Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2025/00665

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* *******ын ******* ******* ******* газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2025 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод аймгийн ******* *******ын ******* ******* ******* газрын ******* 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/33 тоот тушаалаар тус ******* газрын Мэдээлэл, олон нийт хариуцсан ажилтнаар ажилд орж, мөн ******* ******* ******* газрын ******* 2025 оны 03 сарын 10-ны өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас халагдсан. Намайг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас халах тушаал гарсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2025 оны 01 сарын 20-ны үеэр ******* дарга надад “гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн хангалтгүй байна, хамтран ажиллахад хэцүү байна” гэж хэлж байсан. Удалгүй 2025 оны 02 сарын 10-ны үед байгууллагын шуурхай хуралдаан дээр гэдэг хүнийг хамт олон танилцуулж “энэ хүнийг Мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар авсан” гэж мэдээлсэн. Би хурлын дараа ******* даргатай уулзаж учрыг асуухад “миний ажиллаж байх хугацаанд хамгийн хэцүү хүн нь байсан, чи тэр хүнд мөргүүлсэн юм билээ. Чи тэр хүнд мөргүүлсэн учраас чамтай ажиллахад надад хэцүү байна. Чи ******* ******* ******* газрын туслах ажилтнаар ажиллаж болно” гэсэн. Би туслах ажилтнаар ажиллахыг зөвшөөрөөгүй бөгөөд “ажлаас халагдсан тушаалаа авъя” гэсэн. ******* дарга “тэгвэл халагдах өргөдлөө бичиж өг” гэсэн. Би өөрийн саналаар ажлаас гарах гэж байгаа биш болохоор халагдах өргөдөл бичихгүй гэсэн. Хэд хоногийн дараа цаасанд хэвлэсэн ажлаас халах мэдэгдэлд гарын үсэг зуруулаад аваад явсан. Дараа нь 2025 оны 03 сарын 10-нд ажлаас халагдах тушаалыг өгсөн. Иймд бодит байдал дээр орон тоо хасагдсан учир намайг ажлаас халаагүй. Харин өөр хувийн шалтгаанаар ажлаас халсан гэж үзэж гомдолтой байна. Иймд намайг ******* *******ын ******* ******* ******* газрын Мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг ажл олгогчоор нөхөн төлүүлж өгнө үү.

Манай байгууллагад Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, ******* *******анд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороо байгуулагдаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2-т зааснаар шүүхэд хандсан болно гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн ******* *******ын ******* ******* ******* газрын дарга ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие чиг үүргийнхээ хүрээнд 2023 оны 12 сарын 03-ны өдөр ******* газарт гарсан сул орон тоог зарлан, хүсэлт ирүүлсэн С.*******г ажилд авсан. Тухайн үед өөр хүсэлт өгсөн хүн байгаагүй тул өрсөлдөгчгүйгээр ажилд томилогдсон ба ажил горилогчийн шалгалтыг 5 үзүүлэлтээр авахад 2 үзүүлэлтийг хангаж байсан. Орон нутагт ажиллах албан хаагч дутагдалтай байсан тул цаашид суралцах, мэдлэгээ сайжруулах зөвлөгөө, итгэлийг өгч ажил томилсон. Гэвч мэдлэг чадвараа сайжруулахад анхаарахгүй, хагас, бүтэн жилийн ажлын үзүүлэлтээр хангалтгүй үнэлэгдсэн ч удаа дараа сануулга, зөвлөгөө өгч, хариуцлага тооцоогүй. Түүнчлэн аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс энэ ажлын байрыг цомхтгох саналыг ирүүлж, уг ажлын байрны зураг авалт, ажлын байрны шинжилгээ хийхийг жилийн эцсийн ажлын үнэлгээний хэсэгт даалган хийлгэж, ажлын хэсгийн үнэлгээг үндэслэн *******ын ******* ******* 2025 оны 01 сарын 10-ны өдрийн А/1 дугаар захирамжаар уг орон тоог цомхтгож баталсан. 2024 оны 11 сард ******* нэгдсэн халаалтад холбогдон сантехникийн мэргэжилтэн шаардлагатай болсноос орон тоог зарлан Улаанбаатар хотоос гэх ажилтан ирж сантехникчийн ажилд томилогдсоноос хойш 2 сарын хугацаанд өөрийн ажлын үндсэн чиг үүргээ гадна чадвар, санаачилгаараа  ЗДТГ-ын албан хаагчдын компьютер, принтерийн тохиргоо, хор солих, цэнэглэх, сүлжээний тохиргоо зэргийг хийж, аваад ашиглах мэргэжилтэн байхгүйгээс хагас жил хэрэглэгдээгүй дроныг ашиглан мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр хийх болсон. 2025 оны 01 сарын 20-оос 02 сарын 10-ны хугацаанд мэдээллийн ажилтны ажлыг цалингүйгээр хавсран хийсэн. Мөн 02 сарын 10-аас ажлын байрыг хасаж, өөр албан тушаалтан хавсрах болсон мэдэгдэх хуудсыг С.*******д өгснөөс хойш 3 сарын 10-н хүртэл тэрээр ажил гүйцэтгээгүй цалингаа бүрэн авч, ажлыг нь хийсээр байсан. Байгууллагын сантехникийн үйл ажиллагаа жигдрэн, ажлын ачаалал багассанаас мэдээллийн ажилтны ажлыг хавсран гүйцэтгэхэд ажил цалгардах асуудал үүсэхээргүй байсан тул ажлын байрыг хасаж нэгтгэсэн. Байгууллагын үйл ажиллагаа, төсвийг оновчтой зөв зохион байгуулж, зарцуулах эрх, үүргийн хүрээнд ажилтныг сэлгэж ажиллуулах, ажлын байрыг нэмэх, хасах эрхтэй хэдий ч хүн чанар, ёс зүйг эрхэмлэн .*******д тодорхой санал тавьж, өөрийнх нь зөвшөөрлийг хүссэн нь ямар нэг шалтгаанаар ажлаас халах санаа агуулаагүй илтгэнэ. Иймд С.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэ гэрээг нэг талаас нэхэмжлэгч С.*******, нөгөө талаас хариуцагч ******* *******ын ******* ******* ******* газар /цаашид хариуцагч гэх/-ыг төлөөлж ЗДТГ-ын дарга ******* нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр зохигчид эвлэрснийг баталгаажуулах зорилгоор харилцан тохиролцож байгуулав.

Хоёр. Талуудын эвлэрсэн нөхцөл

2.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан “******* *******ын ******* ******* ******* газрын мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчоор нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна.

2.2. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр /нэг сарын үндсэн цалин 1,340,000 төгрөг, нийт гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээ 4,020,000 төгрөгөөр тооцон/ 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид олгоно.

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4-т зааснаар зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь тус шүүхэд хариуцагч Дорнод аймгийн ******* *******ын ******* ******* ******* газарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар “... нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр /нэг сарын үндсэн цалин 1,340,000 төгрөг, нийт гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээ 4,020,000 төгрөгөөр тооцон/ 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид олгох”-оор тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн *******ын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.******* /РД: /-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж, хариуцагч Дорнод аймгийн ******* *******ын ******* ******* ******* газар нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 4,020,000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор олгохоор тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн *******ын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.******* /РД: /-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ