Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00431

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00431

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ***** дүгээр хороо, Шинэ айл төвийн ****** дүгээр давхарт байрлах, ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн **** дугаар хороо, Залуус ******** дугаар гудамжны ******* тоотод оршин суух,******* овогт ******* *******,

Хариуцагч: Багануур дүүргийн ****** дүгээр хороо, Сургалтын задгай ******** дугаар гудамжны ***** тоотод оршин суух, ******* овогт ************** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,364,755 төгрөг тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.*******, Д.Тогосхүү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,364,755 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Б.*******, Д.Тогосхүү нар нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ******* капитал ББСБ ХХК-тай ЗГ12531***********0618 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг, сарын 4,5% хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар, зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, сар бүрийн 02-нд 411,393.85 төгрөгийг төлөхөөр тохиролцож зээл авсан.
******* капитал ББСБ ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлдэгч Б.*******ын Голомт банк дахь 460******67 тоот дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэтэл зээлдэгч Б.*******, Д.******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлгүй, 256 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* капитал ББСБ ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.*******, Д.Тогосхүү нараас 5,364,754.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.*******, Б.Тогосхүү нар нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,364,755 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* харилцан тохиролцож 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дараах хуваарийн дагуу төлөхөөр эвлэрэв.

Төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 30-нд 894,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-нд 894,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-нд 894,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-нд 894,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-нд 894,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-нд 894,755 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,******* овогт ******* *******, ******* овогт ************** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,364,755 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******, Д.Тогосхүү нар нь 2025 оны 5 дугаар сарын 30-нд 894,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-нд 894,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-нд 894,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-нд 894,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-нд 894,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-нд 894,755 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50,393 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 50,393 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА