Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 318/ШШ2025/00270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймаг, сум,  дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаар, М.Б,

 

Хариуцагч: Увс аймаг,  дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаар, Х.Б холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Х.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Х.Б-тай 2016 онд гэр бүл болсон. Том хүү болох Б.М 2017 онд төрсөн бөгөөд 2017 оны 5 дугаар сард нөхөр Х.Б гэртээ архи ууж ирээд намайг хэл амаар доромжилж элдвээр хэлж дарамталсан. Тэр үед би нялх хүүхдээ бодоод дуугүй өнгөрөөсөн. 2018 оны 5 дугаар сард охин Б.Н төрсөн бөгөөд тэр үед нөхөр Х.Б үе үе архи ууж гэртээ ирээд хадам ээжтэй хэрүүл маргаан үүсгэж байсан. Тэр нь манай гэр бүлд маш их дарамт болж байсан. Х.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэртээ ирэхдээ ойр зуурын үгээр үг хийж намайг зодох шалтгаан гаргаж, миний толгой руу цохих эсвэл цамцны захаар хоолой боож айлгадаг болсон. 3 дахь охин Б.Н 2021 онд төрсөн. Бага охин Б.А 2022 онд төрсөн. Би хүүхдүүдээ бодоод Х.Б олон удаа уучилж, өөрийнхөө тавилантай эвлэрч өнөөг хүрсэн. Х.Б нь дундах охин төрснөөс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь ихсэж, хэд хэдэн удаа гэртээ ирэхгүй гадуур хонож, хүнд өр зээл тавьж, хүүхдийн мөнгө барьцаалж юу хийсэн нь мэдэхгүй ирдэг байсан. Сүүлдээ миний эдэлж байсан утас, мөнгө дээрэмдэж булаадаг болсон. 2 удаагийн давтамжтай айлын эхнэртэй холбогдож сүүлдээ нэг оронд нүцгэн байх үед нь барьж авч байсан. Хүн буруу үйлдэлдээ гэмших ёстой байдал энэ үйл явдалдаа баясаж, сүүлдээ үр хүүхдүүдийг минь зодож, гэрээс хөөж өөр эмэгтэйг гэртээ авч ирдэг болсон. Иймд миний амьдралыг харгалзан үзээд гэрлэлтийг цуцалж, 4 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

 

 

2. Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдүүдээ санаж байна. Хүүхдийн тэтгэмж талах мөнгө байхгүй гэжээ.

 

 

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Б.Мөнхбат, охин Б.Н, Б.Н, Б.А нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар тодорхойлолт болон тэдний эрүүл өсөж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, М.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/ЗШ/165 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ЗШ/13 дугаар шийтгэвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Б хариуцагч Х.Б холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

2.1. Миний бие нь 2016 онд нөхөр Х.Б  гэр бүл болж амьдарсан. Улмаар 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.М , 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Н , 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр охин Б.Н , 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.А нарыг төрүүлсэн.

 

 

 

2.2. Бид хоёр гэр бүл болоод хамт амьдраад удалгүй хүү Б.М төрсний дараа 2017 оны 5 дугаар сард нөхөр Х.Б гэртээ архи ууж ирээд намайг хэл амаар доромжилж, элдвээр хэлж дарамталсан. Тэр үед би нялх хүүхдээ бодоод дуугүй өнгөрөөсөн. Мөн 2018 оны 5 дугаар сард охин Б.Н төрсөн бөгөөд тэр үед нөхөр Х.Б үе үе архи ууж гэртээ ирээд хадам ээжтэй хэрүүл маргаан үүсгэж байсан. Тэр нь манай гэр бүлд маш их дарамт болж байсан. Х.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэртээ ирэхдээ ойр зуурын үгээр үг хийж намайг зодох шалтгаан гаргаж, миний толгой руу цохих эсвэл цамцны захаар хоолой боож айлгадаг болсон.

 

 

 

2.3. Би хүүхдүүдээ бодоод Х.Б г олон удаа уучилж, өөрийнхөө тавилантай эвлэрч өнөөдрийг хүрсэн. Х.Б нь дундах охиноо төрснөөс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь ихсэж, хэд хэдэн удаа гэртээ ирэхгүй гадуур хонож, хүнд өр зээл тавьж, хүүхдийн мөнгө барьцаалдаг болсон.

 

 

 

2.4 Сүүлдээ миний эдэлж байсан утас, мөнгө дээрэмдэж булаадаг болсон. 2 удаагийн давтамжтай айлын эхнэртэй холбогдож сүүлдээ нэг оронд нүцгэн байх үед нь барьж авч байсан.

 

 

 

2.4. Хүн буруу үйлдэлдээ гэмших ёстой байдал энэ үйл явдалдаа баясаж, сүүлдээ үр хүүхдүүдийг минь зодож, гэрээс хөөж өөр эмэгтэйг гэртээ авч ирдэг болсон.

 

 

 

2.5. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.М, охин Б.Н, Б.,Б. нарыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан. Үүнд:

 

3.1. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдүүдээ санаж байна. Хүүхдийн тэтгэмж төлөх мөнгө байхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 

 

4.1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/ЗШ/165 дугаар Х.Б шийтгэл оногдуулах тухай шийтгэврээр холбогдогч Х.Б Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр М.Б г зодсон зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар холбогдогч Х.Б 20 /хорин/ цаг албадан сургалтад хамруулж, 30 /гуч/ хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. Мөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/13 дугаар Х.Б шийтгэл оногдуулах тухай шийтгэврээр холбогдогч Х Б Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д Орон байранд бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-д заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн эх И.Д хэл амаар доромжилж, хуваарьт эд хөрөнгө хоолны халуун сав, аяга зэргийг хагалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан Хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн зөрчил үйлдсэнд тус тус тооцож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т зааснаар холбогдогч Х.Б 20 /хорь/ цаг албадан сургалтад хамруулж, 14 /арван дөрөв/ хоног баривчлах шийтгэл оногдуулсан шийдвэрлэсэн байх тул шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

 

4.2. Гэрлэгчид 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өдөр бүл болж, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Мөнхбат, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Н, 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр охин Б.Н, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.А нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

 

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т 132.4. Харин Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж тус тус заасан.

 

 

 

Хариуцагч Х.Б нь согтууруулах ундаа байнга хэрэглэж, гэр бүлийн гишүүдэд хүчирхийлэл, дарамт учруулдаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/ЗШ/165 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ЗШ/13 дугаар шийтгэврүүдээр тогтоогдож байна.

 

 

 

Х.Б хүчирхийллийн улмаас эхнэр М.Б, бага насны хүүхдүүд болох хүү Б.М, охин Б.Н, Б.Н Б.А нарын амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд хохирол учирч болзошгүй тул эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

6. Зохигчид хүү Б.М, охин Б.Н, Б.Н, Б.А нарыг хэний асрамжид үлдээхийг харилцан тохиролцоогүй.

 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан.

 

 

 

Шүүхээс хүү Б.М эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулж, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналыг авахад тэрээр эх М.Б гийн хамт амьдрах хүсэл зоригтой байгаагаа илэрхийлсэн.

 

 

 

Иймд хүүхдийн санал, хүүхдүүд бага насных, эхийн асрамжид өсөж торниж байгаа тул хүүхдүүдийн ээнэгшин дассан орчин буюу амьдарч буй нөхцөлийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэн хүү Б.Мөнхбат, охин Б.Н, Б.Н, Б.А нарыг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

 

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, мөн зүйлийн 26.2.2-т Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар эцэг .Х.Б нь хүү М.Мөнхжинг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

 

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.М, охин Б.Н, Б.Н, Б.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Х.Б тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

 

8. М.Б, Х.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд нь эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

 

 

 

9. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б д олгох нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Бурд ургийн овогт М.Б, Хольдог ургийн овогт Хандаагийн Батбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.М, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Н 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Н, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Б.А нарыг эх М.Б гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Мөнхбат, охин Б.Н, Б.Н, Б.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Х.Б тэжээн тэтгүүлсүгэй.

 

 

 

4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Э даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ