2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03383

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,, оршин байрлах, ******* ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 2,637,840,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

320,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., хариуцагчийн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Х., гэрч Б.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь 2016 оноос эхлэн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор 2022 оны 4 дүгээр сард ОХУ-ын ХХК-тай тавцант вагон нийлүүлэх гэрээ байгуулан 100 ширхэг вагоныг үйлдвэрлүүлэн, 2022 оны дүгээр сарын 07-ны өдөр 50 ширхэг тавцант вагон, мөн сарын 19-ний өдөр 48 тавцант вагон, мөн сарын 26-ны өдөр 2 ширхэг тавцант вагон худалдан авч, Монгол улсын хилээр оруулж төмөр замаар ачаа тээврийн үйл ажиллагааг эхэлсэн болно.

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/22-1 дугаар Ачааны вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээний үүргээ биелүүлээгээс түрээсийн гэрээгээр тохиролцсон үндсэн төлбөрт 2,637,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. *******" ХХК нь 2016 оноос эхлэн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор 2022 оны 4 дүгээр сард ОХУ-ын " ХХК-тай тавцант вагон нийлүүлэх гэрээ байгуулан 100 ширхэг вагоныг үйлдвэрлүүлэн, 2022 оны дүгээр сарын 07-ны өдөр 50 ширхэг тавцант вагон, мөн сарын 19-ний өдөр 48 тавцант вагон, мөн сарын 26-ны өдөр 2 ширхэг тавцант вагон худалдан авч, Монгол Улсын хилээр оруулж төмөр замаар ачаа тээврийн үйл ажиллагааг эхэлсэн болно.

2022 оны 12 дугаар сарын 05-ний өдөр "*******" ХХК-тай ачааны вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулж түрээсийн гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээний төлбөрийг 1 вагоноос хоногт 143,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулан 50 ширхэг тавцант вагоныг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 50 ширхэг тавцант вагоныг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "*******" ХХК-нд акт үйлдэн хүлээлгэн өгч, гэрээний талууд гарын үсэг зурсан болно.

Түрээсийн гэрээний 3.3 дахь хэсэгт заасны дагуу түрээслэгч нь 100 ширхэг тавцант вагоны 30 хоногийн түрээсийн төлбөрийг төлөх баталгаа болгон 320,300,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-ийн Төрийн банкин дахь ******* тоот харилцах дансанд байршуулсан.

"*******" ХХК-тай 2022 оны 12 дугаар сзарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн төлбөрийн вагон хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн тооцож төлбөрийг нэхэмжилсэн болно. Гэрээний хугацаа дуусах үед /2023.03.14 өдрийн А/74/ албан бичгээр гэрээний хугацаа дуусаж буйг мэдэгдсэн. Үүний дагуу 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр *******" ХХК-аас А/59 дүгээр албан бичгээр гэрээг 2023 он дуустал гэрээг сунгах хүсэлт ирүүлсний дагуу гэрээг сунган ажилласан. Үүний дагуу манай байгууллагаас руу гэрээ сунгасан тухай албан бичиг хүргүүлсэн /2023.03.26 өдрийн A86/.

Түрээсийн гэрээний дагуу *******" ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр5,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр0,000,000 төгрөг, мөн сарын 24-ний өдөр 25,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 40,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 70,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 140,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 70,000,000 төгрөг, 2023 оны дүгээр сарын 19-нд 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

*******" ХХК удаа дараа гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр А/191 албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрсдийн вагоныг буцаан хүлээн авсан. Вагоныг буцаан хүлээн авахад "*******" ХХК татгалзаагүй бөгөөд энэ өдрөөр түрээсийн гэрээ дуусгавар болсон. *******" ХХК-иас түрээсийн төлбөрт нийтдээ00,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Түрээсийн үлдэгдэл төлбөр 2,958,140,000 төгрөгөөс барьцааны мөнгө 320,300,000 төгрөгийг хасаж төлбөрийн үлдэгдэл 2,637,840,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Иймд түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй "*******" ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 2,637,840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2022 оны 10 дугаар сарын 20, болон 30-ны өдрөөс вагон буцааж хүлээн авах өдөр хүртэл буюу хоногоор нь тооцоогүй 10 сараар 100 вагоныг тооцсон болно гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч *******" ХХК нь 100 ширхэг чингэлгийн тавцант вагон түрээслэхээр нэхэмжлэгч компанитай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Ачаан вагон түрээслүүлэх, түрээслэх" No1/22-1 тоот гэрээг байгуулж, гэрээний төлбөрийг 1 вагоноос хоногт 143,000 төгрөгөөр тохиролцож, 3 сарын хугацаатай 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл байгуулсан. Түрээсийн гэрээний баталгаа болгож 320,000,000 төгрөгийг "*******" ХХК-ийн нэр дээрх Төрийн банкны ******* тоот дансанд байршуулсан. Тус вагонуудыг 50 ширхэг тавцант вагоныг 2022.12.21-ний өдөр, 50 ширхэг тавцант вагоныг 2022.12.31-нд акт үйлдэн хүлээлцэн авсан гэдэг боловч бодит байдлаар уг хугацаанд хүлээн аваагүй. Тус вагонуудыг ашиглаж уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхээр "-ын гол замаар тээвэрлэлтэд оруулах хүсэлтэй байгаа талаар албан бичиг болон холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгч гэрээ байгуулахад их удааширсан. Учир нь тус вагонуудыг Монгол улсын хилээр оруулж ирэхдээ ""-аар тээвэрлэлт хийхгүй, зөвхөн Таван толгойн төмөр замаар тээвэрлэлт хийнэ гэж оруулж ирсэн гэх шалтгаанаар удааширсан. Түрээсийн гэрээг гурван сараар байгуулснаас болж дахин "" болон бусад үйлчлүүлэгч байгууллагуудтай гэрээг сунгах их хүлээлттэй ажлуудыг дахин хийж эхлэх шаардлагатай тулгарсан. ""-ын Вагон депотой байгуулах засвар үйлчилгээний гэрээг Зөвхөн эзэмшигч компанитай байгуулна гэх мэтээр вагоныг ачилтад тавьж өгөөгүй удааснаас болж манай "*******" ХХК зам ашиглалтын төлбөрийг их хэмжээгээр төлсөн байдаг.

Мөн ""-ын удирдах албан тушаалтнуудад мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан зөвшөөрөл олгох удирдлагууд эзгүй болж шийдвэр гаргах цаг хугацаа хэтэрсэн тул вагонууд сул зогсож зам ашиглалтын болон хоосон тээврийн хөлсүүд ихээхэн хэмжээгээр гарсан. Манай "*******" ХХК төлсөөр ирсэн.

Дээрх нөхцөл байдлаас болж 3 сараар байгуулсан гэрээгээ сунгах талаар манай байгууллагаас хүсэлт, албан бичиг хүргүүлж байсан боловч нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний хугацаа дууссан төлбөрөө төл гэдэг хариу албан бичиг төлдөг байсан. эрээгээ сунгасан талаар манай и-мэйл хаяг руу 2023.03.21-ний өдөр "Ачааны вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэсэн гэрээний хугацааг 2023.03.21-ний өдрөөс эхлэн дахин 3 сарын хугацаагаар сунгаж, вагоныг буцаан хүлээлгэн өгсөн акт үйлдэж, 2 талын комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөр дуусгавар болно" Энэхүү нэмэлт өөрчлөлт нь 2022.12.05-ны өдөр байгуулсан 1/22-1 гэрээний салшгүй нэг хэсэг байна" гэсэн бичиг "*******" ХХК-ийн ерөнхий захирал Д. гарын үсгээ зурж, тамгаа дарсан бичгээ сканердаж и-мэйлээр шидсэн. Хариуцагч *******" ХХК нь хүлээн авч, дахин 3хан сараар сунгаж байгааг хүлээн зөвшөөрөөгүй учраас гарын үсэг зурж баталгаажуулан тамга дарж хариу явуулаагүй болно. Учир нь уг гэрээг 2023 оныг дуустал сунгаж өгөөч гэдэг манай 2023.03.27-ны өдрийн А/59 тоот албан хүсэлтийг зөвшөөрөөгүй, зөвхөн 3-н сараар сунгаж 2023.03.21-ний өдөр хариу илгээсэн нь бидэнд алдагдалтай байсан учир татгалзаж, хариу өгөөгүй тул гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэх боломжгүй. Мөн манай хүсэлт 2023.03.27-нд хүсэлт өгсөн байхад нэхэмжлэгч талаас 2023.03.21-нд 3 сараар сунгана гэсэн хариуг ирүүлсэн цаг хугацааны хувьд тохирохгүй байна. "Ачааны вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ"-ний 2.5-д "Талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгах тохиолдолд гэрээг дүгнэж, гэрээг үргэлжлүүлнэ гэсэн заалт нь огт хийгдээгүй, гэрээний төлбөр тооцоо нийлсэн зүйл огтоос байхгүй. Манайх уг гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээний хугацааг 2023.03.21-нд дууссан гэж үзэж байгаа. Манай зүгээс чингэлэгт вагонуудаа авахыг удаа дараа мэдэгдсэн, нэхэмжлэгчийн 2023.03.14-ний өдрийн А/74 тоот албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,117,640,000 төгрөгийг 2023.03.21-ний өдрийн дотор Төрийн банкны ******* тоот дансанд шилжүүлнэ гэсний дагуу бид 2023 ондоо багтааж дээрх бүх төлбөрийг төлж дуусгасан. "*******" ХХК нь 2023.02.01-ний өдөр No01 тоот "Дагнасан хэрэглээний салбар зам түрээслэх гэрээ"-г Сонсголон Бармат ХХК-тай байгуулж, нэхэмжлэгчийн вагоныг тэдний эзэмшлийн 1828 м урт дагнасан хэрэглээний 4ш салбар зам дээр байршуулан зогсоож төлбөрийг бид төлдөг байсан болно.

Түрээсийн төлбөрийн нэхэмжлэл, албан тоот ирэх болгонд нэхэмжлэгч компанид очиж байнга уулздаг байсан. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр очиж уулзахдаа ...вагоноо ав, манай компани цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул манай компанийг гол замын гэрээтэй нь авна уу гэхэд ...манай компани өртэй компаниар яах юм бэ гэх хариу өгсөн. Шийдвэр гаргах эрхтэй хүн буюу н.******* гэх хүнтэй уулзуулдаггүй. Шүүх, цагдаа, хуулийн мэдлэг дутмаг байсан учраас тэр үедээ маргаан гаргахгүйгээр явж байсан.

Иймд нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 2,637,840,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

"******* ХХК-ийн тус шүүхэд 2024.04.09-ний өдөр *******" ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний төлбөрт 2,637,840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч *******" ХХК нь 100 ширхэг чингэлгийн тавцант вагон түрээслэхээр нэхэмжлэгч компанитай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ачаан вагон түрээслүүлэх, түрээслэх" No1/22-1 тоот гэрээг байгуулж, гэрээний төлбөрийг 1 вагоноос хоногт 143,000 төгрөгөөр тохиролцож, 3 сарын хугацаатай 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл байгуулсан. Түрээсийн гэрээний баталгаа болгож 320,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн нэр дээрх Төрийн банкны ******* тоот дансанд байршуулсан. Тус гэрээний хугацаа нь 3 сарын хугацаа байсан бөгөөд дахин сунгах талаар манай байгууллагаас хүсэлт албан бичиг хүргүүлж байсан боловч нэхэмжлэгч сунгахгүй, хугацаа дууссан, төлбөрөө төл гэдэг албан бичгийг ирүүлдэг байсан. Гэхдээ нэхэмжлэгч 2023.03.21-ний өдөр манай компанийн и-мэйл хаяг руу хугацааг дахин 3 сараар сунгах талаар нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн нэг талын тамга, гарын үсэгтэй бичиг ирүүлсэн ч бидний зүгээс дахин богино хугацаагаар сунгах хүсэлгүй байсан тул зөвшөөрөөгүй бөгөөд хариу илгээгээгүй болно. Тиймээс гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх боломжгүй юм. Тиймээс 2023.3.21-нд гэрээний хугацаа дуусаж тэр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг *******" ХХК нь 2023 ондоо багтаан төлж барагдуулсан бөгөөд, барьцааны төлбөрийг буцаан өгөөгүй учраас 2022.12.13-нд шилжүүлсэн барьцааны мөнгө болох 320,300,000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

******* ХХК-ны зүгээс уг сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд доорх үндэслэлүүдээр няцааж байна. "*******" ХХК-ны хүсэлтээр манай компани өөрийн эзэмшлийн 100 ширхэг тавцант вагоныг түрээслүүлсэн, уг компани нь янз бүрийн шалтаг хэлж төлбөрөө гүйцэд хийхгүй өр авлага ихээр үүсгэж гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан. Нэгэнт гэрээ хийж хэн хэн нь ашиг олохын төлөө бизнес хийж байгаа учир манай компанийн зүгээс гэрээг сунгаж хуримтлагдсан төлбөрөө төлөх боломжоо хангаж өгч байсан. "******* ХХК-ийн зүгээс УБТЗ-ыг холбогдох газруудад 2024.09.20-г хүртэл явуулж байсан албан тоот бичгүүдээр нотлогдоно.

"*******" ХХК-ны Гүйцэтгэх захирал Д.******* нь бизнесийн ёс зүйгүй байнга худал хэлнэ, аргацаана, шалтаг тоочно, худал амлалт өгөх зэргээр өнөөдрийг хүрч манай "******* ХХК-г онц их хэмжээний алдагдалд оруулсаар өдөр хүрлээ. Үүргээ биелүүлж төлбөрөө төлөхгүй, тооцоо нийлье гэхээр хариу өгөхгүй. 2023.03.21-ны өдөр *******" ХХК-с и-мэйл, албан бичгээр гэрээ сунгах хүсэлтэд нь сунгах тухай хариу өгч өөрөө ч зөвшөөрсөн. Манай компанийн зүгээс уг компанид өр төлбөрөө барагдуулах боломж олгож, үнэхээр арга тасарсан учир 2024.08.30-ны өдөр гэрээ цуцлах тухай албан тоот хүргүүлсэн билээ.

******* ХХК ******* ХХК-ний хооронд 2022.12.05-ны өдөр байгуулсан "Ачилтын вагон түрээслүүлэх, түрээслэх" гэрээний 2.1-д зааснаар гэрээний хугацаанд 2 талын комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөр дуусгавар болно. "11.1-д Гэрээний талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга дарсан эсхүл хүлээлцэх акт үүлдэж хүлээлгэн өгсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр дуусгавар болно" гэсэн заалтууд байгаа болно. "*******" ХХК-ны гүйцэтгэх захирал Д.******* нь сөрөг нэхэмжлэлдээ гэрээнээс татгалзаж байсан мэтээр бичиж. Гэтэл манай компанид ирсэн албан бичгүүдээр нь гэрээний хугацаанд сунгах тухай хүсэлт, өр авлага барагдуулах тухай амлалтууд нь хавтаст хэрэгт нотлох баримт болж авагдсан.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана. Иймд "*******" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 нэхэмжлэгчээс гаргасан 2022.12.05-ны өдрийн Ачааны вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээний хуулбар, итгэмжлэл, төлбөр шилжүүлсэн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр шаардсан албан бичиг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, д хүргүүлсэн албан бичиг, 2023.10.08-ны өдрийн ******* тээвэр зохион байгуулалтын албанд хүсэлт хүргүүлсэн албан бичиг, 2023.08.28-ны өдрийн вагон дугаарууд гэх хүснэгтэлсэн баримттай албан бичиг, 2022.12.21-ний өдрийн Ачааны вагон түрээсэнд хүлээн авч, шилжүүлэх тухай акт, 2024.12.24-ний өдрийн Сонсголон бармат ХХК-ийн гаргасан тодорхойлолт, 2023.05.02-ны өдрийн ******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, 2023.05.30-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар, 2025.01.09-ний өдрийн ын толгойт өртөөгийн А/1/24/216 албан тоотын хариу албан бичиг, замын хүснэгт, Бүлэг вагоныг тээврийн нэг бичиг баримтаар тээвэрлэх хүснэгт,

5.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.12.05-ны өдрийн Ачааны вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ, хавсралт, 2023.03.21-ний өдрийн өдрийн Ачааны вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2023.03.14-ний өдрийн мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг, нэхэмжлэх, 2023.01.16-ны өдрийн мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг, 2023.03.27-ны өдрийн мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг, 2023.02.06-ны өдрийн мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг, 2023.02.01-ний өдрийн Дагнасан хэрэглээний салбар зам түрээслэх гэрээ, төлбөрийн баримтууд, зарлагын мэдүүлгүүд, шилжүүлгийн мэдээллүүд, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ,

5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн ын хууль зүйн албанаас ирүүлсэн албан бичиг болон хавсралт вагонуудын төлбөрийн баримтууд, тээвэр зохион байгуулалтын албаны түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд, эзэмшигчийн тээвэрт оролцуулах ачааны вагоны жагсаалт, ын хууль зүйн албанаас ирүүлсэн албан бичиг, хавсралт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 2,637,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 320,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ачааны вагон түрээслүүлэх гэрээ байгуулж нийт 100 ширхэг тавцант вагоныг 3 сарын хугацаатай, 1 вагоныг өдрийн 143,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон. ******* ХХК-иас гэрээний хугацааг сунгах хүсэлт ирүүлснийг үндэслэн гэрээг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаж, хамтран ажилласан. Нийт 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт00,000,000 төгрөгийг төлж үлдэх 2,637,840,000 төгрөгийг төлөөгүй байгааг гаргуулна гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Гэрээний хугацаа 3 сарын хугацаагаар байгуулсан нь ашиг олох боломжгүй, зардал их гарч алдагдалд орж байсан тул гэрээний хугацааг 2023 оныг дуустал урт хугацаагаар сунгах санал удаа дараа гаргасан боловч хугацааг сунгаагүй тул 3 сарын хугацааны төлбөрийг төлөх ба уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээний барьцаа төлбөрт 320,300,000 төгрөгийг байршуулсан ба гэрээ дуусгавар болсон тул уг мөнгийг буцаан гаргуулна гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1 Зохигчдын хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1/22-1 тоот Ачааны вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь өөрийн өмчлөлийн ачааны 100 ширхэг тавцант вагоныг 3 сарын хугацаатай түрээслүүлэх, ******* ХХК нь 1 вагоныг хоногийн 143,000 төгрөгөөр тооцож, 2022 оны 12 сарын 01-ний өдөр 443,300,000 төгрөг, 2023 оны 01 сарын 01-ний өдөр 443,300,000 төгрөг, 2023 оны 02 сарын 01-ний өдөр 400,400,000 төгрөг, нийт 1,212,640,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-4-6/

Уг гэрээний дагуу ******* ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 48 ширхэг вагон, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 52 ширхэг вагоныг ******* ХХК-д акт үйлдэн хүлээлгэн өгчээ. /1-р хх-9-12,

3.2 Хариуцагч ******* ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 320,300,000 төгрөгийг түрээсийн төлбөр төлөх баталгаанд, түрээсийн төлбөрт00,000,000 төгрөг, нийт 1,220,300,000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн болох нь төлбөрийн баримтуудаар тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй.

3.3 ******* ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ...түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөр дуусаж байгаа тул үлдэгдэл төлбөр 1,117,640,000 төгрөгийг төлөх тухай мэдэгдэл, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ...төлбөрийг цаг тухайд барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдлийг тус тус ******* ХХК-д хүргүүлсэн байна.

******* ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ...вагоны төлбөрийг 120,000 төгрөг болгон бууруулах, гэрээний хугацааг урт хугацаагаар буюу сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг ******* ХХК-д хүргүүлжээ.

Хэргийн 49 дүгээр талд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Ачааны вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хугацааг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс дахин 3 сарын хугацаагаар сунгаж өөрчлөлт оруулахаар тохирсон байх ба уг гэрээнд түрээслэгч ******* ХХК-иас гарын үсэг зураагүй, компанийн тамга дараагүй байна. /1-р хх-49/

Талууд гэрээний хугацааг сунгасан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон. Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК нь ...гэрээний хугацааг ******* ХХК-ийн хүсэлтээр сунгасан ба 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээг цуцалсан тул уг өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг гаргуулна гэж, хариуцагчаас ...гэрээний хугацааг сунгаагүй, нэмэлт өөрчлөлтийн гэрээнд гарын үсэг зураагүй, 3 сарын хугацаатай гэрээ нь манайд алдагдалтай байгааг удаа дараа мэдэгдэж урт хугацаагаар сунгаж өгөхийг хүссэн боловч тодорхой хариу өгөөгүй. Иймд гэрээний хугацааны төлөх төлбөр 1,212,640,000 төгрөгөөс нийт 1,220,300,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

 

4. Зохигчдын хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээний агуулгаас дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т гэрээний хугацаа нь ачааны вагоныг талууд актаар хүлээлцсэн өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай байх ба вагоныг буцаан хүлээлгэн өгсөн акт үйлдэж 2 талын комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөр дуусгавар болно гэж тохиролцсон байна. Хэдийгээр талууд түрээсийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан боловч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 48 ширхэг вагоныг акт үйлдэн хүлээлгэн өгсөн байх тул гэрээний 2.1-т зааснаар уг өдрөөс эхлэн гэрээний хугацааг тоолох нь зүйтэй байна.

 

4.2 Ачааны вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 3 сараар тооцвол 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон байна. Уг гэрээний 2.5-д талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгах тохиолдолд гэрээг дүгнэж, гэрээг үргэжлүүлнэ гэж заажээ. Талууд гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсоноос хойш гэрээг дүгнээгүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь түрээсийн гэрээний хугацааг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан, уг өдрөөр гэрээг цуцлах мэдэгдэл өгснөөр дуусгавар болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Уг тайлбар нь дараах баримтуудаар няцаагдаж байна. Үүнд:

- ******* ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд ...2022 оны 12 сарын 05-ны өдөр ******* ХХК-тай ачааны вагон түрээслэх, түрээслүүлэх гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулан 100 ширхэг тавцант вагоныг 2022 оны 12 сарын 21-ний өдөр хүлээлцэх акт үйлдэн гэрээний дагуу вагоныг шилжүүлэн өгсөн. ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд вагоны түрээсийн төлбөрийг барагдуулж чадахгүй байсны улмаас гэрээг цааш сунгах боломжгүй болж гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээний дагуу хүлээсэн хоёр талын эрх, үүрэг дуусгавар болсон. Гэрээний дагуу хүлээлгэн өгсөн 100 ширхэг тавцант вагоныг хүлээлцэхээр 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр албан бичиг хүргүүлсэн. 2023 оны 03 сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сонсголон бармат ХК-тай салбар зам түрээслэх гэрээ байгуулан эхний 50 ширхэг тавцант вагоныг Сонсголон бармат ХК-ийн 1, 2 салбар зам дээр татуулсан. Үлдсэн 50 ширхэг тавцант вагоныг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй байгаа болно. ******* ХХК нь манай компанид мэдэгдэлгүйгээр нууцаар хууль бусаар авч явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан байх тул шалгаж өгнө үү гэжээ. /1-р хх-73/

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн******* дүгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор ******* ХХК-иас гаргасан өргөдлийг гэрээний үүргийн харилцаатай холбоотой маргаан гэж дүгнэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас цагдаагийн байгууллагад гаргасан дээрх өргөдлөөс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон, уг өдөр 50 ширхэг тавцант вагоныг ******* ХХК-иас буцаан хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...******* ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 50 ширхэг вагоныг буцаан хүлээн авахдаа акт үйлдээгүй. Буцаан авсанаас хойш ...******* ХХК-ийн хүсэлтээр хүлээн авсан байсан 50 ширхэг вагоныг буцаагаад өгсөн гэж тайлбарласан боловч уг тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* ХХК-иас буцаан авсан байсан 50 ширхэг тавцант вагоныг дахин хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлох үүрэгтэй.

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Б.*******гээс ...Би одоо Монголын төмөр замд тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан инженер хийдэг. Би 2022 оны 6 дугаар сард Монголын төмөр замаас халагдаад ажилгүй байсан. Ажилгүй байх үед буюу 2022 оны 12 дугаар сард *******" ХХК-ийн захирал надаас 100 ширхэг тавцант вагон түрээслэвэл тээвэрлэлтийн ашиг олох талаар зөвлөгөө хүссэн. Би төмөр замд олон жил ажилласан, энэ талаар тодорхой мэдээлэлтэй тул түрээсийн гэрээг нь уншиж зөвлөгөө өгсөн. 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрээг сунгах асуудал яригдаж байсан. *******" ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл вагонаар тээвэрлэлт хийсэн, 6 дугаар сараас хойш огт тээвэрлэлт явуулаагүй гэж мэдүүлсэн.

- Шүүхийн журмаар аас *******" ХХК-ийн вагоноор тээвэрлэлт явуулсан лавлагааг гаргуулсан. Уг лавлагаагаар *******" ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл вагоноор тээвэрлэлт явуулсан болох нь тогтоогдсон. /1-р хх-139-146/

 

4.2а Дээрх баримтууд болон талуудын тайлбараас дүгнэвэл талууд гэрээний хугацааг сунгаагүй, *******" ХХК нь гэрээний 3 сарын хугацаанд 100 ширхэг тавцант вагоноор тээвэрлэлт явуулж, гэрээний хугацаа дуусах үед 50 ширхэг тавцант вагоныг буцаан хүлээлгэн өгч, үлдэх 50 ширхэг тавцант вагоноор 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тээвэрлэлт явуулсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь үлдэх 50 ширхэг вагоныг буцаан хүлээн авах эрх нь нээлттэй байсан байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй байна. Хариуцагчаас шүүх хуралдаанд ...төмөр зам дээр вагон сул зогсолттой байх үед замын төлбөрийг д төлдөг. 100 ширхэг вагоныг өөр байрлуулах зам, газар байдаггүй тул төмөр замын зам дээр байрлуулах болдог. ******* ХХК нь замын төлбөр төлөхөөс зайлсхийж, зам дээр вагоноо үнэгүй 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байлгахын тулд манайхаас акт үйлдэж вагоноо аваагүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч үндэслэл тайлбар, баримтаар няцаагаагүй.

*******" ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* тээвэр зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан бичигт ...******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ 2023 оны 10 сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон гэж дурдсан байна. Уг албан бичгийг ******* ХХК-ийн хүсэлтээр замын төлбөртэй холбоотойгоор ******* тээвэр зохион байгуулалтын албанд бичиж өгсөн болохыг хариуцагч тайлбарласан. /1-р хх-110/

 

4.3 Хариуцагч *******" ХХК-иас гаргасан ...Монголын төмөр зам тээвэрлэлт явуулах гол замын зөвшөөрөл өгөхгүй байсан тул ихэнхи хугацаанд сул зогсолттой байсан. Мөн Хятадын цагаан сар таарч хил хаасаны улмаас тээвэрлэлт явуулаагүй тул түрээсийн төлбөр төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна. Түрээслэгч нь төмөр замаар тээвэрлэлт явуулах зөвшөөрлийг өөрөө гаргуулж авах үүрэгтэй байх ба энэ нь түрээслүүлэгчид хамааралгүй, гэрээний хугацаанд гэрээний зүйлээр тээвэрлэлт явуулах эсэх нь түрээслэгчийн асуудал байна.

 

5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Хэргийн баримтаар хариуцагч *******" ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойш 50 ширхэг тавцант вагоныг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ашиглаж, тээвэрлэлт явуулсан болох нь тогтоогдсон тул энэ хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй.

Гэрээний хугацаа дууссан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 69 хоногийн хугацаанд 50 ширхэг вагоны түрээсийн төлбөр 493,350,000 төгрөг байна.

Түрээслэгч *******" ХХК нь гэрээний 3 сарын хугацаанд 100 ширхэг тавцант вагоны төлбөрт 1,212,640,000 төгрөг төлөх үүрэгтэй ба уг төлбөр дээр хугацаа дууссанаас хойш ашигласан 50 ширхэг вагоны төлбөр 493,350,000 төгрөгийг нэмж тооцвол нийт 1,705,990,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

Уг гүйцэтгэвэл зохих үүрэг 1,705,990,000 төгрөгөөс төлөхөөс нийт төлсөн 1,220,300,000 төгрөгийг хасч тооцвол үлдэх 485,690,000 төгрөгийг хариуцагч *******" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Хариуцагч *******" ХХК-иас түрээсийн гэрээний баталгаанд байршуулсан 320,300,000 төгрөгийг нийт төлөх үүргээс хасч тооцсон тул хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч *******" ХХК-иас 485,690,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,152,150,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 13,347,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,759,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,586,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******" ХХК-иас 485,690,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,152,150,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчаас гаргасан 320,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 13,347,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,759,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,586,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ