Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 309/ШШ2025/00515

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 309/ШШ2025/00515

Дорнод аймаг

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******ын *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,792,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч “Гэндүчино” ХХК-ийн ажилтан С.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023.03.30-ны өдөр Сэргэлэн сумын цэцэрлэгийн багш С.*******д 1,914,000 төгрөгийн үнэтэй Samsung G33 загварын гар утсыг сарын 159,500 төгрөгийн төлөлттэй 12 сарын хугацаатай лизингээр борлуулсан. Зээлийн гэрээ хийгдсэнээс хойш 638,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2023 оны 6 сараас эхлэн зээлээ хугацаандаа төлөөгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Иймд зээлийн үлдэгдэл 1,276,000 төгрөг, алданги 516,780 төгрөг, нийт 1,792,780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Хулан, хариуцагч С.******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч С.*******гийн төлсөн 260,079 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж, үлдэх 1,532,701 төгрөгийг гаргуулахааар, 

- Хариуцагч дээрх төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,792,780 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 260,079 төгрөгийг гаргуулахаас татгалзан, хариуцагч С.*******гаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,532,701 төгрөгийг 2025 оны 06 дугаар 30-ны дотор гаргуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-д 1,532,701 /нэг сая таван зуун гучин хоёр мянга долоон зуун нэг/ төгрөгийг 2025 оны 06 дугаар 30-ны дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,635 төгрөгөөс 21,817.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 21,817.5 төгрөгийг, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 19,736.5 төгрөг /1,532,701 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.        

ШҮҮГЧ                         П.ПАГМА