| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00516/И |
| Дугаар | 103/ШШ2025/00488 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00488
| *******0*******5 оны 06 сарын 0******* өдөр | Дугаар *******3/ШШ*******0*******5/00488 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Бага******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, Амгалан, Гачууртын зам ***** тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бага******* дүүргийн ***** дугаар хороо, ******* ******* *******-******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******,397,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 5 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Д. холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******,397,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай ******* ******* ХХК нь барилгын туслах бараа материалын түрээс болон борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг. Бид *******0*******3 оны 5-дугаар сарын **************-ны өдөр Дүгэр овогтой тэй барилгын туслах материал түрээслэх *******3-0*******38 тоот гэрээг байгуулсан. Харин Д. нь нийт 16******* ширхэг барааг түрээслэж үүнээс ширхэг барааг хүлээлгэн өгч үүнээс үлдэгдэл *******3 ширхэг барааг актлуулсан. Түрээсийн гэрээний нийт төлбөрөөс 1,991,600 төгрөг болж, *******43,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түрээсийн гэрээний үлдэгдэл тооцоо 317,000 төгрөг үүн дээр актлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөр болох 1,431,600 төгрөг нэмэгдэж нийт 1,748,600 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байна. Тиймээс гэрээний 7.*******-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн *******3*******.4-т заасныг удирдлага болгон өдрийн 0,5 хувиар алданги тооцсон, дээрх алданги нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул нийт төлбөрийн 50 хувиар тооцож 799,300 төгрөгний алданги бодогдсон. Иймд нийт хариуцагчаас *******,397,900 төгрөгийг гаргуулж манай компаний эрх ашгийг хамгаалж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХХК нь Д. холбогдуулан *******,397,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.- миний бие хариуцагч Дтэй харилцан тохиролцож нэхэмжлэгч байгууллагын зүгээс 799,300 төгрөгийн алдангийн зарим хэсэг болох 397,900 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл *******,000,000 төгрөгийг хариуцагч Д нь төлөхөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзсан шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамж 6,367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******,397,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 397,900 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д нь үлдэгдэл *******,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******3,475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас *******3,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА