Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Б.Амартүвшин

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д-ийн Б-д

холбогдох эрүүгийн 1838002250097 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны

өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д-ийн Б, 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн

Мөрөн сумын 13 дугаар багийн 57-19 тоотод гэртээ Б.Б-тэй маргалдаж түүний

биед зүүн 6-р хавирганы далд хугарал, баруун дээд доод зовхи, хэвлийд цус хуралт

бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг

шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 57-19 тоотод Б.Б-ийг зодож,

эрүүл мэндэд нь зүүн 6-р хавирганы далд хугарал, баруун дээд доод зовхи, хэвлийд цус

хуралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн

хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Батцэцэг манай ээж

Жаргалсайхны хамт эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэхээр манай нагац эгч Б-ийнд

очсон. Би хэд хоног халуураад бие сайнгүй байсан ба эхнэр нагац эгчийнд очоод

ирэхгүй удаад байхаар нь хэрүүл маргаан болсон. Ингээд маргааш нь буюу 2018 оны 03

дугаар арын 08-ны өдөр найз П манайд ирээд би хашааны гадаа машин дотор

юм ярьж суунгаа 0,5 литрийн Чингис нэртэй архийг хоёулаа хуваагаад уусан. Ингээд 17

цагийн үед гэртээ орсон ба эхнэр Б чи архи уулаа гээд хэрүүл маргаан хийгээд

үүнээсээ улбаалаад хэрүүл болсон. Би эхнэрийг 1-2 удаа цохиж өшиглөсөн. Том хүү

уйлахаар нь дуугүй бай битгий уйл гэхэд уйлаад байхаар нь нэг удаа хацар руу нь хальт

алгадсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн

хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим би

гэртээ 2 хүүхдийн хамт байж байтал нөхөр Баярсайхан гаднаас согтуу орж ирээд “чи

миний ээжийг дээрэлхлээ” гэхээр нь “би танай ээжийг яаж дээрэлхсэн юм, болсон бүх

байдлыг хэлсэн гэхэд чи миний ээжийг дээрэлхэх болоогүй шүү гээд намайг галын

үүдэнд суугаад гал асаах гээд мод руу үлээгээд сууж байтал хүрч ирэхэд зүүн талын

хавирга руу гуталтай хөлөөрөө 5-6 удаа өшиглөсөн ... Б чи манай ээжийг

дээрэлхлээ гээд дахин биеийн энд тэнд рүү дахин 6-7 удаа өшиглөж, намайг шалан

дээр унасан байхад нүд рүү өшиглөсөн. Нөхөр Б- намайг зодохын хажуугаар

намайг дагаж очсон 4 настай хүү Батбилгүүнийг 2 хацар руу нь алгадсан. Би айгаад

бага хүүгээ тэврээд, 4 настай хүүгээ дагуулаад машиндаа суугаад хадам ах

Г-ийнд очсон... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дугаар хуудас/,

Гэрч Т.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Сая өнгөрдөг

эмэгтэйчүүдийн баяраар л Б архи уусан үедээ охин Б-ийг зодсон байсан.

Б, Б надаас уучлалт гуйсан хүүхдээ бодъё гээд байна гээд хоорондоо

учраа олсон талаар ярьж байсан. Энэ талаар нөхөр бид 2-т хэлээд байх юм алга. Дахин

ийм асуудал Баяраагийн хувьд гаргахгүй гэж итгэж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 12

дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар

хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар

сарын 18-ны өдрийн 153 дугаартай: Б.Б-ийн биед дүүн 6 дугаар хавирганы далд

хугарал, баруун дээд доод зовхи, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи

гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар

сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн

чадварыг тогтонги алдалтанд нөлөөлахгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд

үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд

хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 57-19 тоотод байрлах гэртээ

Б.Б-ийг зодож, эрүүл мэндэд зүүн 6-р хавирганы далд хугарал, баруун дээд доод

зовхи, хэвлийд цус хуралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэм буруугаа хүлээн

зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар

хохирогч Б.Б-, гэрч Т.Л- нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан бусад бичгийн

нотлох баримтуудаар давхар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт

хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б-г гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн

зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн

шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч

Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял

оногдуулав.

Хохирогч Б.Б- нь шүүгдэгч Д.Б-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх,

мөн эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж

үзлээ.

Эрүүгийн 1838002250097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан

зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг

дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7,

36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х занги овогт Д-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Д.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун

тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван

нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг

дурдсугай.

4. Эрүүгийн 1838002250097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол

эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол

хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах

таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн

дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах

гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

М.ЭРДЭНЭ-ОЧИР