Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 318/ШШ2025/00389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З овогт Ц.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У аймгийн З.д,

 

Хариуцагч: У аймгийн Х.х.а.а.г-т тус тус холбогдох,

 

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/82 тоот захирамж, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

 

Нэхэмжлэгч: Ц.Н,

 

Хариуцагч: Ц.Ц /цахимаар/,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус тус холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/82 тоот захирамж, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн иргэн  овогтой  миний бие 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа аж ахуйн албаны Техник хэрэгсэл, программ сүлжээ, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа гаргасан зөрчилгүй. Цахим хөгжил харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын сарын 20-ны өдрийн А/12 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын шагнал Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан, 2025 оны 12 дугаар сарын 24-нд аймгийн ИТХ-ын даргын Хүндэт өргөмжлөл' зэргээ шагнагдаж байсан. Гэтэл энэ онд Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ирсэн Ц овогтой Ц томилогдсон хугацаанаас хойш миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж эхэлсэн. Ц.Ц-г томилогдохоос өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Э-н А/696 тоот тушаалаар манай газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд уг тушаалын хавсралтад Техник хэрэгсэл, программ сүлжээ хариуцсан ажилтан 1 гэж тодорхой заасан байдаг. Гэтэл Ц.Ц дарга 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/82 тоот аймгийн Засаг даргын захирамжаар дахин бүтэц хийж, намайг дуудаж уулзан чамтай хамтран ажиллахгүй, бүтэц орон тоо байхгүй болсон гэж мэдэгдсэн. Улмаар 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сонсгох ажиллагааг явуулж, би өөрийн биеэр №01 тоот өрөөнд 15:00 цагт оролцож, архив бичиг хэрэг, мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллах хүсэлтгүй байгаагаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/15 тоот тушаалаар уг албан тушаалд томилсон бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэг өдрийн цалинтай чөлөө авсан байхад үдээс хойш нь дуудаж, намайг ажлаас чөлөөлөх тушаалаа гардуулан, ажлыг 14:00 цагаас 19:50 хүртэл хүлээлцүүлсэн. Миний хувьд Техник хэрэгсэл, программ сүлжээ, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн-ий ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн боловч уг хүсэлтийг огт авч хэлэлцээгүй. Үүний учир Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 124/Ш32025/0100 дугаартай захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан.Үүнд: төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнуудаас бусад төрийн үйлчилгээний албаны албан тушаалтнуудын хувьд мөн адил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэгдмэл байх, хэмнэлттэй байх,иргэдэд эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалтыг түргэн шуурхай үзүүлэх зарчим хангагдаж байх ёстой тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон Увс аймгийн Засаг даргын шийдвэрт холбогдох маргааныг иргэний хэргийн шүүх гомдлоор аван харьяалан шийдвэрлэхээр байна. Гэсэн хариу ирсний учир Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандаж байна. Иймд аймгийн Засаг дарга С.Б-н 2025 оны 02 дугаар сарын 19-ний А/82 тоот захирамж, ХХААГ-ын даргын Б/13 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг өмнөх эрхэлж байсан албан тушаалд буюу Техник хэрэгсэл, программ сүлжээ, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн-ээр эгүүлэн томилж өгнө үү... гэжээ.

 

2. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Нын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолын 4-р хэсэгт Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг ажиллуулахаар тогтоосон бөгөөд 4.19 дэх хэсэгт Хүнс, хөдөө аж ахуйн газар дурдагдсан байдаг. Аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5-д өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, 14.2.12. эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох гэж заасан байдаг. Үүний дагуу аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг ажлын чиг үүргийн дагуу ажлын оновчтой хувиарлалт хийж ажлын ачаалал, хариуцлагыг нэмэгдүүлэн ачааллыг нэг хүнд төвлөрүүлэх бус ажил үүргийг тэнцвэржүүлэн хувиарлалт хийх зорилгоор бүтэц орон тооны хязгаартаа багтаан орон тоог баталж өгөх санал ирүүлсэн бөгөөд хүсэлтийг шийдвэрлэж Хүнс хөдөө аж ахуй, хенген үйлдвэрийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/696 тоот тушаалд нийцүүлэн захирамж гаргасан болно. Нэхэмжлэгч Ц.Нын хувьд ажлын байрны тодорхойлолт нь шинэчлэгдэж энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж цалин хөлсөө аваад ажиллаж байгаа тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үүгэжээ.

 

3. Хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/696 тоот тушаалаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан байдаг бөгөөд уг тушаалд техник хэрэгсэл, программ хангамж, аюулгүй байдал хариуцсан ажилтан-1, архив бичиг хэрэг, няравын ажил хариуцсан ажилтан 1 тус тус батлагдсан. Манай байгууллагын хувьд дээрх 2 орон тооны ажлын ачаалал бага тул ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор нэгтгэж аймгийн Засаг даргаар бүтэц орон тоо батлуулсан захирамж гаргасан. Миний бие Ц.Ц аймгийн засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны Б/10 тоот захирамжаар Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тухайн байгууллагыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь түр орлон гүйцэтгэгчээр хавсран ажиллаад 3 дахь жилээ болсон бөгөөд байгууллагын бүтэц зохион байгуулалт алдагдсан зүйл их байсан. Иймд миний бие ажлаа аваад дээд шатны эрх бүхий албан тушаалтны захирамжаар томилогдсон тул бүтэц орон тоогоо танилцуулан ажлын байрны тодорхойлолт ажлын чиг үүрэг, ачаалал танилцуулан шуурхай арга хэмжээ авч ажилласаар байна. Хүнс, Хөдөө аж ахуйн Хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр жишиг бүтэц батлагдан ирдэг байсан. Урд жилүүдэд аймгийн засаг даргаар бүтэцээ батлуулаад явдаг байсан боловч 2020 оноос хойш батлуулаагүй явсаар ирсэн байна. Ийнхүү 2025 оны ХХААХҮЯ-наас жишиг бүтэц орон тоо, төсөв, батлагдан ирсэн тул байгууллагын бүтэц зохион байгуулалтыг ажлын чиг үүргийн дагуу ажлын оновчтой хувиарлалт хийж ажлын ачаалал, хариуцлагыг нэмэгдүүлэн хэт нэг хүнд төвлөрсөн ажил үүргийг хувиарлалт хийж, мэргэжил, ажлын байрны тодорхойлолт үндэслэн батлагдсан бүтэц орон тоондоо нийцүүлж хуулийн дагуу ажиллаж байна. Дээрхи ажлын байрны зохион байгуулалт хийх шаардлага нь өмч хөрөнгө эд херенгийг хариуцсан нярав гэдэг орон тооны ажилтан ажлаа хийх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд өмнө нь архив-бичиг хэргийн ажлыг нягтлан бодогч мэргэжилтэй няравын ажилд хавсруулан ажлуулж байсан зөрчлийг арилгаж ажлын ачаалал, чиг үүргийг тэнцвэржүүлж бүтээмжтэй ажиллах боломжийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын хувьд Монгол улсын засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 37 дугаар тогтоолийн 4-р хэсэгт Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг ажиллуулахаар тогтоосон бөгөөд 4.19 дэх хэсэгт Хүнс, хөдөө аж ахуйн газар дурьдагдсан байдаг бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5-д өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, 14.2.12 -д эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох гэж заасны дагуу аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу бүтцийг шинэчлэн батлах тухай захирамжийг гаргаж нийт 24 орон тоотойгоор баталсан байдаг. Ц.Нын ажиллаж байсан техник тоног төхөөрөмж мэдээлэл хариуцсан ажлын байр нь ачаалал багатайгаас гадна архив-бичиг хэргийн ажлыг мэргэжлийн чиг баримжаагаар хамтатган хийх боломжтойг холбогдох шат шатны мэргэжилтэнүүдээс зөвөлгөө заавар авч техник хэрэгсэл, программ, сүлжээ аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн орон тоонд архив бичиг хэрэг ажлыг хамтатган ажлын байрны тодорхойлолт гаргуулан ажиллаж, мэргэжлийн дагуу бүтэц орон тоонд зохицуулалт хийж ажлуулж байгаа болно. Мөн байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан хүрээнд орон тооны өөрчлөлтийн дагуу ажилтанд өөр ажил санал болгох үүргээ биелүүлсэн бөгөөд тухайн ажлыг Ц.Н хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж тухайн албан тушаалд томилогдсон ба тухайн ажлын байранд одоог хүртэл ажиллаж хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж цалин хөлсөө аваад ажиллаж байгаа тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Татварын газрын 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дугаартай тодорхойлолт, улсн тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/82 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирамж, уг захирамжийн хавсралт, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 дугаартай Ц.Ныг ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаартай Ц.Ныг Техник хэрэгсэл, программ, сүлжээ, аюулгүй байдал хариуцсан ажилтнаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/15 дугаартай Ц.Ныг Архив-бичиг хэрэг, мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллуулах тухай тушаал, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 03/2025 дугаартай Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны /тэмдэглэл/ шийдвэр, бакалаврын дипломын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас цалин олгох тухай хүснэгт, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаартай Ц.Ныг Техник хэрэгсэл, программ, сүлжээ, аюулгүй байдал хариуцсан ажилтнаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/15 дугаартай Ц.Ныг Архив-бичиг хэрэг, мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллуулах тухай тушаал, 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаартай хөдөлмөрийн гэрээ, төрийн албаны цалингийн нэгдсэн систем цалингийн мэдээлэл, итгэмжлэл, Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 3 дугаартай тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Нын хариуцагч Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/82 тоот захирамж, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн иргэн Ц овогтой Н миний бие 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа аж ахуйн албаны Техник хэрэгсэл, программ сүлжээ, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа гаргасан зөрчилгүй. Цахим хөгжил харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын сарын 20-ны өдрийн А/12 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын шагнал Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан, 2025 оны 12 дугаар сарын 24-нд аймгийн ИТХ-ын даргын Хүндэт өргөмжлөл' зэргээ шагнагдаж байсан. Гэтэл энэ онд Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ирсэн Цэнд овогтой Цэвээнравдан томилогдсон хугацаанаас хойш миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж эхэлсэн. Ц.Цэвээнравданг томилогдохоос өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын А/696 тоот тушаалаар манай газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд уг тушаалын хавсралтад Техник хэрэгсэл, программ сүлжээ хариуцсан ажилтан 1 гэж тодорхой заасан байдаг. Гэтэл Ц.Ц дарга 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/82 тоот аймгийн Засаг даргын захирамжаар дахин бүтэц хийж, намайг дуудаж уулзан чамтай хамтран ажиллахгүй, бүтэц орон тоо байхгүй болсон гэж мэдэгдсэн. Улмаар 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сонсгох ажиллагааг явуулж, би өөрийн биеэр №01 тоот өрөөнд 15:00 цагт оролцож, архив бичиг хэрэг, мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллах хүсэлтгүй байгаагаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/15 тоот тушаалаар уг албан тушаалд томилсон бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэг өдрийн цалинтай чөлөө авсан байхад үдээс хойш нь дуудаж, намайг ажлаас чөлөөлөх тушаалаа гардуулан, ажлыг 14:00 цагаас 19:50 хүртэл хүлээлцүүлсэн. Миний хувьд Техник хэрэгсэл, программ сүлжээ, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн-ий ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн боловч уг хүсэлтийг огт авч хэлэлцээгүй. Үүний учир Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 124/Ш32025/0100 дугаартай захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан.Үүнд: төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнуудаас бусад төрийн үйлчилгээний албаны албан тушаалтнуудын хувьд мөн адил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэгдмэл байх, хэмнэлттэй байх,иргэдэд эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалтыг түргэн шуурхай үзүүлэх зарчим хангагдаж байх ёстой тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон Увс аймгийн Засаг даргын шийдвэрт холбогдох маргааныг иргэний хэргийн шүүх гомдлоор аван харьяалан шийдвэрлэхээр байна. Гэсэн хариу ирсний учир Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандаж байна. Иймд аймгийн Засаг дарга С.Батжаргалын 2025 оны 02 дугаар сарын 19-ний А/82 тоот захирамж, ХХААГ-ын даргын Б/13 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг өмнөх эрхэлж байсан албан тушаалд буюу Техник хэрэгсэл, программ сүлжээ, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн-ээр эгүүлэн томилж өгнө үү...гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

3.1. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэрэлцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Нын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолын 4-р хэсэгт Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг ажиллуулахаар тогтоосон бөгөөд 4.19 дэх хэсэгт Хүнс, хөдөө аж ахуйн газар дурдагдсан байдаг. Аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5-д өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, 14.2.12. эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох гэж заасан байдаг. Үүний дагуу аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг ажлын чиг үүргийн дагуу ажлын оновчтой хувиарлалт хийж ажлын ачаалал, хариуцлагыг нэмэгдүүлэн ачааллыг нэг хүнд төвлөрүүлэх бус ажил үүргийг тэнцвэржүүлэн хувиарлалт хийх зорилгоор бүтэц орон тооны хязгаартаа багтаан орон тоог баталж өгөх санал ирүүлсэн бөгөөд хүсэлтийг шийдвэрлэж Хүнс хөдөө аж ахуй, хенген үйлдвэрийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/696 тоот тушаалд нийцүүлэн захирамж гаргасан болно. Нэхэмжлэгч Ц.Нын хувьд ажлын байрны тодорхойлолт нь шинэчлэгдэж энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж цалин хөлсөө аваад ажиллаж байгаа тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үүгэжээ.

 

3.2. Хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/696 тоот тушаалаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан байдаг бөгөөд уг тушаалд техник хэрэгсэл, программ хангамж, аюулгүй байдал хариуцсан ажилтан-1, архив бичиг хэрэг, няравын ажил хариуцсан ажилтан 1 тус тус батлагдсан. Манай байгууллагын хувьд дээрх 2 орон тооны ажлын ачаалал бага тул ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор нэгтгэж аймгийн Засаг даргаар бүтэц орон тоо батлуулсан захирамж гаргасан. Миний бие Ц.Ц аймгийн засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны Б/10 тоот захирамжаар Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тухайн байгууллагыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь түр орлон гүйцэтгэгчээр хавсран ажиллаад 3 дахь жилээ болсон бөгөөд байгууллагын бүтэц зохион байгуулалт алдагдсан зүйл их байсан. Иймд миний бие ажлаа аваад дээд шатны эрх бүхий албан тушаалтны захирамжаар томилогдсон тул бүтэц орон тоогоо танилцуулан ажлын байрны тодорхойлолт ажлын чиг үүрэг, ачаалал танилцуулан шуурхай арга хэмжээ авч ажилласаар байна. Хүнс, Хөдөө аж ахуйн Хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр жишиг бүтэц батлагдан ирдэг байсан. Урд жилүүдэд аймгийн засаг даргаар бүтэцээ батлуулаад явдаг байсан боловч 2020 оноос хойш батлуулаагүй явсаар ирсэн байна. Ийнхүү 2025 оны ХХААХҮЯ-наас жишиг бүтэц орон тоо, төсөв, батлагдан ирсэн тул байгууллагын бүтэц зохион байгуулалтыг ажлын чиг үүргийн дагуу ажлын оновчтой хувиарлалт хийж ажлын ачаалал, хариуцлагыг нэмэгдүүлэн хэт нэг хүнд төвлөрсөн ажил үүргийг хувиарлалт хийж, мэргэжил, ажлын байрны тодорхойлолт үндэслэн батлагдсан бүтэц орон тоондоо нийцүүлж хуулийн дагуу ажиллаж байна. Дээрхи ажлын байрны зохион байгуулалт хийх шаардлага нь өмч хөрөнгө эд херенгийг хариуцсан нярав гэдэг орон тооны ажилтан ажлаа хийх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд өмнө нь архив-бичиг хэргийн ажлыг нягтлан бодогч мэргэжилтэй няравын ажилд хавсруулан ажлуулж байсан зөрчлийг арилгаж ажлын ачаалал, чиг үүргийг тэнцвэржүүлж бүтээмжтэй ажиллах боломжийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын хувьд Монгол улсын засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 37 дугаар тогтоолийн 4-р хэсэгт Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг ажиллуулахаар тогтоосон бөгөөд 4.19 дэх хэсэгт Хүнс, хөдөө аж ахуйн газар дурьдагдсан байдаг бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5-д өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, 14.2.12 -д эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох гэж заасны дагуу аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу бүтцийг шинэчлэн батлах тухай захирамжийг гаргаж нийт 24 орон тоотойгоор баталсан байдаг. Ц.Нын ажиллаж байсан техник тоног төхөөрөмж мэдээлэл хариуцсан ажлын байр нь ачаалал багатайгаас гадна архив-бичиг хэргийн ажлыг мэргэжлийн чиг баримжаагаар хамтатган хийх боломжтойг холбогдох шат шатны мэргэжилтэнүүдээс зөвөлгөө заавар авч техник хэрэгсэл, программ, сүлжээ аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн орон тоонд архив бичиг хэрэг ажлыг хамтатган ажлын байрны тодорхойлолт гаргуулан ажиллаж, мэргэжлийн дагуу бүтэц орон тоонд зохицуулалт хийж ажлуулж байгаа болно. Мөн байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан хүрээнд орон тооны өөрчлөлтийн дагуу ажилтанд өөр ажил санал болгох үүргээ биелүүлсэн бөгөөд тухайн ажлыг Ц.Н хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж тухайн албан тушаалд томилогдсон ба тухайн ажлын байранд одоог хүртэл ажиллаж хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж цалин хөлсөө аваад ажиллаж байгаа тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үүгэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Увс аймгийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/82 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирамжаар Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог шинэчлэн баталж, бүтэц орон тооны дагуу зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ц үүрэг болгож, энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга У.Г даалгаж, энэхүү захирамж гарсантай холбогдуудан2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/300 дугаартай захирамжийг хүчингүйд тооцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Н нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хандаж аймгийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/82 тоот захирамжийг хүчингүй болгох, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаартай захирамжаар иргэн Ц.Нын өмнө эрхэлж байсан болон одоо томилогдсон албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарч байгаа, хөдөлмөрлөх эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн тухай хуулиар буюу хувийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байх тул тухайн маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Ингээд нэхэмжлэгч нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

4.1. Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл/шийдвэрээр Талууд харилцан тохиролцоогүй гэж үзээд ажиллагааг дуусгавар болгов. Иймд Ц.Н энэхүү тэмдэглэл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлж болно гэжээ.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан нэхэмжлэгч Ц.Н нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

 

Монгол улсын Засгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаартай Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 4 дэх хэсэгт Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд доор дурдсан агентлаг ажиллуулахаар тогтоож, 4.19-т Хүнс, хөдөө аж ахуйн газар гэжээ.

 

Аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5-д өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, мөн хуулийн 14.2.12-т эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох эрхийн хүрээнд Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан байна.

 

Увс аймгийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/82 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирамжаар Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог хавсралтаар шинэчлэн баталсан бөгөөд нийт 24 орон тоотой, Захиргаа удирдлагын хэлтэс, 10 орон тоотой уг хэлтэст архив-бичиг хэрэг, мэдээлэл хариуцсан ажилтан-1 гэж баталжээ.

 

Уг захирамжийн дагуу Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаартай Ц.Ныг Техник хэрэгсэл, программ, сүлжээ, аюулгүй байдал хариуцсан ажилтнаас чөлөөлөх тухай тушаалаар Ц.Ныг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс Захиргаа удирдлагын хэлтсийн Техник хэрэгсэл, программ, сүлжээ, аюулгүй байдал хариуцсан ажилтнаас чөлөөлж, мөн газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралт, 2024 оны 238 дугаар тогтоолын 10 дугаар хавсралт, аймгийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/82 дугаар захирамж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх заалт, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус үндэслэн Ц.Ныг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Захиргаа удирдлагын хэлтсийн Архив-бичиг хэрэг, мэдээлэл хариуцсан ажилтнаар томилжээ.

 

5. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нын хариуцагч Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/82 тоот захирамж, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ц.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Нт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нын хариуцагч Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/82 тоот захирамж, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ц.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Нт олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР