Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

 

 

 

 

      

 

 

      2024            03           12                                       2024/ДШМ/15

 

 

 

Ө.Б, Н.С, Э.М

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа,  шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Г.Ганцэцэг /зайнаас, цахимаар/,

шүүгдэгч Ө.Б, Н.С, Э.М ,

шүүгдэгч Ө.Б, Н.С, Э.М нарын өмгөөлөгч: Д.Энхтуяа /зайнаас цахимаар/,

шүүгдэгч Н.С, Э.М нарын өмгөөлөгч: С.Шинэбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Я.Эрдэнэ-Уянга нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч Н.С, Э.М, Ө.Б , өмгөөлөгч Д.Энхтуяа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2320001450127 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.1 Б овогт Ө.Б, * ялаар шийтгүүлж байсан,

1.2 Б овогт Н.С, * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

1.3 Ч овогт Э.М, * харгалзсан.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ө.Б, Н.С, Э.М нар гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метафетаминий агууламж бүхий хориглосон бодисыг олж авч, худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт,

 шүүгдэгч Ө.Б 2023 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс шүүгдэгч Ө.Б, Н.С, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ... шүүгдэгч Б овогт Ө.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан, бусдад өгсөн гэмт хэргийг,

шүүгдэгч Б овогт Н.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан гэмт хэргийг,

 шүүгдэгч  Ч овогт Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасаар шүүгдэгч Ө.Б оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд багтаан нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ө.Б оногдуулсан 1 жил, 1 сарын хорих ял, Н.С оногдуулсан 1 жилийн хорих ял, Э.М оногдуулсан 1 жилийн хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.С, Э.М нарын баривчлагдсан 1 хоногийн хугацааг эдлэх ялаас хасч тооцож,

шүүгдэгч Ө.Б, Н.С, Э.М нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Баярмагнай цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн гаанс гэх зүйл 1 ширхэг 7х4 см хэмжээтэй, гаанс 4 ширхэг 5х3.1 см хэмжээтэй, бамбар 4 ширхэг, флаш 1 ширхэг (ногоон өнгийн), гуурс 4 ширхэг, зип лок ууттай цагаан өнгийн нунтаг зүйл 0.26, жин хэмжүүр 1 ширхэг Amput гэсэн бичигтэй, жин хэмжүүр 1 ширхэг (гялгар уутанд ороосон), босоо хэлбэрийн шилэн сав (10х3 см хэмжээтэй), натрийн хлорид 2 ампул шилтэй (Лидокайн гэсэн цаасан хайрцагтай), шилэн сав (9 см өндөртэй 4.3 см өргөнтэй), шилэн сав 1 ширхэг (3.6х1 см), бамбар 2 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, шил мэт сав 1 ширхэг цэнхэр энгийн асаагуур 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, гуурс 1 ширхэг (зангидаж ороосон) зэргийг шийтгэх тогтоол хучин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хучин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ө.Б, Н.С, Э.М нарт урьд авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж,

шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Э.М давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “....Э.М миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024.01.19-ний өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял авсан.

 
   


 Би гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж, гэмшиж байна, өөрийн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрдөг, гэм буруугийн тал дээр маргадаггүй, хохирол төлбөргүй, 3-1З насны З хүүхэдтэй. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш огт гэрлүүгээ явж хүүхдүүдтэйгээ уулзаж чадаагүй. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, 3-13 насны З хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

6. Шүүгдэгч Н.С давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Н.С миний бие өөрийн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрдөг, гэм буруугийн тал дээр маргадаггүй, хохирол төлбөргүй, анх удаа өөрийн болгоомжгүй байдлаас болж ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш огт гэрлүүгээ явж аав ээжтэйгээ уулзаж чадаагүй, эцэг, эхийнхээ санааг зовоож шаналгаж байна. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, анх удаа өөрийн болгоомжгүй байдлаас болж ийм гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

7. Шүүгдэгч Ө.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...би анх Улаанбаатар хотоос баригдаад Замын-Үүд суманд очсоноос хойш гэм буруугаа хүлээж байсан. Өдий хүртэл гэм буруугийн тал дээр маргаагүй. Бага насны хоёр дүүтэйгээ, ээж, хойд аавтайгаа амьдардаг. Хоёр дүүг харах хүн байхгүй. Ээж хөдөлмөрийн чадваргүй байгаа учраас энэ байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ямар ч ял байсан оноож өгнө үү гэж гомдол гаргасан.” гэв.

8. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхтуяа давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Ө.Б хувьд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирол төлбөрөө төлсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж, нийгэмд учруулсан хор, хохирлоо ухамсарласан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэрэгт дахин холбогдохгүй гэж анхан шатны шүүхэд амлалт өгсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хүнд хорих ял, нийгмээс тусгаарлах ял оноосон. Тус гэмт хэргийн хувьд хөнгөн төрлийн гэмт хэрэг байгаа, хөнгөн төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд ялыг халдаахдаа шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр оногдуулахад шүүгдэгчид хийсэн хэргээ ухамсарлах, нийгэмшүүлэх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй учир хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасанд  өөрчлөлт оруулаад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцож өгнө үү” гэв.

9. Шүүгдэгч Н.С, Э.М нарын өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах ийм сонгох санкцтай хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал, учирсан хор уршиг, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гээд заасан. Миний үйлчлүүлэгч нар анх удаагаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөргүй. Мөн хувийн байдлын хувьд хэлэхэд Э.М 3-13 насны бага насны гурван хүүхэдтэй, Н.С хувьд ээж, аавтайгаа амьдардаг. Өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хүмүүс байдаг. Мөн өөрсдөө оршин суух тодорхой хаягтай, хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан байдаг. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

10. Прокурор Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

 “...хэдийгээр шүүгдэгч нар хөнгөн төрлийн гэмт хэргийг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх үндэслэлүүд хуульд тусгагдсан байгаа боловч шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргийн улмаас нийгмийн аюулын шинж чанарын хувьд нийтийн болон үндэсний эрх ашигт хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Э.М хэдийгээр 3-13 насны гурван хүүхэдтэй байгаа боловч энэ төрлийн гэмт хэргийг урьд нь яг энэ арга хэлбэрээр үйлдэж байсан учир хүүхэдтэй гэдгээр эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэл харагддаггүй. Н.С хувьд энэ гэмт хэргийг санаачилсан, зохион байгуулсан, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, хэрэглэсэн, биедээ хадгалсан зэрэг олон шинжээр энэ гэмт хэргийг үйлдсэн нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байсан ч нийгмийн аюулын хор уршиг, шинж чанараараа эрүүгийн хариуцлага хүндрүүлэх үндэслэлд хамаарч байгаа. Ө.Б нь мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, хадгалсан, бусдад өгсөн зэрэг гурван шинжээр гэмт хэргийг үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан бүх хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тухайн нотлох баримтуудыг шинжлэн судлагдсанаар тогтоогдсон, шүүгдэгч нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон. Ийм учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ гэмт хэрэгт шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирч байна. Хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зөрчөөгүй  байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Н.С, Э.М, Ө.Б  нарт холбогдох хэргийн шийдвэр, бүх ажиллагааг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад “Метафитамин” /methylphenethylamine/ гэж тодорхойлсон тул  үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис гэж үзнэ.   

2. Хуульд заасан гэмт хэргийн шинж, хүлээлгэх хариуцлага болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзэхэд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй тодруулбал:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс шүүгдэгч Ө.Б, Н.С, Э.М нарын хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, бусдад өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ө.Б хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хэргийг зүйлчилсэн. 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцүүлэн, шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч  Ө.Б, Н.С, Э.М нарыг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Ө.Б хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд тохирчээ.

3. Шийтгэх тогтоолд үндэслэсэн нотлох баримтаар шүүгдэгч Ө.Б 2023 оны 9 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнө, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б цохиж, өшиглөн түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн хана, хамар яс, таславчийн хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Конвенцын жагсаалтад багтсан метафетаминий агууламж бүхий сэтгэцэд нөлөөт хориглосон, мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Н.С холбогдож уг  бодисыг түүнд өгөхөөр тохирч, 2023 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 00 цагийн үед Улаанбаатар хот, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн замын урд байрлах СU дэлгүүрийн хажуугийн зам дээр хүлээж байсан Э.М хүргэж өгсөн,

шүүгдэгч Н.С нь шүүгдэгч Ө.Б , шүүгдэгч Э.М нартаа холбогдож метафетаминий агууламж бүхий сэтгэцэд нөлөөт хориглосон, мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр Ө.Б гаас авахаар тохирч улмаар Улаанбаатар хотоос, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг, Гүн зочид буудлын 518 тоот өрөөнд 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч Э.М авчруулсан,

шүүгдэгч Э.М нь шүүгдэгч Н.С холбогдож, шүүгдэгч Ө.Б байсан метафетаминий агууламж бүхий сэтгэцэд нөлөөт хориглосон, мансууруулах бодисыг  худалдаалах зорилгогүйгээр Улаанбаатар хотод түүнээс хүлээн авч, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт байрлах, Гүн зочид буудлын 518 тоот өрөөнд, шүүгдэгч Н.С өгсөн, хамтдаа хэрэглэсэн үйл баримт нь нотлогдон тогтоогджээ.

4. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд нотолсон, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна.

Анхан шатны шүүхээс, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг тус тус харгалзан хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцжээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуульд заасан шаардлагад үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан,

шүүгдэгч Ө.Б, Н.С, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн “гэм буруутай”-д  тооцож,  тус бүрд 1 жил хорих ял,

шүүгдэгч Ө.Б мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд багтаан нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосон нь тэдгээрийн гэм буруу, хувийн байдалд тохирчээ.

            5. ыХэдийгээр давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй боловч шүүгдэгч Э.М  мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэмт хэрэгт, шүүгдэгч Ө.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба шүүгдэгч Ө.Б , Э.М, Н.С нар урьд нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байсан ба өөрсдийн  гэм буруутай үйлдлийг ойлгож, ухамсарлалгүй дахин мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон  зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ял тохирчээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу дээр дурдсан тусгай ангид заасан  ялаас хорих ялыг сонгож, шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, шийдвэрлэснийг буруутгах, эсхүл өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр  “...хорих ялыг хөнгөрүүлж, өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бодис...хууль бусаар....” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсныг прокурор яллах  дүгнэлтдээ тусгаагүйг мөн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүгдэгч нарын холбогдсон хэргийн “...хууль бусаар” гэх шинжийн талаар дүгнээгүй  түүнчлэн тогтоолын тодорхойлох хэсгийн 3/хх3-47/-т шүүгдэгч Ө.Б холбогдох хэргүүдийг нэгтгэсэн нь хуульд нийцсэн  гэж  дүгнэхдээ Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан гэж хуулийг буруу  бичсэн,  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөн дэвсгэрт буюу 50 төгрөг 1 ширхэг, зип лок ууттай цагаан өнгийн нунтаг зүйл 0.26 гр зэргийг зохих байгууллага/ болон буюу хэрэгцээний дагуу зохих байгууллага /Монгол банк/-д, устгуулахаар зохих байгууллага/ Шүүхийн шийдвэр биелүүлэх газар/-д тус тус шилжүүлэн шийдвэрлэж байхыг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С, Э.М, Ө.Б , өмгөөлөгч Д.Энхтуяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ө.Б, Н.С, Э.М нарын цагдан хоригдсон 53 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

Н.БОЛОРМАА

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САЙНТӨГС

       ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

Н.БОЛОРМАА