Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 318/ШШ2025/00281

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот дүүрэг,  дүгээр хороо, Юнескогийн гудамж цогцолборт байрлах, регистрийн дугаар, М.Ф ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймаг, ,  дугаар баг, дүгээр гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар, Д.Ц холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 795,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ф ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ц нь М.Ф ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.Ц нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 3 удаагийн хүсэлтээр 650,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөр Д.Ц нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М.Ф ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 795,919 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.Ф ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 795,919 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. М.Ф ББСБ ХХК-аас авсан зээлээ 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Ф ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Ц тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ф ББСБ ХХК нь хариуцагч Д.Ц холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 795,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ф ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 795,919 төгрөгийг хариуцагч Д.Ц төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие М.Ф ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 795,919 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. М.Ф ББСБ ХХК-аас авсан зээлээ 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч М.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Д.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,652 төгрөгийн тал хувь болох 11,826 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,826 төгрөг, хариуцагч Д.Ц 11,826 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Ф ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ф ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 795,919 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө төлж барагдуулахыг хариуцагч Д.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,652 төгрөг, хариуцагч Д.Ц 11,826 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Ф ББСБ ХХК-д олгож, 11,826 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ