Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00498

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар *******3/ШШ2025/004*******8

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Бага******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ****** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, ******* дүүргийн *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бага******* дүүргийн **** дугаар хороо, ******* ******* ******* дугаар ******* ******* тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,886,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь Т. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,886,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т. нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгээс 201******* оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулан 5,000,000 төгрөг авсан. 201******* оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 114,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 4,886,000 төгрөгийг төлөхгүй байгаа болно. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул иргэн Т.аас 4,886,000 төгрөгийг гаргуулж ******* дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банк дахь MN2800*******0**********370******* дугаарын дансанд төвлөрүүлэх хүсэлтэй байна, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 4,886,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд 201*******-2023 он хүртэл Ковид өвчин гарч үйл ажиллагаа эрхэлж чадаагүй. Одоо уг төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулна, зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь нэхэмжилсэн 4,886,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1.******* дүүргийн *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,886,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж *******3,126 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх *******3,126 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 46,563 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА