” ХХК-ын төлүүлэхээр тогтоосон тооцоо/хх-9-10/ зэргийг,

 

Хариуцагч талаас: “******* *******” ХХК-ын улсын бүртгэлийн мэдээлэл /хх-22-23, 46/, Ц.Бадраагийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх-24/, 2024 оны 04 дугаар сарын 22-ны ChD-2024/03 дугаартай “******* *******” ХХК-ийн итгэмжлэл/хх-41/, хариу тайлбар/хх 42/, “******* *******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх 197/, компанийн дүрэм/хх198-203/ зэргийг,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-30/, бие даасан шаардлага/хх-62-63/, Бие даасан шаардлагын тодруулга/хх-168/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх-64/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/хх-65-66, 163-164/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 06/130 дугаар иргэн д хүргүүлсэн өргөдлийн хариу/хх-67, 71/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13/155 дугаартай иргэн д хүргүүлсэн хариу албан бичиг/хх-80 тал/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн улсын байцаагчийн Эрх бүхий албан тушаалтны даалгавар/хх-81/, Монгол Улсын Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвд 2024 оны 04 дүгээр сарын 24 ны 15 цаг 21 минутад гаргасан гомдол/хх-158/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-163-164/, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06/7673 дугаартай “Хууль зүй, дотоод хэргийн сайдад хаягласан ”албан бичиг/хх-50/, “Хууль зүй, дотоод хэргийн яам”-ны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2/1957 дугаартай Авлигатай тэмцэх газарт хаягласан ”албан бичиг/хх-51/, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02/712 дугаартай иргэн д хүргүүлсэн албан бичиг/хх-52/, ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 589 дугаар иргэн д тайлбар хүргүүлсэн тухай албан бичиг/хх-150/, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/101, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13/103 дугаар Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хүргүүлсэн гомдол шалгуулах тухай, хариу хүргүүлэх тухай албан бичгүүд/хх-151-152, 165-166/, ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаар иргэн Б.Тэгшжжаргалд хариу хүргүүлсэн тухай албан бичиг/хх-159/, ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаар иргэн д хариу хүргүүлсэн тухай албан бичиг/хх-160/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02/47, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/273 дугаар иргэн д хүргүүлсэн өргөдлийн хариу албан бичиг/хх-161-162/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04-198/524 дугаар д хариу мэдэгдэх хуудас/хх-167/, дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 317 дугаар ******* дүүргийн нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн албан бичиг/хх-185/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/1037 дугаар Нийгмийн халамжийн үйлчилгээний Ерөнхий газар, аймаг нийслэл, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт хаягласан албан бичиг/хх-192-193/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 32/40 дугаар шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг/хх-194-195/, Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4/1700 дугаартай иргэн д хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудас/хх 196/ зэргийг,

 

Шүүхийн журмаар: дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаартай албан бичиг/хх-133/, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/478 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг/хх-137/ зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөг, алданги 120,528,255.5 төгрөг, нийт 361,584,766.5 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “******* *******” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин өнөөдрийн байдлаар 241,056,511 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж, хуульд заасан арга хэмжээг авч байсан гэж тодорхойлжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг эс хүлээн зөвшөөрч, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас авах авлага болох 420,000,000 төгрөгийг авмагц төлөх боломжтой гэж тайлбарлан маргаж байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болох 15,031,142.81 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нийгмийн даатгалын санд төлүүлж, бичилтийг баталгаажуулахыг зохигч талуудад даалгах шаардлага гаргаж, үндэслэлээ би 2018 оноос хойш “******* *******” ХХК-ид ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэжээ.

Бие даасан шаардлагыг нэхэмжлэгч тал хариуцагч “******* *******” ХХК нь нийт ажилтан албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсний дараа цахим сан болох “SICOS” программ дээр төлөгдсөн төлөвт орж, бүрэн төлөгдсөн тохиолдолд цахим программд баталгаажилт автоматаар хийгддэг учир ганцаарчлан төлүүлэх үндэслэлгүй гэж, хариуцагч талын зүгээс бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээдийн шаардлага багтаж байгаа, тусгаарлан төлөх боломжгүй гэж маргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч “******* *******” ХХК нь 2023 оны 03 дугаар сарын байдлаар 241,056,511 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр төлбөрийн үлдэгдэлтэй. 

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэн, өмнөх буюу 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хууль хүчингүй болжээ.

Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шаардаж байх бөгөөд уг маргаантай харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хууль үйлчилнэ. Иймд шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй.

1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч “******* *******” ХХК нь энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй, энэхүү үүргээс чөлөөлөгдөх боломжгүй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр уг хуулийн хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр заасан.

Нэхэмжлэгч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч “******* *******” ХХК-иас Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөг, алданги 120,528,255.5 төгрөг, нийт 361,584,766.5 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч  нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр, алдангид 361,584,766.5 төгрөгийг ******* дүүргийн нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах талаар хийсэн уулзалт, ярилцлагын тэмдэглэлүүд, улсын байцаагчийн өгсөн албан шаардлага, албан мэдэгдлүүд, тооцооны үлдэгдлийн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч нь уг хуулийн дагуу шаардлага гаргах эрхтэй.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан боловч тус журмаар нэхэмжлэгч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлээгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.5-д зааснаар нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн  Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол алданги төлүүлэхээр заасан.

1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.5-д зааснаар Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан эсэхээс үл хамааран тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байхаар заасан тул хариуцагч “******* *******” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл өр төлбөрт 241,056,511 төгрөгийг болон 241,056,511 төгрөгийн 30 хувийн алданги болох 72,316,953.30 төгрөгийн алдангийн хамт 313,373,464.30 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзалд дурдсанаар дээрх хуулиудад заасан алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.5-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас төлбөл зохих шимтгэл, алдангид нийт 313,373,464.30 төгрөгийг гаргуулаг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,211,301.70 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар уг харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд хийх хяналт шалгалтыг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэх, уг нийгмийн даатгалын хяналт шалгалтыг нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлэхээр заасан байна.

Иймд гуравдагч этгээдийн гаргуулахыг хүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг шүүх хариуцагчаас гаргуулан нийгмийн даатгалын санд төвлөрүүлэн төлөхийг даалган шийдвэрлэсэн, мөн хариуцагч байгууллагын нийт ажиллагсдаас түүнд холбогдох шаардлагыг нийгмийн даатгалын сангаас тусад нь гаргуулан шийдвэрлэх боломжгүй тул агуулгын хувьд түүний шаардлага хангагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Харин ажил олгогч шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх, хохирох эрсдэлд үүсэх боломжтой гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар тэтгэвэр тогтоолгохтой холбогдуулан хариуцагчид хандан эрхээ сэргээлгэх боломжийг нээх нь зүйтэй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар уг заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч ******* дүүргийн нийгмийн даатгалын газар, хариуцагч “******* *******” ХХК нарт холбогдох 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болох 15,031,142.81 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын санд төлүүлж, бичилтийг баталгаажуулахыг даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,724,817 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан гуравдагч этгээд д олгохоор хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хууль/1994 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдох нэхэмжлэлээс 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл өр төлбөрт 241,056,511 төгрөг, алдангид 72,316,953.30 төгрөг, нийт 313,373,464.30 төгрөгийг хангаж, нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч “******* *******” ХХК-ид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,211,301.70 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд ын нэхэмжлэгч ******* дүүргийн нийгмийн даатгалын газар, хариуцагч “******* *******” ХХК нарт холбогдох 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болох 15,031,142.81 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын санд төлүүлж, бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай гуравдагч этгээдийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “******* *******” ХХК-иас 1,724,817 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, гуравдагч этгээдээс бие даасан шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан гуравдагч этгээд д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч талууд мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   ****