Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00454

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00454

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн **** дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, Багануур ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн **** дугаар хороо, ***** дугаар байр, **** тоотод оршин суух, ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 724,110.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Багануур ******* ******* ТӨХК нь хариуцагч ******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 724,110.26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Манай компани нь *******ай Дулааны эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Г.******* нь Дулааны эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу 2024 оны 1 дүгээр сараас эхлэн 2025 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөр болох 724,110.26 төгрөгийн төлөөгүй болно. Иймд хариуцагчаас хэрэглээний төлбөрт 724,110.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Багануур ******* цахилгаан ******* ТӨК нь шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: Манай байгууллагад 724,110.26 төгрөгийн дулаан эрчим хүчний өр төлбөр бүхий Багануур дүүргийн *****дугаар хороо, ***** дугаар байрны ***** тоотод оршин суугч Г.******* нь дээрх өр төлбөрийг бүрэн барагдуулсан болохыг тодорхойлов гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 724,110.26 төгрөгийг төлсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1.Нэхэмжлэгч Багануур ******* цахилгаан ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 724,110.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,928.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,964.32 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 10,964.32 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА