| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00581/И |
| Дугаар | 103/ШШ2025/00508 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2025/00508
| 2025 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2025/00508 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн **** дугаар хороо, ******* тауэр, **** давхарт байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн **** дугаар хороо, ******* **** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 16,451,900 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 16,474,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч У.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 16,451,900 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 16,474,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч У.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 9 дүгээр сарын 29-нд 6000312510 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 1,970,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 9 дүгээр сарын 28-нд 6000311606 тоот гэрээг дахин байгуулж 5,080,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000312510 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 139 хоног, 6000311606 тоот цахим зээлийн гэрээний үүргийн 123 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000312510 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 10,224,797.8 төгрөг, үндсэн хүү 1,106,823.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,470.13 төгрөг, 6000311606 тоо гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4,633,378.4 төгрөг, үндсэн хүү 466,492.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,936.80 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг нийт 16,474,899.52 төгрөгийг У.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******иний бие ******* банкнаас 16,474,899.52 төгрөгийг зээлсэн бөгөөд У.******* миний бие уг зээлийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 16,451,900 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 16,474,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,324 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 120,162 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,162 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА