Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00489

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00489

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн *****дугаар хороо, МN тауэр ***** давхар ****** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн **** дугаар хороо, ******* ***** дугаар гудамжны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 509,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч В.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 509,820 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* Финанс ББСБ" ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 147906 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг 8,7%-ийн хүүтэй 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон "******* аппликейшн"-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 болон 3.2.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд 509,820 төгрөгийг В.******* гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 509,820 төгрөгийг төлж барагдуулна, маргаангүй болно гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 509,820 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,346 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8,673 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,673 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА