Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2025/00384

 

 

 

 

 

 

  2025        06           02                                    318/ШШ2025/00384

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: М ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Э.Д-т холбогдох, 

 Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 14,883,329.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000228891 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 14,860,329.36 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 14,883,329.36 төгрөгийг хариуцагч Э.Д-с гаргуулж өгнө үү гэжээ.               

Хариуцагч Э.Дшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2024 оны 7 дугаар сарын 06-нд М банкнаас 13,201,938 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлөлт хийгдээгүй тул М банк 14,883,329.36 төгрөг нэхэмжилсэн байна. Энэхүү зээлийн төлбөрийг 15 сарын хугацаанд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 992,222 төгрөгийн төлөлт хийж төлж барагдуулах болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа танилцаад хүлээн зөвшөөрч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Э.Д-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 14,883,329.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 14,883,329.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 15 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сард 992,222 төгрөг төлж барагдуулахаар хариуцагч Э.Д хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Э.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч М банк ХК нь Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын дансанд 232,366 төгрөг төлсөн бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг зохих дансанд буюу төрийн сангийн 100150000941 тоот дансанд төлсөн гэж үзэх боломжгүй.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Д-с улсын тэмдэгтийн хураамж 116,184 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-нд олгож, нэхэмжлэгч М банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 116,184 төгрөг гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Д-т холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 116,183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Э.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Д-с улсын тэмдэгтийн хураамж 116,184 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-нд олгож, нэхэмжлэгч М банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 116,184 төгрөг гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

                            ШҮҮГЧ                                 П.БОЛОР