| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/10009/И |
| Дугаар | 191/ШШ2025/04901 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/04901
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,,, тоотод оршин суух, гийн ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,, тоотод оршин суух, ийн ******* /рд:/,
Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, ын ******* /рд:/ нарт холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 21,102,635 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******, хариуцагч О.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
Хариуцагч Г.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний өмчлөл, эзэмшлийн *******,******* тоотод байрлах 108 м.кв талбайтай гараж, агуулахын зориулалтай барилгыг О.*******, Г.******* нар авто машины засварын газрын зориулалтаар ашиглахаар болж бид21 оны дүгээр сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ-г 34 сарын хугацаатай байгуулсан. Бидний хооронд байгуулсан гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар сарын түрээсийн төлбөр 1,300,000 төгрөг, уг төлбөрийг сар бүрийн 1-ний өдөр төлөх, мөн гэрээний 7.4-д түрээслэгдэж буй эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын зардлыг (ус, цахилгаан, дулаан, хог зэргийн) хариуцагч нар төлөхөөр тохиролцсон.
Хариуцагч нар түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөхгүй, байнга нэхүүлж байж төлдөг байсан бөгөөд23 оны түрээсийн төлбөрийг огт төлөөгүй тул Түрээсийн гэрээний 6.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлаж,24 оны 1 сараас эхлэн түрээслэж байсан ажлын байраа буцаан эзэмшилдээ авсан. Ингээд О.*******, Г.******* нараас түрээсийн төлбөрөө төлөхийг шаардахад удаа дараа амлалт өгч (2023.09.05,23.09.30,24.01.17) засварын багаж бусад зүйлээ барьцаанд өгөх зэргээр намайг аргалсаар өдийг хүргэсэн. Хамгийн сүүлд24.01.17-ны өдөр 2 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр амалж тохиролцсон боловч төлөөгүй юм.
Иймд23 оны түрээсийн төлбөр 13,900,000 төгрөг, түрээсийн гэрээний 6.2 дахь хэсгээр тохирсоны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 6,950,000 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 252,635 төгрөг нийт 21,102,635 төгрөгийг хариуцагч О.*******, Г.******* нараас ижил тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 10,551,317 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч О.*******гаас гаргуулах 10,551,317 төгрөгөөс алданги 3,475,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,076,317 төгрөгийг гаргуулахаар түүнтэй эвлэрсэн. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн хувь гардан аваад хариу тайлбар гаргаагүй, түүнтэй харилцан тохиролцох боломж олгоогүй тул түүнээс 10,551,317 төгрөгийг гаргуулна гэв.
2. Хариуцагч Г.*******25 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Хариуцагч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:
Г.*******тай хамтран нэхэмжлэгч Л.Баттулгын өмчлөлийн *******,******* тоотод байрлах 108 м.кв талбайтай гараж, агуулахын зориулалтай барилгыг авто машины засварын газрын зориулалтаар түрээслэхээр тохирсон. Бид түрээсийн төлбөрийг тэнцүү хувааж төлөхөөр түрээсийн гэрээнд заасан. Иймд нэхэмжлэгч Л.Баттулгын нэхэмжилсэн түрээсийн төлбөр 13,900,000 төгрөг, алданги 6,950,000 төгрөг, цахилгааны төлбөр 252,635 төгрөг, нийт 21,102,635 төгрөгийг тэнцүү хувааж, надаас 10,551,317 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч Л.*******тай харилцан тохиролцож, тэрээр надад холбогдуулан гаргасан 10,551,317 төгрөгийн 3,475,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,076,317 төгрөгийг би төлөхөөр эвлэрсэн гэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
4.1 нэхэмжлэгчээс гаргасан түрээсийн гэрээ, Баянзүрх ХҮТ хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга, өр төлбөрийн баримт, төлбөр төлөх амлалт,
4.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Г.*******, О.******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 21,102,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд21 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Л.******* нь *******,******* тоотод байрлах 108 м.кв талбайтай гараж, агуулахын зориулалтай барилгыг авто машин засварын зориулалтаар24 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээслүүлэх, Г.*******, О.******* нар нь сар бүр 1,300,000 төгрөгийн түрээсийн төлбөр үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-4-6/
3.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар Г.*******, О.******* нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
3.2 Хариуцагч Г.*******, О.******* нар түрээсийн дагуу *******,******* тоотод байрлах 108 м.кв талбайтай гараж, агуулахын зориулалтай барилгыг авто машин засварын зориулалтаар ашиглаж, түрээслэсэн, түрээсийн 13,900,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа үйл баримтад маргаагүй.
Хариуцагч Г.*******, О.******* нараас23 оны 09 дүгээр сарын 05,23 оны 09 дүгээр сарын23 оны 09 дүгээр сарын 30,24 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд нэхэмжлэгч Л.*******д түрээсийн үлдэх төлбөрийг төлөх өр төлбөрийн баримт, төлбөр төлөх амлалтын бичгийг тус тус бичиж өгсөн байна.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 6.2-т ...түрээсийн төлбөрийн хугацааг хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг түрээслүүлэгч талд төлнө гэж заажээ. Иймд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэх үндсэн үүрэг 13,900,000 төгрөгөөс алданги тооцон 6,950,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Мөн түрээсийн гэрээний 3.2 дахь хэсэгт Түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойшхи түрээслэгдэж буй эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын зардал, татвар, хураамжийг түрээслэгч бүрэн хариуцна гэж заасан байна. Хариуцагч нар түрээсийн гэрээний хугацаанд 252,635 төгрөгийн цахилгаан зарцуулсан болох нь Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангийн баримтаар тогтоогдсон. Уг мөнгөн хөрөнгийг төлөхийг хариуцагч О.******* маргаагүй.
5. Хариуцагч Г.******* нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Мөн хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
6. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үлдэх үүрэг 13,900,000 төгрөг, алданги 6,950,000 төгрөг, цахилгааны төлбөр 252,635 төгрөг, нийт 21,102,635 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувааж шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар баримт ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар тэрээр түрээсийн гэрээний үүргийг хамтран хариуцах этгээд мөн болох нь тогтоогдсон. Иймд Г.*******аас 10,551,317 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч О.*******тай харилцан тохиролцож түүнд холбогдуулан гаргасан 10,551,317 төгрөгийн 3,475,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,076,317 төгрөгийг гаргуулахаар эвлэрсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч О.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 3,475,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч О.******* нь үлдэх 7,076,317 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******д төлөхөөр эвлэрснийг баталгаажуулах нь зүйтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 263,463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******аас 10,551,317 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь О.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 3,475,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч О.******* нь үлдэх 7,076,317 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******д төлөхөөр талууд эвлэрснийг баталгаажуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 263,463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ