| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00464/И |
| Дугаар | 103/ШШ2025/00421 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/00421
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 103/ШШ2025/00421 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ****** дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 58, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ***** дугаар хороонд байрлах, ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн ******* шимтгэлийн өр 3,999,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: "******* Тавт" ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2,666,080 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өртэй. Тус газарт өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж, албан тоотоор шаардлага хүргүүлж, уулзалт хийж, өр төлбөрийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан боловч өнөөдрийг хүртэл шимтгэлийн өрийг барагдуулаагүй. Иймд "******* Тавт" ХХК-иас төлөгдөөгүй нийгмийн ******* шимтгэл 2,666,080 төгрөг, тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэлийн алданги 1,333,040 өгрөг, нийт 3,999,120 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: "******* Тавт" ХХК-иас төлөгдөөгүй нийгмийн ******* шимтгэл 2,666,080 төгрөг, тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэлийн алданги 1,333,040 төгрөг, нийт 3,999,120 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 74 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээг байгуулав. Нийт төлбөр 3,999,120 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны дотор дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Хуваарийн дагуу эхний сарын төлөлт хоцорсон тохиолдолд Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандана. Мөн эвлэрэлд уригдсан тал 2025 оны нийгмийн ******* шимтгэлийг тухайн онд төлж барагдуулахаар тохиролцов
Төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 25-нд 999,780 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-нд 999,780 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-нд 999,780 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 999,780 төгрөгийг тус тус төлнө гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн ******* шимтгэлийн өр 3,999,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч "******* Тавт" ХХК нь 2025 оны 6 дугаар сарын 25-нд 999,780 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-нд 999,780 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-нд 999,780 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 999,780 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 78,936 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 39,468 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 39,468 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА