| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00503/И |
| Дугаар | 309/ШШ2025/00642 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 309/ШШ2025/00642
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ийн *******од холбогдох,
Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 31,216,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/73 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн албан тушаалд томилон ажиллуулж, №23-58 тоот Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан. Г.******* нь манай компанийн ******* ******* улсын дугаартай Toyota Land criuzerJ76 маркийн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23.00 цагийн үед албан ажлаар ашиглаж яваад аймгаас буцах замдаа уурхайн орчимд осолдож машинд эвдрэл гэмтэл учруулсан. Тухайн автомашинд “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ” хийлгэхэд ...нийт 32,966,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан. Тухайн зам тээврийн осолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Г.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Иймд Г.*******оос эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу учруулсан хохирол болох 31,216,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус компанид 2023 оны 05 сараас 2024 оны 09 сар хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн албан тушаалтай ажилласан. 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 2300 цагийн орчимд албан томилолтоор аймгийн төв ороод буцаж явах үедээ тус компанийн 6017 ******* улсын дугаартай Toyota Land cruiser J76 маркийн авто машиныг барьж яваад онхолдсон. Хохирлын үнэлгээ гаргуулахад 32,966,000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн дүгнэлт гарсан. Тухайн үед дээрх авто машины урд салхины шил хагархай цууралттай, солих шаардлагатай гэж байсан ба энэ ажлаар аймгийн төв ороод солиулж чадаагүй буцсан. Би зам тээврийн осол гаргаж компанид хохирол учруулсан. Засвар хийлгэсэн зардал миний тооцоолж байснаас өндөр байна. Би ам бүл олуулаа, олон зээл төлбөртэй, эхнэр маань бага насны хүүхдүүдээ хараад ажил хөдөлмөр хийх боломжгүй тул эдгээр байдлыг минь харгалзан үзэж бууруулж өгнө үү. 16,000,000 төгрөг төлж эвлэрэх саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Г.******* /утас *******/ нар 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Бид доорх байдлаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Үүнд:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 31,216,000 төгрөгөөс 11,216,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Г.*******оос гаргуулах.
2. Хариуцагч Г.******* миний бие нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд хариуцагч Г.*******од холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 31,216,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Г.******* нар “... нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 31,216,000 төгрөгөөс 11,216,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч Г.******* нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулах”-аар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,030 төгрөгийн 50 хувь болох 157,015 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 157,015 төгрөгийг, хариуцагч Г.*******оос 128,975 төгрөг /20,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК /РД: *******/-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 31,216,000 төгрөгөөс 11,216,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч Г.******* нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,030 төгрөгийн 50 хувь болох 157,015 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 157,015 төгрөгийг, хариуцагч Г.*******оос 128,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ