Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 318/ШШ2025/00391

 

 

 

 

 

 

 2025         06         03                                     318/ШШ2025/00391

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Б.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 210,947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М БСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь "Мобифинанс ББСБ"-ийн мэссеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр .... тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Б. Э нь уг гэрээний үндсэн дээр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. ББСБ нь Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах журмын дагуу 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийг эрсдэлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцолтыг зогсоосон бөгөөд мөн өдрөөр Б.Э-н зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 50,000 төгрөг, зээлийн хүү 134,011 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,936 төгрөг, нийт 210,947 төгрөг байна гэжээ.

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ:  "Мобифинанс ББСБ" ХХК нь хариуцагч Б.Э-с зээлийн гэрээний үүрэгт 210,947 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжилсэн төлбөрийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр  тус компанийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 210,947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,978 төгрөгийн тал хувь болох 3,489 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж Мобифинанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Э-с зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 210,947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,978 төгрөгийн тал хувь болох 3,489 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР