Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00494

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00494

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ***** дүгээр хороо, Бага тойруу, ***9 тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ***** дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 26,722,841.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.******* холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 26,722,841.67 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *******" ХХК-ийн захирал Гомбожавын ******* нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЖМ20/538 тоот гэрээт салбартай хамтран ажиллах гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн ****-р хороолол Баянцээл худалдааны төвийн 1 давхарт "*******" ХХК-ийн гэрээт салбараар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус гэрээний дагуу "*******" ХХК нь 2022 оны 5 дугаар сараас хойш өдөр тутмын салбарын бараа материал, урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний орлого, хэрэглэгчийн барьцаа төлбөр зэргийг "*******" ХХК-ийн дансанд шилжүүлээгүй, гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 17,815,227.78 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд "*******" ХХК-ийн ЖМ20/538 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 17,815,227.78 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 8,907,613.89 төгрөг, нийт 26,722,841.67 төгрөгийг "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Жи мобайл ХХК нь Г.******* холбогдуулан 26,722,841.67 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.******* би нэхэмжлэгч байгууллагын итгэмлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож нэхэмжлэгч тал алданги болох 8,907,613.89 төгрөгийн 20 хувь болох 1,781,522.78 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл алданги 7,126,091.******* төгрөг, гэрээний төлбөр 17,815,227.78 төгрөг нийт 24,941,318.9 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 6 дугаар сараас 2026 оны 6 дугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцов.

Төлбөрийг -2025 оны 6 дугаар сард 600,000 төгрөг,

-2025 оны 7 дугаар сард 600,000 төгрөг,

-2025 оны 8 дугаар сард 600,000 төгрөг,

-2025 оны 9 дүгээр сард 600,000 төгрөг,

-2025 оны 10 дугаар сард 600,000 төгрөг,

-2025 оны ******* дүгээр сард 600,000 төгрөг,

-2025 оны 12 дугаар сард 600,000 төгрөг,

-2026 оны 01 дүгээр сард 3,456,886.48 төгрөг,

-2026 оны 02 дугаар сард 3,456,886.48 төгрөг,

-2026 оны 03 дугаар сард 3,456,886.48 төгрөг,

-2026 оны 4 дүгээр сард 3,456,886.48 төгрөг,

-2026 оны 5 дугаар сард 3,456,886.48 төгрөг,

-2026 оны 6 дугаар сард 3,456,886.48 төгрөгийг төлнө гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь:Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,781,522.78 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл төлбөр болох 24,941,318.9 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 6 дугаар сараас 2026 оны 6 дугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзсан шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамж 43,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дагий овогт ******* ******* холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 26,722,841.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,781,522.78 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 24,941,318.9 төгрөгийг хариуцагч Г.******* нь

-2025 оны 6 дугаар сард 600,000 төгрөг,

-2025 оны 7 дугаар сард 600,000 төгрөг,

-2025 оны 8 дугаар сард 600,000 төгрөг,

-2025 оны 9 дүгээр сард 600,000 төгрөг,

-2025 оны 10 дугаар сард 600,000 төгрөг,

-2025 оны ******* дүгээр сард 600,000 төгрөг,

-2025 оны 12 дугаар сард 600,000 төгрөг,

-2026 оны 01 дүгээр сард 3,456,886.48 төгрөг,

-2026 оны 02 дугаар сард 3,456,886.48 төгрөг,

-2026 оны 03 дугаар сард 3,456,886.48 төгрөг,

-2026 оны 4 дүгээр сард 3,456,886.48 төгрөг,

-2026 оны 5 дугаар сард 3,456,886.48 төгрөг,

-2026 оны 6 дугаар сард 3,456,886.48 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 124,055 төгрөгийг улсын орлогоос, 124,055 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА