| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00152/и |
| Дугаар | 318/ШШ2025/00287 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 318/ШШ2025/00287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн сумын дүгээр багт оршин суух, онд төрсөн, регистрийн дугаар, А.Б,
Хариуцагч: Төв аймгийн сумын дүгээр баг, дүгээр гудамжны тоотод оршин суух, 1999 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Г.М холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б /цахимаар/, хариуцагч Г.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б хариуцагч Г.М холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Г.М 2018 онд танилцаж, 2020 онд хамтран амьдарсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин М.М төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон юм. Тэр үеэс охин минь миний асрамжид өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралыг хөөж, хамтран амьдрахгүй болсон тул охин М.М тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б танилцаж 2019 оны 5 дугаар сар хүртэл үерхсэн. 2019 оны 5 дугаар сард цэрэгт явж 2020 оны 5 дугаар сард халагдсан. Халагдаад ирэхэд А.Б нь 5 сартай жирэмсэн байсан. Ийм учраас охин М.М өөрийн охин мөн эсэхэд эргэлзэж байсан. Гэвч шинжээчийн дүгнэлтээр мөн гэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.М төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 97 дугаар тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхийн журмаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2550 дугаар шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б хариуцагч Г.М холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний бие Г.М 2018 онд танилцаж, 2020 онд хамтран амьдарсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин М.М төрсөн.
2.2. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон юм. Тэр үеэс охин минь миний асрамжид өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралыг хөөж, хамтран амьдрахгүй болсон тул охин М.М тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Үүнд:
3.1. Миний бие А.Б танилцаж 2019 оны 5 дугаар сар хүртэл үерхсэн. 2019 оны 5 дугаар сард цэрэгт явж 2020 оны 5 дугаар сард халагдсан. Халагдаад ирэхэд А.Б нь 5 сартай жирэмсэн байсан. Ийм учраас охин М.М өөрийн охин мөн эсэхэд эргэлзэж байсан.
3.2. Гэвч шинжээчийн дүгнэлтээр мөн гэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. А.Б , Г.М нар 2018 онд танилцаж, 2020 онд хамтран амьдарч эр эмийн харилцаатай байсан, тэдний дундаас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин М.М төрсөн төрсөн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
4.2. Түүнчлэн М.М төрсөн эцэг нь Г.М мөн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2550 дугаар Г.М нь М.М биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувь байна гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ гэж заасан ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
6. Охин М.М нь эх А.Б асрамжид өсөж, торниж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу М.М 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.М тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс илүү төлсөн 8,210 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 61,990 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.М 61,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн М.М 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Мөнхтөрөөр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс илүү төлсөн 8,210 төгрөгийг төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч М.М 61,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ