Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00465

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00465

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ***** дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, ***** тауэр, **** давхарт байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн **** дугаар хороо, Нарийны ***** дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,024,376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ш.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,024,376 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Ш.******* нь 2023.06.28-ны өдөр ******* ХХК-тай гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, "Samsung A34" маркийн гар утсыг нийт 1,338,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023.06.28-ны өдрөөс 2024.12.28-ны өдөр хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 74,333 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023.06.30-ны өдрөөс эхлэн гар утасны төлбөрөө огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* ХХК нь хариуцагчид үүргийг нь сануулж байсан ч үр дүн гараагүй ба гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул төлбөрийн үлдэгдэл 1,263,661 төгрөг, ярианы төлбөр 128,885 төгрөг, алданги 631,830 төгрөг нийт 2,024,376 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа үнийн дүн болох 2,024,376 төгрөгийг 10 сарын хугацаанд сард 200,000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ш.Уянгын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцан хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,024,376 төгрөгийг хэсэгчлэн төлөх хүсэлтээ илэрхийлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч зохигчид төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,024,376 төгрөг гаргуулах тухай төгрөгийг иргэний хэрэгт хариуцагч Ш.******* нь 2,024,376 төгрөгийг 10 сарын хугацаанд сард 200,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,670 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 23,670 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА