| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00484/И |
| Дугаар | 103/ШШ2025/00497 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/00497
| 2025 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2025/00497 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн **** дүгээр хороо, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ********* дүгээр хороо, **** дүгээр байранд байрлах, ******* ******* Сууц Өмчлөгчдийн Холбоонд холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 521,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь ******* ******* Сууц Өмчлөгчдийн Холбоонд холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 521,875 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 40 миунтын орчим Багануур дүүргийн **** дүгээр хороо, ***** дүгээр байрны **** р орцны урд зогсоолд байсан авто машины дээрээс 2м*3м орчим хэмжээтэй зузаан хулдаас унаж машины тээвэр дээр мөр борооны хаалт толь зэргийг хонхойлгож, будаг арилгаж зурж хохирол учруулсан. Сууц өмчлөгчдийн холбоо нь манай байгууллага хариуцахгүй гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд ******* ******* Сууц Өмчлөгчдийн Холбооноос 521,875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: С.******* миний бие ******* ******* СӨХ-нд нийт 904,370 төгрөгийн СӨХ-ны өртэй байснаас нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 521,875 төгрөгийг суутгаж, хасуулахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулав. СӨХ-ны төлбөр нь 2020 оны 5 дугаар сараас 2023 оны 3 сар хүртэлх төлбөр нийт 521,875 төгрөг хасуулж тооцов гэжээ.
Зохигчид төлбөрийг харилцан тооцох хэлбэрээр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Аяа овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* Сууц Өмчлөгчдийн Холбоонд холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 521,875 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь СӨХ-ны 2020 оны 5 дугаар сараас 2023 оны 3 сар хүртэлх төлбөр нийт 521,875 төгрөг хасуулж тооцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,157 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 8,157 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА