Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00490

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00490

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дугаар давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ***** дүгээр хороо, ******* ******* ****** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, ******* овогт ******* *******- холбогдох зээлийн гэрээний үүрэгт 527,27******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******- холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 527,27******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: хариуцагч Ч.*******- нь ******* ББСБ ХХК-иас 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ЗГ2023111502156 тоот гэрээг байгуулж Samsung A15 маркийн гар утас, чихэвчийн нийт 6**************,000 төгрөгийн зээлээр 9 сарын хугацаатай авсан боловч гэрээний үүргийн зөрчин төлбөрийг төлөөгүй. Иймд ЗГ2023111502156 тоот гэрээний үндсэн зээлд 409,155.15 төгрөг, үндсэн хүүнд 104,546.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,576.39 төгрөг нийт 527,27******* төгрөгийг хариуцагч Ч.*******-эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.*******- нь ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 527,27******* төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй болно гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* *******- холбогдох зээлийн гэрээний үүрэгт 527,27******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,469 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******,234.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******,234.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА