| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00429/И |
| Дугаар | 309/ШШ2025/00514 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 309/ШШ2025/00514
| 2025 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 309/ШШ2025/00514 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт*******ийн *******т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 14,610,166.93 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Тусгай активын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.*******т 2024 оны 07 сарын 26-ны өдөр 1160116056 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,706,320.66 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 1,180,421.36 төгрөг, хүүнд 447,307.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 929.09 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл 13,525,899.30 төгрөг, хүү 1,067,632.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,635.36 төгрөг, нийт 14,610,166.93 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:*******ийн ******* миний бие *******наас нэхэмжилж байгаа 14,610,166.93 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 14,610,166.93 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 14,610,166.93 /арван дөрвөн сая зургаан зуун арван мянга нэг зуун жаран зургаан төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,042 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 115,500.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 115,500.5 төгрөг болон илүү төлсөн 99 төгрөгийн хамт нийт 115,599.5 төгрөгийг, хариуцагч Э.*******ээс 115,500.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.9-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА