| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0089/З |
| Дугаар | 128/ШШ2025/0502 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0502
2025 07 04 128/ШШ2025/0502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* овогт Б******* Ц******* /РД:*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,
Маргааны төрөл: тухайн газрыг тодорхой хугацаанд эзэмшиж байсан, газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг т*******лгох шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг З.Өлзийдүүрэн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Б.Ц******* нь Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягтай 700 м.кв газарт 1996 оноос амьдарч байсан, тухайн газраа эзэмших хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаар уламжлуулан дүүргийн Засаг даргад 2011 оноос удаа дараа гаргаж байсан эрх зүйн харилцаа тус тус байгаа болохыг т*******лгох.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Б.Ц******* нь Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягт байрлах газар дээр тогтвор суурьшилтай 29 жил амьдарч, тус газрыг бодитойгоор эзэмшиж байна.
2011 онд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаж байсан боловч тухайн хашаанд гэр барьж түрээсэлж амьдарч байсан Д.Н гэх иргэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны дүгээр захирамжаар тухайн газрыг өмчилж авсан байсан тул хүсэлтийг хүлээж аваагүй, хариу өгсөн. Д.Н нь 2011 онд нас барсан бөгөөд тухайн газар дээр маргаан үүсгэдэггүй байсан ба түүнийг нас барсны дараа ч хэн нэгэн энэхүү газар дээр маргаан үүсгэж байгаагүй. Д.Нгийн хууль ёсны өв залгамжлагчгүй нөхцөл байдлаас үүдэж нэхэмжлэгчийн зүгээс газраа эзэмших, өмчлөх хүсэлтээ гаргахаар хүлээж авдаггүй, тухайн газар дээр барьсан амьдарч байгаа 2 үл хөдлөх хөрөнгө дээр үл хөдлөхийн гэрчилгээ гарахгүй нөхцөл байдал үүссэн байгаа.
Газрын гэрчилгээ өөр хүний нэр дээр байгаа нөхцөл байдлаас болоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаггүй цаашлаад банкинд үл хөдлөх хөрөнгөө барьцаалж чаддаггүй, өөрийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй нөхцөл байдалтай байна. Тухайн газарт 1996 оноос хойш амьдарч байсан. Байшин болон гэрийн фото зураг хавтаст хэрэгт авагдсан байгаа.
2011 оноос 3 удаа хүсэлтээ гаргаж байсан. Түүнээс гадна нэхэмжлэгч хэд хэдэн удаа хүсэлтээ өгөх гэж очиж байсан. Гаргасан хүсэлтийг “хүсэлт гаргасан газар нь бусдад эзэмшүүлж өмчлүүлсэн газар” гээд хүлээн авах боломжгүй гээд буцаадаг байсан гэж хэлж байсан. 2011, 2018 онд гаргасан хүсэлтэд бичгээр хариу авсан. 2024 онд хариу өгсөн.
Хэрэгт агаарын зураг авагдсан байна. Тухайн зураг дээр нэхэмжлэгчийн байшин байсан. Газрыг энэ хугацаанд эзэмшилдээ байлгаж байсныг энэ зураг нотлоно.
Тиймээс шүүхэд хандаж, энэ хаягт 1996 оноос хойш амьдарч байгаа эрх зүйн харилцаа байгаа болохыг, 2011 оноос хойш газар эзэмших хүсэлтээ дүүргийн Засаг дарга, Газрын албанд гаргаж байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг т*******лгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.” гэв.
2.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Газрын кадастрын мэдээллийн санд:
1. Иргэн Д. Нгийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргад 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай Газрын албанд уламжлуулах тухай өргөдөл,
2. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн газар өмчлүүлэх тухай тодорхойлолтод иргэн Д******* овогтой Н нь тус хорооны Алтай тоотод ам бүл 1 оршин суудаг нь үнэн болно. Өөрийн газар эзэмшлийн хашааны газраа өмчлөх хүсэлтийг уламжлав. Газрын гэрчилгээний дугаар гэсэн тодорхойлолт,
3. Дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 265 дугаартай захирамжийн хавсралтын хэсгийн 85 дугаарт иргэн Д*******гийн Нд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Алтай , 815 ам метр, нэгжийн дугаартай амины хашааны зориулалтаар газар эзэмших эрхийг олгох тухай захирамж,
4. Монгол Улсын иргэн Д******* овогтой Нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 816 ам дөрвөлжин метр газрыг гэрээнд заасны дагуу 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Л.Н 8 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон тухай газрын гэрчилгээ,
5. Нийслэлийн Засаг даргын 2006 оны дүгээр захирамжаар иргэн Д*******гийн Нд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв газар, 9,240,000 (Есөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн газрыг 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үнэгүй өмчлүүлэхээр болсон тухай захирамжууд тус тус нотлох баримтууд байна.
Манай байгууллагын зүгээс хууль бус захиргааны акт гаргаагүй. Нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгч өөрийн эрх хэмжээ, итгэл үнэмшлээрээ шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.
Иргэн Газар зохин байгуулалтын албанд очиж биечлэн уулзаж байсан байх. Тэгээд тухайн мэргэжилтэн нь системээсээ хараад бусдын эзэмшил, өмчлөлд байгаа газарт давхардуулан хүсэлт авах боломжгүй гэх хариу өгч буцаасан байх. Албан ёсны архивт байгаа хүсэлтэд өгсөн хариуг хэрэгт өгсөн. 2011, 2018 онд хүсэлтийг буцаасан албан бичгээр хариу өгсөн байгаагаас үзвэл 2011 оноос хойш газраа эзэмших хүсэлтээ гаргаж байсан эсэхийг няцаах үгүйсгэх тайлбар алга.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар цуглуулж хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр “нэхэмжлэгч Б.Ц******* нь Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягтай 700 м.кв газарт 1996 оноос амьдарч байсан, тухайн газраа эзэмших хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаар уламжлуулан дүүргийн Засаг даргад 2011 оноос удаа дараа гаргаж байсан эрх зүйн харилцаа тус тус байсан болохыг т*******лгох” түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Юуны өмнө маргаанд х*******рах Сонгинохайрхан дүүргийн “43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамж, тоот” хаяг нь “14 дүгээр хороо Алтайн 12 дугаар гудамж 23 тоот”, “31 дүгээр хороо Алтайн 3 дугаар гудамж тоот” хаягтай байсан, засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хийгдсэн[1], энэ үйл баримт, хаягтай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.
2. Нэхэмжлэгч Б.Ц******* нь Сонгинохайрхан дүүрэг, одоогийн 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягт байрлах, 700 м.кв газартай хашаанд 1996 оноос хойш одоог хүртэл гэр бүлээрээ амьдарч байгаа гэх бөгөөд 1998 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа үйл баримт
- 14 дүгээр хорооны Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Алтайн 12 дугаар гудамж 23 тоот хаягт ам бүл 2 аавын хамт амьдардаг болох” тодорхойлолт, 43 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 380 тоот, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 38 тоот, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 317 тоот “Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягт ам бүл 2 эхнэрийн хамт үндсэн оршин суугчаар амьдардаг болох” тодорхойлолт,
- 43 дугаар хорооны тоот хашааны өрхийн бүртгэл, тус хорооны айл өрхүүдийн бүртгэлээр,
- нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа дахь иргэний оршин суух хаягийн бүртгэлээр,
- Б. нь 1998-1999 онд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Дэнжийн задгай хаягаар, 2006 оноос Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамж 23 тоот хаягаар айл өрхтэй байгуулах цахилгаан ашиглалтын гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, банкны хуулгаар цахилгааны төлбөр төлсөн баримтууд,
- шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягт байрлах хашаанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургууд,
- хэрэгт хавсаргасан Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягтай хашааны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5 ширхэг фото зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байшингийн 1996 оны гэх 3 ширхэг фото зураг,
- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2020 оны А/565 дугаар тушаалаар олгож, сунгасан 43 дугаар хороо, Алтайн 3- тоот хаягт байрлах орон байранд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх СХД/ дугаартай зөвшөөрөл зэрэг нотлох баримтуудаар[2] т*******гдож байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн маргаанд х*******рах хашааны газрын 2005-2023 оны агаар сансрын зургаар болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тэмдэглэж, фото зургаар бэхжүүлснээр[3] 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягтай хашааны зүүн хойд хэсэгт 1996 онд баригдсан гэх 1 давхар байшин энэ хугацаанд байсан, монгол гэр 2005-2017 онд баригдаж байсан, 2018 онд 2 давхар байшин баригдсан, мөн хүлэмж, ногооны талбай, усан оргилуур байх бөгөөд олон төрлийн мод бут тарьж тохижуулсан,
Энэ үйл баримтууд нь “Б.ыг гэр бүлийн хамт 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягтай хашаанд 1996 оноос тогтвор суурьшилтай амьдарч байгааг” 31 дүгээр хорооны Хайрхан 6 дугаар гудамж 207 тоотод оршин суух иргэн З.Д /РД:/ 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, 31 дүгээр хороо Алтайн 3 дугаар гудамж 352 тоот хаягт оршин суух иргэн Х.Б /РД:/ 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, хорооны Засаг даргаас тус өрхийг хорооны 2017 оны шилдэг өрхөөр өргөмжилсөн өргөмжлөл зэрэг нотлох баримтуудаар[4] дэмжигдэж байна.
3. Нэхэмжлэгч Б.Ц******* нь ийнхүү амьдарч байгаа гэх Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягт байрлах, 700 м.кв газраа эзэмших хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаар уламжлуулан дүүргийн Засаг даргад 2011 оноос удаа дараа гаргаж байсан нь
- 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргаас “12 дугаар гудамж 23 тоотод аавын хамт ам бүл 2 амьдарч байгааг” тодорхойлсон тодорхойлолт авч байснаар,
- түүний хүсэлтэд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 807 тоот, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17/480 тоот албан бичгээр хариу өгснөөр /Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 807 тоот албан бичгийг хариуцагч архиваас нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлээгүй ч ийнхүү хариу өгсөнтэй, уг албан бичгийн агуулгатай маргаагүй/,
- Д.Нгийн иргэний бүртгэлийн лавлагааг 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр авч байснаар тус тус т*******гдож[5] байгаагийн дээр ийнхүү хандаж байсныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.
4. Гэвч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 807 тоот албан бичгээр, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 17/480 тоот албан бичгээр тус газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 265 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны дүгээр захирамжаар Д.Нд эзэмшүүлж өмчлүүлсэн, бусдад эзэмшүүлж өмчлүүлсэн газарт эзэмших хүсэлт авах, шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан[6].
Үүнийг тодруулбал, маргаанд х*******рах Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо Алтайн 12 дугаар гудамж 23 тоот хаягтай газрыг 815 м.кв хэмжээгээр нэгж талбарын дугаараар Д*******гийн Н /РД:/-д 14 дүгээр хорооны Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “ам бүл 1 оршин суудаг” гэх тодорхойлолт, хүсэлт, “14 дүгээр хороо Дэнжийн задгай” хаягтай иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 265 дугаар захирамж, дугаартай гэрчилгээгээр 2 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны дүгээр захирамжаар 700 м.кв хэмжээгээр нэгж талбарын ******* дугаараар /газрын шинэчилсэн бүртгэлээр / өмчлүүлсэн[7] байсан.
Улмаар Б.Ц******* нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус “Газрын тухай хуулийн 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь т*******гдсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болно” гэж зааснаар Д.Нгийн газар эзэмших эрх дуусгавар болсон тул газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн захирамж, гэрчилгээг хүчингүй болгуулах гомдол гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тоотоор, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тоотоор татгалзсан хариу өгсөн.
5. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тоотоор, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тоотоор татгалзсан хариу өгснийг хууль бус гэж шууд буруутгахааргүй ч захиргааны байгууллага иргэний энэ гомдлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан х*******ралтай бодит нөхцөл байдлыг т*******х, бодит нөхцөл байдлыг т*******ход ач холбогдол бүхий шаардлагатай бүхий л ажиллагааг хийх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, тухайлбал хүсэлт, гомдолд дурдсан тухайн газрыг эзэмшигч нас барснаар Газрын тухай хуулийн 39.1.2-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг, газрыг өмчлөх эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг т*******х, үнэлэх ажиллагааг хийгээгүйгээс захиргааны үйл ажиллагаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцсэн гэж үзэхээргүй байна.
6. Тиймээс ч түүний нэхэмжлэлдээ дурдсан дээрх нөхцөл байдлууд дараах баримтуудаар т*******гдож байх тул нэхэмжлэгч Б.Ц*******гийн шүүхэд гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягтай 700 м.кв газарт амьдарч бодитоор эзэмшилдээ байлгаж ирснийг, газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхээр гаргаж байсныг, ийм эрх зүйн харилцаа байгаа болохыг т*******лгох шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй, түүнчлэн нэхэмжлэлийн энэ шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бусад этгээд байхгүй буюу бусад этгээдийн эзэмших, өмчлөх эрх хөндөгдөх нөхцөл байдал т*******гдоогүй гэж дараах үндэслэлээр дүгнэлээ.
6.1. Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд бүртгэлгүй талаарх хорооны Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 317 дугаар тодорхойлолт, тухайн хаягийн өрхийн бүртгэлээр Д*******гийн Н уг хаягт оршин суудаггүй,
6.2. Иргэний улсын бүртгэлийн лавлагаагаар[8] Д*******гийн Н /РД:/ нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нас барсан бүртгэлтэй, түүний өргөмөл хүү Жын М /1962 онд төрсөн, РД:/ 2017 оны 7 дугаар сарын 05-нд нас барсан бүртгэлтэй, дүү Д*******гийн Г 2016 оны 10 дугаар сарын 06-нд нас барсан бүртгэлтэй, ээж С С 1986 оны 2 дугаар сарын 24-нд нас барсан бүртгэлтэй,
6.3. Үндэсний төв архивын хүн амын тооллогын баримтаар[9] 1933 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн Д П 39 настай, ... охин Пын Н 5 настай бүртгэгдсэн, мөн өрхийн тэргүүн Д Д 36 настай, эхнэр С С 27 настай бүртгэгдсэн, 1944 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн Д П 50 настай, ... охин Пын Н 15 настай бүртгэгдсэн, мөн уг тооллогоор өрхийн тэргүүн Д Дамхүү 47 настай, эхнэр С Ш 38 настай, Д*******гийн хүү Г 7 настай, Б 4 настай, Ч 1 настай бүртггэдсэн, 1947 оны хүн амын тооллогоор аав Д /Т, Д*******/-ийн Д******* 50 настай, ээж С Ш /С/ 41 настай, мөн өрхийн тэргүүн Дийн П 56 настай, ... бүртгэгдсэн, 1956 оны тооллогоор өрхийн тэргүүн нөхөр И*******ийн Ж 35 настай, эхнэр Д*******гийн Н 28 настай, охин Жын Ц******* 8 настай гэж бүртгэгдсэн, 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн нөхөр О Б 67 настай, эхнэр Д*******гийн Н 60 настай бүртгэгдсэн байна.
6.4. Д*******гийн Нгийн аливаа өвлөгдөх эд хөрөнгөд хууль ёсны өв залгамжлагчаас өв хүлээн авахаар, өв хүлээн авахаас татгалзахаар хүсэлт Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй[10] байна.
6.5. Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны дүгээр захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар Д.Нд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ч тэрээр мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 5.4-т зааснаар газар өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй[11] /Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5/4731 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн лавлагаагаар/ байх тул уг газрын хувьд өмчлөх эрх баталгаажаагүй буюу өмчлөх эрх үүсээгүй гэж үзнэ.
6.6. Өмчлөх эрх иргэнд үүсээгүй газрын тухайд Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар төрийн өмч бөгөөд, төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, болзол, хугацаатайгаар гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн захирамж, 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн 2 жилийн хугацаа 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дууссан, газар эзэмшүүлэх гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүйгээс эзэмших эрх дуусгавар болох мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан үр дагавар үүссэн, түүнчлэн газар эзэмшигч 2011 онд нас барснаар түүний хууль ёсны өв залгамжлагчаас газрыг эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар гаргаагүй, хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь т*******гдсон тохиолдолд 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан газар эзэмших эрх дуусгавар болох хууль зүйн үр дагавар үүссэн гэж үзэж болно.
Өөрөөр хэлбэл газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс түүнд өмчлөх эрх үүсээгүй тул эзэмших эрхтэй байсан бөгөөд эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулаагүйгээс, уг эрх өвлөгдөөгүйгээс газар эзэмших эрх хуульд зааснаар дуусгавар болох үр дагавар хэдийн үүссэн байх тул энэ бодит нөхцөл байдлыг т*******лгүйгээр “эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн газартай давхцалтай” гэх газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөх боломжгүй байна.
7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “тухайн газраа тодорхой хугацааны турш эзэмшиж байгаа, газар эзэмших хүсэлтээ гаргаж захиргааны байгууллагад хандаж байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тус тус т*******лгох” буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь нэхэмжлэлийн шаардлагын төрлөөр, 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь шүүхээс гарах шийдвэрийн төрлөөр тодорхойлжээ. Нэхэмжлэлийн шаардлагын энэ төрлийн хувьд нэхэмжлэгч нь эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг шүүхээр т*******лгох зорилготой, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад шаардлагаар эрхээ хамгаалуулах боломжгүй тохиолдолд гаргадаг.
Нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ гаргасан ч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг хангаагүй хэмээн хүсэлтийг хүлээж аваагүй, улмаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2011, 2018 онд албан бичгээр хариу өгснөөр тэрээр Д.Нд уг газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэртэй холбогдуулж Нийслэлийн Засаг даргын 2006 оны дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2604 дүгээр захирамжаар буцаасан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 265 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэхээр 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3798 дугаар захирамжаар буцаасан, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5505 дугаар захирамжаар “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж хүлээн авахаас татгалзсан, уг захирамж хүчин төгөлдөр байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд 1998 оноос хойш одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа нь ийнхүү т*******гдсон хашааны газраа эзэмших хүсэлт захиргааны байгууллагад гаргах, уг газрыг бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн захиргааны байгууллагын шийдвэртэй нэхэмжлэл гаргаж маргах хууль зүйн боломж үгүй болсон, энэ тохиолдолд бодит нөхцөл байдалд нийцүүлэн эрхээ хамгаалуулах зайлшгүй шаардлага үүсжээ.
Шаардлагаа ийнхүү тодорхойлсноор Д.Нд тухайн газрыг эзэмшүүлсэн, өмчлүүлсэн захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгахгүйгээр бодит нөхцөл байдлыг шүүхээр дүгнүүлэн газраа эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаж шийдвэрлүүлэх хууль зүйн боломж нээгдэх юм. Тэрээр энэ хугацаанд гэр бүлийн хэрэгцээнд ямарваа газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх аваагүй байх ба, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, агаарын зурагт тусгагдсанчлан тухайн газарт нэхэмжлэгчийн барьж амьдарч буй гэх дан болон давхар 2 байшин байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй нөхцөл байдал саад болж буй нь нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн энэ шаардлагыг гаргах онцгой ашиг сонирхол байгааг илэрхийлж байна.
8. Ийнхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, шүүхийн зорилгод нийцнэ гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.5, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Б.Ц******* нь Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамж, тоот хаягтай 700 м.кв газарт 1998 оноос амьдарч байгаа, тухайн газраа эзэмших хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаар уламжлуулан дүүргийн Засаг даргад 2011, 2018 онд гаргаж байсан эрх зүйн харилцаа тус тус байгаа болохыг т*******сугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 142 дугаар хуудас
[2] Хэргийн 4, 8, 22, 23-51, 52-53, 124 дүгээр хуудас
[3] Хэргийн 114-122, 169-173, 193-205, 169- дугаар хуудас
[4] Хэргийн 123-134
[5] Хэргийн 5, 130, 135-136,
[6] Хэргийн 135-136
[7] Хэргийн 80-97 дугаар хуудас
[8] Хэргийн 64, 66, 67, 68 дугаар хуудас
[9] Хэргийн 175-191 дүгээр хуудас
[10] Хэргийн 71 дүгээр хуудас
[11] Хэргийн 69 дүгээр хуудас