Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00446

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00446

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ****** дүгээр хороо, Хөдөө хэсэгт оршин суух, ******* овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: С.Бат-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н. нь М.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие М.******* 2007 онд гэрлэж 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр охин Б.******* төрсөн. Бид таарамжгүй харилцааны улмаас 2009 онд салж түүнээс хойш одоог хүртэл холбогдоогүй. М. нь 2009 онд хорих ял эдэлж, 2 жил хоригдоод гарсан бөгөөд түүнээс хойш хаана амьдарч байгааг нь мэдэхгүй байна. Охинтойгоо болон надтай холбоо харилцаагүй байгаа. Би 2009 оноос хойш өөр хүнтэй хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Одоо гэрлэлтээ цуцлуулж хамт амьдарч байгаа хүнтэйгээ гэрлэлтээ бүртгүүлье гэхээр М.******* амьдарч байгаа газар хаягийг нь мэдэхгүй байна. Иймд ******* /РД:НЧ*******/ эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлгааа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

/хх-ийн 3-6 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

1.Учир нь: Хүсэлт гаргагч Н. нь М.******* 2008 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулж 1 жил орчим хамт амьдарч байгаад 2009 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэгчдийн дундаас 2008 оны 6 дугаар сарын 13-нд охин Б.******* төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

2.Хүсэлт гаргагч нь М. холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахад түүний оршин суух хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүйгээс болоод гэр бүлийн холбогдолтой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

3.Иймд хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч М.******* оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

4. овогт 1985.06.18-нд төрсөн, РД:НЧ*******, 2009 онд 2 жилийн хорих ял эдэлж суллагдсан зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.

5.Хүсэлт гаргагч Н. нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар овогт ******* /РД:НЧ*******/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох М.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Н.д анхааруулсугай.

4. овогт 1985.06.18-нд төрсөн, РД:НЧ******* регистрийн дугаартай, 2009 онд 2 жилийн хорих ял эдэлж суллагдсан зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА