| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/ШШ2025/04836 |
| Дугаар | 192/ШШ2025/04836 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/04836
| 2025 оны өдөр | 06 сар 04 р 192/ШШ2025/04836 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б***
Хариуцагч: ***
Ажилд эргүүлэн т192/ШШ2025/04836огтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 20,280,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагчийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: ** миний бие *** ХХК-д 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр харуул хамгаалалтын ажилд орж 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан. Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч зөвшилцөлд хүрэлгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан. Хариуцагч намайг ажлын байрны дарамтад оруулж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзүүлнэ гэж хүний хувийн орон зайд халдаж, дарамталж байсан. Миний зүгээс ажилдаа хайнга хандаж хаяж явсан зүйл байдаггүй. ***ХХК-ийн менежер *** гэх хүн ажлын байр дээрээ архиддаг байсан. Эмэгтэй хүнээс гарах ёсгүй ааш болон үйлдэл гардаг байсан. Манай компанийн хойд нууц хаалгаар цуг архидаж байгаа залуугаа бичиг баримт иргэний үнэмлэхийг нь бүртгэл хийлгэхгүйгээр авч орчхоод компанийн мөнгөөр архи, тамхи, хоолонд явуулдаг. Нөгөө хүнтэйгээ 415 дугаар өрөөнд ороод үүрээр хойд хаалгаар гараад явдаг байсан. Намайг 2 өдөр тулаа хийгээд 1 өдөр амраад ирсэн чинь *** менежер намайг ажиллуулахгүй, шинэ ажилчин *** гэдэг хүнийг харуулаар ажиллуулж эхэлсэн.
Би *** менежерийн өрөөнд ороод асуусан чинь чамд хэлээгүй юм уу, маргааш чамайг *** гаргана гэж хэлсэн. Би харуулын байр луу буухад хаалга онгорхой, 2 харуул байхгүй, ***гэх 2 ресейпшн байсан. Тэр хоёртой уулзахад ***амайг ажлаас халах гэж байгаа тухай ярилцаж байсан. Үүнийг нь***менежерт хэлэхэд би таныг ажиллуулахгүй гар яв гэж хэлж хөөсөн. Үүний дараа би энэ асуудлыг шийдээд өгөөч гэж удирдлагуудад мэдэгдсэн боловч тоогоогүй. Ерөнхий захирал *** утсаар мэдэгдсэн. Би тухайн үед ажлаасаа өөрийн хүсэлтээр гараагүй, ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Харин ***ХК нь насанд хүрээгүй хүүхэд авч ажиллуулж хууль зөрчиж байсан. Би ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 20,280,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: *** *** ХХК-д 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор ажилд орсон байна. Нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа ноцтой алдаа дутагдал гэхээсээ илүү хэл ам их хийдэг байсан. Мөн *** зүгээс компанид холбогдох шаардлагыг тавьж компанийг шаардлага бүрийг нь биелүүлсээр 2024 он 6 дугаар сарын 8-ны өдрийг хүрсэн. Нэхэмжлэгч нь хамт олонтойгоо ажиллаж чадахгүй, миний тэвчээр алдагдаж байгаа учраас ажлаас гармаар байна гэх агуулгатай өргөдлийг гүйцэтгэх захирал надад үлдээсэн байсан. Өргөдлийн дагуу захирлуудын зөвлөлийг хуралдуулах ёстой байдаг ч уг хурал нь 7 хоногийн дотор хуралдах боломжгүй байсан учраас Л***менежерт ***ээлжийг солих шаардлагыг тавиад 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гарах байсан гарааг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болгож өөрчилсөн. Гэтэл ***нь би тухайн ээлжид гарахгүй гэж хэл ам хийгээд Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байдаг. Тухайн хорооны уулзалтад*** зүгээс эвлэрэхгүй, ажиллахгүй гэдэг санааг илэрхийлсэн. Үүний дагуу дараагийн шатны арга хэмжээ буюу шүүхэд хандсан байдаг. **р**нь 2024 оны 6 дугаар сарын 8-ны өдөр үйлчлүүлэгчийн эд зүйлийг авч явсан. Тухайн үедээ хэн нь авч явсан нь мэдэгдэхгүй байсан тул эрэл хайгуул болж камер шүүхэд *** авч явсан болох нь тогтоогддог. ***д авсан юмаа буцааж өг гэхэд танай компанийн эсрэг ашиглах материал надад байна захирлаа надтай яриул гэдэг байдлаар утсаар ярьсан. Бидний зүгээс үйлчлүүлэгчийн эд зүйлийг авчирч өгч байж сарын сүүлийн цалингаа аваарай гэж хэлсэн. Эхнэртээ итгэмжлэлээ хийж өгч явуулаад үйлчлүүлэгчийн эд зүйлийг өгөөд сарын сүүлийн цалингаа авсан. Үндсэндээ манай компанийн дотоод журмыг нэхэмжлэгч зөрчсөн учраас 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ажлаас халах тушаал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар хуралдааны тэмдэглэл, шийдвэр, нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 1330 дугаар хариу мэдэгдэх хуудас, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3/577 дугаар албан бичиг, фото зураг
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаар хөдөлмөрийн гэрээ, ажилтны анкет, санхүүгийн баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0582 дугаар итгэмжлэл, хариуцагч байгууллагын санхүүгийн баримт зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч**** ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 20,280,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. /хх-ийн 100, 117/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ажлын байрны дарамт үзүүлж, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ажилтан өөрөө ажлаа хаяж явсан, ажиллаж байх хугацаандаа ажил олгогчийн нэр хүндэд халдсан, үйлчлүүлэгчийн эд зүйлийг дур мэдэн хураан авч явсан зэрэг зөрчлүүд гаргасан гэж тус тус тайлбарласан.
Нэхэмжлэгч***ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тушаалаар харуул хамгаалалтын ажилтнаар авч, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 54 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, түүнийг ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 31,32/
Нэхэмжлэгч нь хариуцагч Ц**** ХХК-д харуул, хамгаалалтын ажилтнаар сарын 1,000,000 төгрөг буюу нэг гараа нь 100,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь зохигчийн тайлбар, 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 31 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаал зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд энэхүү үйл баримтын тухайд талууд маргаагүй. /хх-ийн 59/
Нэхэмжлэгч *** Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан бөгөөд тус хороо 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, талууд харилцан тохиролцоогүйг, Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг нэхэмжлэгч 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гардаж аваад 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч нь * 2024 оны 6 **дугаар сарын 12-ны өдөр байгууллагын захиргаанд хандан бүх ажилчдын хурал хийхийг шаардан, бичгээр хүсэлтээ гарган ажлаа орхиж явсан, дахин ирээгүй болох нь түүний гаргасан хүсэлт, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн эхнэр ** түүний авч явсан зүйлийн хүлээн авсан болон цалингийн үлдэгдэл болох 398,820 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримтаар нотлогдсон. /хх-ийн 124-127/
Түүнийг ажлаа орхин явснаас хойш 14 хоногийн дараа 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал гарсан, мөн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлд хариуцагчийг төлөөлөн оролцсон *** тайлбарт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй тухайд дурдагдсан байна.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч *** удирдлагын зүгээс шахаж дарамталсан, ажлаас хөөж явуулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч нь ажил олгогч компанийн захирал, менежер нарт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, гомдлын дагуу холбогдох шалгалтын ажил явагдаж байгаа нь талуудын тайлбар, Баянгол дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Хууль зүй дотоод хэргийн яамны гомдол шилжүүлэх тухай албан бичиг зэргээр нотлогдож байна.
Хариуцагч *** ХХК-ийн захирал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5.5.1, 5.5.6, 8.2.8, Хөдөлмөрийн гэрээний 4.4 дэх хэсэгт заасныг баримталжээ.
Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дээр дурдсан заалтууд нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл буюу ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх тохиолдлыг тусгажээ. /хх-ийн 50, 59/
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд асуугдсан гэрч **** мэдүүлэг, талуудын тайлбараар нэхэмжлэгч *** нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй нь тогтоогдох бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 5.5.1, 4.4 дэх заалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 3-аас дээш хоног тасалсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болохоор байна.
Иймд нэхэмжлэгч ***т ХХК-ийн харуул, хамгаалалтын ажилтны албан тушаалд, эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 заасныг баримтлан нэхэмжлэгч **** ***ХХК-ийн харуул, хамгаалалтын ажилтны албан тушаалд, эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 20,280,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ