Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт

үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б-ийн

Л-д холбогдох эрүүгийн 1838001330104 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр

сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, овогт Б-ийн Л,

Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Модны сүүл гэх

газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэж, уг модыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр

Мөрөн сум руу тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг

шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч

Б.Л нь

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн

Улаан-Уул сумын нутаг Модны сүүл гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс мод

бэлтгэж, уг шинэс модыг Мөрөн сум руу тээвэрлэсэн гэмт хэргийн үйлдсэн гэм буруутай

болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн

хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын эхээр Мөрөн сум руу тээвэрлэж авч

явах өдрөөсөө 2 хоногийн өмнө Улаан-Уул сумын төвийн доод талд байдаг модны сүүл

гэр газраас түймэрт өртсөн байсан хатсан моднуудыг тайраад түлээний зориулалтаар

бэлтгэсэн нь үнэн. Тэгээд уг моднуудыг тайраад түлээний зориулалтаар бэлтгэсэн нь

үнэн. Тэгээд уг модоо Мөрөн сум руу өөрийн эзэмшлийн 8457 ХӨВ улсын дугаартай

пронтер маркийн тээврийн хэрэглэсээр тээвэрлэж яваад өглөөний 07 цагийн үед

Хатгал руу явдаг хар зам дээр эргүүлээр гарч байсан цагдаатай тааралдаад

саатуулагдсан ... Миний тээвэрлэж явсан мод нь 1 м 70 см урттай, нарийхан, 57 ширхэг

хуурай мод байгаа. Би уг моднуудыг бэлтгэхдээ Модны сүүл гэх газарт байсан нийт 6

ширхэг босоо хуурай шатсан модыг унагааж бэлтгэсэн. Модыг бэлтгэхдээ хамаатан

Д-аа хужаа цахилгаан хөрөөг гуйж авч бэлтгэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн

51 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

...Б.Л нь экологи эдийн засагт учирсан хохирол болох 228.000 төгрөгийг орон

нутгийн 171400952 тоот дансанд тушаасан байсан. Тийм учраас одоо нэхэмжлэх зүйл

байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Надад БНХАУ-д

үйлдвэрлэсэн шар өнгөтэй цахилгаан хөрөө байдаг. Уг хөрөөг Лхагвасүрэн надаас

хамгийн сүүлд 2018 оны 2 дугаар сард гуйж аваад маргааш нь буцааж өгч байсан.

Хөрөө гуйж авахдаа түлээнд явна л гэж хэлж байсан. Түүнээс өөр юм бол яриагүй. Ер

нь Л миний хөрөөг үүнээс өмнө байнга л гуйж авдаг байсан... гэх мэдүүлэг

/хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би мод

тээвэрлэх гэж байгаа хүмүүст хяналт тавьдаг. Л гуайн хувьд гэвэл надаас

мод модон материалын гарал үүслийн бичиг огт аваагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 34

дугаар хуудас/,

Гэрч Ч.Э, Б.Д, Н.М, нарын мэдүүлэг/ хх-ийн 31-38 дугаар

хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын

үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл/ хх-

ийн 12 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Автомашин үнэлсэн тайлан /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум дундын ойн ангийн шинжээчийн 2018.02.07-ны

өдрийн:

1. Б.Л-ийн бэлтгэж тээвэрлэсэн мод нь 3.8 м3 хэмжээтэй, 25 см-ийн дундаж

диаметртэй, 1.7 метрийн урттай, 60 ширхэг, түлшний зориулалтаар бэлтгэсэн шинэс

мод болох нь тогтоогдов.

2. Монгол улсын стандартчилал үндэсний зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны

өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан стандартаар шилмүүст болон навчит төрлийн

түлшний модны урт 2,2 метр байхаар тогтоогдсон. Иймд уг мод нь түлшний

зориулалтаар бэлтгэгдсэн мод байна.

3. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ойн санд хийсэн 2002 оны ойн зохион байгуулалтын

материалд тусгагдсанаар тухайн ойн сан нь түймэрт өртсөн талбайд хамрагдаж байна.

Ойн түймэрт өртсөн модыг Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалтын

дагуу мод бэлтгэж болно.

4. Ойн түймэрт өртсөн босоо модыг иргэн унагаж бэлтгэж болохгүй. Иргэн Ойн тухай

хуулийн 20 дугаар зүйлийн 2.1.4 дэхь заалт, 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтуудын

ахуйн зохиулалтаар мод бэлтгэнэ.

5. Б.Л-гийн мод бэлтгэсэн гэх Мод сүүл гэх газарт мод бэлтгэлийн талбай

тусгаарлалт хийгдээгүй, Модны сүүл гэх газар нь хамгаалалтын бүсэд хамаардаг.

6. Иргэн Б.Л- бэлтгэсэн 3.8 м3 хэмжээтэй, 25 см-ийн дундаж диаметртэй,1.7

метрийн урттай, 60 ширхэг модны экологи-эдийн засгийн үнэлгээ 3.8м3 228.000 төгрөг

/хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 44 дугаар хуудас/ зэрэг

болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд

хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Л- нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь

нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас

учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын

төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу

хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын

санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Л-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн

гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд

шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэж учруулсан

хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.8 м3 хэмжээтэй, 25 см-ийн дундаж

диаметртай, 1.7 метрийн урттай, 60 ширхэг шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид

даалгаж, мөн шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,

хувийн байдал зэргийг харгалзан битүүмжлэгдсэн Б.Л-ийн эзэмшлийн

тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, ... улсын дугаартай Пронтер

маркийн ачааны автомашиныг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Экологи, эдийн засгийн хохирол 228.000 төгрөгийг төлж барагдуулсан баримт,

хохирогчийн мэдүүлэг зэргийг үндэслэн /хх-ийн 62 дугаар хуудас/ шүүгдэгчийг бусдад

төлөх төлбөргүй гэж үзэх, мөн цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7,

36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Л-г хууль бусаар мод бэлтгэсэн,

тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Б-ийн Л-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван

нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг

дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд

мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.8 м.куб хэмжээтэй шинэс модыг улсын төсөвт

шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар

нээлттэй хорих ангид даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар Б.Л-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд

бүртгэгдсэн,..... улсын дугаартай Пронтер маркийн автомашиныг шүүгдэгчид

буцаан олгосугай.

6.Эрүүгийн 1838001330104 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон

хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах

гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх

тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн

баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14

хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж

заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг

дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

М.ЭРДЭНЭ-ОЧИР