Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00434

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00434

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн *****дүгээр хороо, Жаргалант ****** дугаар гудамжны **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,402,127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч З.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,402,127 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: З.******* нь ******* ББСБ ХХК-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулан мессэж зээл авч төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. З.******* нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 890,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар З.******* үндсэн зээлийн үлдэгдэл 890,000 төгрөг, хүү 432,513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,614 төгрөг, нийт 1,402,127 төгрөг байна. Иймд З.******* 1,402,127 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Мобифинанс ББСБ ХХК-иас нэхэмжилж буй 1,402,127 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,402,127 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,384 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 18,692 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,692 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА