| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00533/И |
| Дугаар | 103/ШШ2025/00509 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2025/00509
| 0 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ0/0009 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн **** дүгээр хороо, **** дугаар байрны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн **** дугаар хороо, ******* **** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох Багануур дүүргийн ***** дугаар хороо, ******* **** дугаар гудамжны **** тоотод байрлах хашаа, байшинг суллаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 0 оны дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.*******-Эрдэнэ нь хариуцагч З.******* холбогдуулан Багануур дүүргийн **** дугаар хороо, *********** дугаар гудамжны **** тоотод байрлах хашаа, байшинг суллаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Т.*******-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 0 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоот 0 м,кв талбай бүхий хашаа, 68 м.кв байшинг Б.*******жаргалаас - УАХ приус 40 маркийн авто машинаар сольж, зөрүүнд ,000,000 төгрөг өгч худалдан авсан. Гэтэл З. нь миний худалдан авсан хашаа, байшинд эд хогшлоо байлгаж байгаа бөгөөд суллаж өгөх тухай шаардлага утас болон мессежээр өгсөн боловч суллаж өгөхгүй байгаа тул З.ыг миний худалдан авсан хашаа байшинг суллаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Т.*******-******* нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн дугаар ******* дугаар гудамжны тоотод байршилтай хашаа байшинг Т.*******-******* нэхэмжилсний дагуу 0 оны дугаар сарын 0-ны өдөр гэхэд бүрэн суллаж өгөхөөр тохиролцов гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь:Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх цаг хугацааны хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзсан шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамж 43,44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4. дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох хашаа, байшинг суллаж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч З. нь Багануур дүүргийн дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод байрлах хашаан байшинд байгаа эд хогшилыг 0 оны дугаар сарын 0-ны дотор суллаж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,100 төгрөгийг улсын орлогоос, 3,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА