| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 181/2023/03885/И |
| Дугаар | 191/ШШ2025/03719 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/03719
2025 05 01 191/ШШ2025/03719/ШШ2023/01307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, дүгээр мянгат, дугаар байрны тоот хаягт оршин суух, За овогт Зан Цэ/РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Ни шү ш гүй гат холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг дугаар хороо, а байрны тоот хаягт оршин суух, Х овогт Өвг Мө /РД:...../,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Х хн банк ХК /РД:.....,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20280976/03, 20280976/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, З.Цгийн өмчлөлийн орон сууц, автозогсоолуудыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэл,
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З.Ц нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ө.Мтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхон дүгээр байрны тоот, 200 мкв талбайтай орон сууц, зоорын давхарын 23, 24 тоот автозогсоолыг хамтаар нь 1,160,064,000 төгрөгөөр, улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, байрны тоот 169.58 мкв талбай бүхий орон сууцыг 299,000,760 төгрөгөөр тус тус худалдан авсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар амьдарч байна. Ө.М З.Ц нар нь бизнесийн шугамаар ажиллаж байсан танилын холбоотой учраас удахгүй байрны гэрчилгээг гаргаж өгнө гэсэнд итгээд гэрээ байгуулж мөнгөө төлчихсөн. Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тул З.Ц өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00743 дугаартай шүүхийн шийдвэрээр З.Цг дээр дурдсан хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоосон.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу З.Цг өмчлөгчөөр тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн хөрөнгүүд нь Х хн банк ХК-ийн барьцаанд байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн болохыг мэдсэн. Мэдсэн даруйдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дах хэсэгт тус тус заасны дагуу өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч, төлбөр авагч болон тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарт ажиллагааны талаар мэдэгдэж, эрхийг хангах ёстой.
З.Ц нь тухайн хөрөнгийн өмчлөгч гэдгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулахдаа мэдсээр байж тухайн этгээдийг оролцуулахгүй явуулсан нь хууль зөрчиж байна гэж үзсэн тул маргаангүй бүхий хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлж өгнө үү гэв.
2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаартай захирамжаар Ө.Мгөөс 1,201,282,963,82 төгрөгийг гаргуулж Х хн банк ХХК-д олгохоор захирамжилсан. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд түүний өмчлөлийн улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти хотхон 311 дүгээр байрны 604 тоот, 200 мкв талбайтай орон сууц, зоорын давхарын 23, 24 тоот автозогсоолууд, мөн улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 24а байрны 12 тоот 169.58 мкв талбай бүхий орон сууцнуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулах зорилгоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоолгож, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдэх шатандаа явж байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь төлбөр төлөгч Ө.Мгийн бүртгэлд байдаг бөгөөд Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ...хотхон ....дүгээр байрны ... тоот, 200 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын хамт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20280976/04 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжлэх үед нэхэмжлэгч 3.Ц нь өөрөө байсан бөгөөд хадгалагч гэж танилцаж гарын үсэг зурсан байдаг.
Иймд эд хөрөнгө битүүмжилсэн талаар мэдээгүй гэж нэхэмжлэлдээ тусгасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор тус хөрөнгүүдийг дүр эсгэж худалдан авах гэрээ байгуулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх үйлдлүүдээрээ тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х хн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ө.М нь Ху, хө банк ХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3Г/208 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, ЗБ/208 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ", Бг/208 дугаартай "Баталгааны гэрээ-г байгуулж, 480,000 ам.долларыг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхон дүгээр байрны тоот, 200 мкв талбайтай орон сууц, зоорын давхарын 23, 24 тоот автозогсоолууд, мөн улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, байрны тоот 169.58 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаартай захирамжаар Ө.Мгөөс 1,201,282,963.81 төгрөгийг гаргуулан Х хн банк ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 145 дугаар зүйлийн 145.2 дах заалтыг илт зөрчин хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлээр нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна. 3.Ц болон Ө.М нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ нь талуудын хэлцлээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хуулийн дагуу худалдан авагчид шилжүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр З.Цг тогтоосон шүүхийн үйл явц, болон шийдвэр гарсныг Ху, хө банк ХК огт мэдээгүй, мэдэгдээгүй нь барьцаалагчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл болж байна. Хүчин төгөлдөр шийдвэрээр улсын бүртгэлийн ......дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Ө.М, Ху, хө банк ХК-тай байгуулсан ЗБ/208 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нд бүртгэлтэй байгаа тул нэн тэргүүнд барьцаалагчийн шаардлага хангагдах ёстой тул 3.Цгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Ө.М, Чингис хаан холдинг ББСБ ХХК нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор хуурамчаар бусадтай үгсэн тохиролцож, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, барьцааны зүйлийг өөрийн өмчлөлөөс зайлуулж, зохиомлоор үйл ажиллагаа явуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгааг шүүх анхааралдаа авна уу гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Ө.М нь З.Цд маргаж буй үл хөдлөх хөрөнгийг зарсан. З.Ц нь төлбөрөө бүрэн төлөөд нэрийг нь шилжүүлж өгөхгүй байсаар тухайн үл хөдлөх хөрөнгө үүргийн гүйцэтгэлд барьцааны хөрөнгөөр явсан. Албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаад битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэв.
5. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-8-9/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-10-11/, хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-12-13/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-14-17/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн улсын хэлтэст хүргүүлсэн албан бичиг /хх-18/, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /хх-19-20/, Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-21-22/, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2023/00743 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-23/, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2023/04098 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн захиармж /хх-24-25/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-26/, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2023/13585 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-27-28/
6. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ГХ2020/00806 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-48/, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс Ни шү ш гүй гат хүргүүлсэн албан бичиг /хх-49/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-32/, Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс Ни шү ш гүй гат хүргүүлсэн албан бичиг /хх-51/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-52/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-53, 56, 59, 64, 68-69, 79, 83, 101-102/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-54-55, 57-58/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-60-63/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /хх-65/, Ө.Мд хүргүүлсэн мэдэгдэл /хх-66-67, 78, 80/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-68-77/, анхан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-81-82/, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/04853 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-84-85/, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/01530 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-87-91/, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1520 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-92-97/, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2021/00892 дугаар тогтоол /хх-98/, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/23 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-99/, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2/15 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-103/, албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-107-114/, 2022.03.02-ны өдрийн 181/ШЗ2022/02527 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-118-119/, 2022.12.09-ний өдрийн 181/ШШ2022/02917 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-120-127/, 2023.03.17-ны өдрийн 210/МА2023/00587 дугаартай магадлал /хх-128-133/
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х хн банк ХК-иас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2020.02.04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-171-172/, 2014.12.30-ны өдрийн ЗБ/208 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-173-176/,
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч З.Ц нь Ни шү ш гүй гат холбогдуулан тус газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20280976/03, 20280976/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, З.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти хотхон 311 дүгээр байрны 604 тоот, 200 мкв талбайтай орон сууц, зоорын давхарын 23, 24 тоот автозогсоолууд, мөн улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 24а байрны 12 тоот 169.58 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч З.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Ө.Мгөөс маргаан бүхий орон сууц, автозогсоолыг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр худалдан авч, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөр шүүхийн шийдвэрийн улмаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр битүүмжилсэн байгаа нь өмчлөгч миний эрх ашгийг зөрчиж байна, өмчлөгч өөрчлөгдсөн учраас тухайн өмчлөгчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах ёстой гэх агуулгаар тайлбарлаж байна.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж байгаа бөгөөд тухайн хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, дуудлага худалдаанд оруулах ажиллагаанууд хуулийн дагуу явагдсанаар шийдвэр биелэгдэх шатандаа явж байна. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20280976/04 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжлэх үед нэхэмжлэгч 3.Ц нь өөрөө байсан бөгөөд хадгалагч гэж танилцаж гарын үсэг зурсан байдаг тул тухайн битүүмжлэх ажиллагааг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилготой гэж татгалзжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х хн банк ХК-ийн зүгээс нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг Ө.М нь банктай 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, барьцаа хүчин төгөлдөр, шүүхийн шийдвэрийн дагуу дээрх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, З.Ц, Ө.М нар нь хууль бус гэрээ хийсэн, З.Цг өмчлөгчөөр тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар болон өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг бид огт мэдээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор хуурамчаар бусадтай үгсэн тохиролцож, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, барьцааны зүйлийг өөрийн өмчлөлөөс зайлуулж, зохиомлоор үйл ажиллагаа явуулж байна гэх агуулгаар тайлбар гаргажээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаартай захирамжаар Ө.М нь 1,201,282,963,81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 3 дугаар сард 60,064,148.19 төгрөг, 2020 оны 8 дугаар сард 240,256,592.76 төгрөг, 2020 оны 9 дүгээр сард 300,320,740.95 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 360,384,889.14 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 240,256,592.76 төгрөгөөр тус тус Х хн банк ХК-д төлж барагдуулах, дээрх төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд түүний өмчлөлийн улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти хотхон Тэнгэр рашаан гудамж, 311 дүгээр байрны 604 тоот, зоорийн давхрын 23, 24 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын хамт, мөн улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 24А байр, 12 тоот хаягт байрлах, 169.58 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууцуудыг тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг гаргуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
5.2 Дээрх шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг Ө.М нь сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ГХ2020/00806 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, улмаар нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, үнэлэх, дуудлага худалдаанд оруулах ажиллагаанууд хийгдсэн байна.
5.3 З.Ц нь Ө.Мд холбогдуулан орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх тухай өргөдлийг эвлэрүүлэн зуучлагчид гарган талууд эвлэрснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2023/00743 дугаар захирамжаар Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.
Тодруулбал, шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч З.Ц нь уригдсан тал Ө.Мд холбогдуулан бүртгэлийн ......дугаартай, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, и хотхон, дүгээр байрны тоот, зоорийн давхрын 23, 24 тоотод байрлах 200 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн ......дугаартай, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, байр, тоот хаягт байрлах, 169.58 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууцны өмчлөгч нь мөн болохыг уригдсан тал хүлээн зөвшөөрч, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэхээр харилцан тохиролцож байгуулсан талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч З.Ц нь дээр дурдсанаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон, харин улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэргийн маргаан хянагдаж байгаа талаарх баримт хэрэгт авагдсан.
6. Талууд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, эд хөрөнгийг битүүмжилсэн талаар маргаагүй боловч эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох эсэх хууль зүйн үндэслэлийн талаар маргаж байна.
7. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын эд хөрөнгүүдийг битүүмжилсэн ажиллагааг эс зөвшөөрч, тус газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ......дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах хууль зүйн үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсгийг үндэслэн тодорхойлсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно, мөн зүйлийн 122.3. Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй зохицуулсан.
8. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ө.М нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х хн банк ХК-ийн өмнө хүлээсэн үүрэгт барьцаалах үед тухайн хөрөнгүүдийн өмчлөх эрхийн маргаан үүсээгүй байжээ.
Барьцааны эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд нь З.Ц болж өөрчлөгдсөн нь барьцааны эрх дуусгавар болох, барьцааны зүйлийг чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч талаас эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хүчингүй болж, эд хөрөнгө битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасагдана. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дахин эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэхдээ өмчлөгч З.Цг оролцуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах ёстой гэх тайлбар үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гарснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан ажиллагаа хүчингүй болж, дахин шинээр явуулах ёстой гэх нэхэмжлэгч талын тайлбар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй байна.
9. Түүнчлэн, хэргийн 10-13 дэх талд авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20280976/03, 20280976/04 дугаартай тогтоолоор Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Р хотхон дүгээр байрны тоот, зоорийн давхрын тоот хаяг байрлах, 200 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын хамт битүүмжлэх, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, байр, тоот хаягт байрлах 169.58 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууцыг битүүмжлэх ажиллагаанд нэхэмжлэгч 3.Ц нь худалдаж авсан иргэн, битүүмжилсэн эд хөрөнгийн хадгалагчаар оролцон, гарын үсэг зурсан байна. Энэ тохиолдолд тухайн ажиллагааны талаар мэдээгүй гэх үзэх үндэслэлгүй.
10. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дах хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч Ни шү ш гүй гат холбогдуулан гаргасан нэхэмжлэгч З.Цгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20280976/03, 20280976/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, З.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Нэхэмжлэгч З.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 280,800 /140,400+140,400/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ни шү ш гүй гат холбогдуулан гаргасан нэхэмжлэгч З.Цгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2.......дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, З.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 280,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ