Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах

дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д-ын

Б холбогдох эрүүгийн 1838002520110 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр

сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, З овогт Д-ын Б,

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн

Мөрөн сумын .... тоот хашааны гадна байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн

 улсын дугаартай “ИСТ” маркийн автомашины бүхээгт нэвтэрч “Dell” маркийн

хар өнгөтэй нөүтбүүкийг хууль бусаар хулгайлан авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн

хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг

шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн

Мөрөн сумын ... тоот хашааны гадна байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн

 улсын дугаартай “Ист” маркийн автомашины бүхээгт нэвтэрч “Dell” маркийн

хар өнгөтэй нөүтбүүкийг хууль бусаар хулгайлан авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах

нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн

хэлэлцүүлэгт өгсөн: ... Би “Ист” маркийн тээврийн хэрэгсэл дээр очоод жолоочийн

талын хаалганаас нь авахуулаад бүх хаалгыг нь татаж үзэхэд бүх хаалга цоожтой

байсан. Тэгээд хойд талын багажийг татаж үзэхэд онгорхой байсан. Тэгээд би хойд

талын багажаар дамжин ороод жолоочийн хажуугийн урд суудал дээр байсан бор

өнгийн цүнх болон хар өнгийн цүнхнүүдийг ухаж үзэхэд баахан эмчийн багаж хэрэгсэл

байсан. Нөгөө цүнхэнд дотор саарал өнгийн нөүтбүүк байхаар нь тэр нөүтбүүкийг

цүнхнээс гаргаж аваад машинаас гараад Сангийн далай дэлгүүр дээр очоод өөрийн

цүнхэндээ хийсэн. Ц-г надаас ямар учиртай нөүтбүүк авчирсан талаар нь

асуухаар нь манай ахын нөүтбүүк байгаа юм гээд хэлчихсэн. Тэгээд тэндээсээ бид хоёр

бильярд тоглохоор Шонхор дэлгүүр лүү яваад Шонхор дэлгүүр дээр очоод би өөрт

байсан 700 төгрөгөөрөө дэлгүүрийн эзэнтэй нь тохироод 20 минут бильярд тоглохоор

болоод тоглож байтал гаднаас нэг ах орж ирээд миний цүнхийг ухаж байгаад

нөүтбүүкийг гаргаж аваад намайг цагдаа дээр авчирсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 31

дүгээр хуудас/,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны

03 дугаар сарын 02-ны өдөр би 18 цаг 50 минутын үед ... тоотод айл руу орсон.

Өөрийн улсын дугаартай “Ист” маркийн автомашинаа түгжиж ороод 19 цаг

өнгөрөөгөөд гарч ирээд машиндаа суусан чинь миний урд талын суудал дээр тавьсан

нөүтбүүкний цүнх онгорхой байхаар нь үзэхэд миний “Dell” маркийн хар өнгөтэй

нөүтбүүк алдагдсан байсан ... миний нөүтбүүкийг хулгайлсан Б гэх банди

машины багажийг төмөр утсаар онгойлгож ороод цүнхнээс нөзтбүүкийг маань

хулгайлсан гэж надад өөрөө хэлж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 8-14 дугаар хуудас/,

Гэрч О.Ц-ний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б найз

ахынх руугаа орчоод гараад ирье чи энэ дэлгүүрийн коридор дотор зогсож байгаарай

гээд надад үүргэвчээ үлдээгээд гараад явангуутаа ойролцоогоор 5 минут орчмын дараа

нэг нөүтбүүк өвөртөө хийчихсэн ирсэн. Тэр нөүтбүүкээ миний нөүтбүүк байгаа юм би

айлд үлдээчихсэн байсан юм гэж надад хэлсэн ...Шонхор бильярд очиж 30 минут

тоглоод заал авъя гээд ороод цагаа аваад тоглож байтал нэг ах орж ирээд миний

нөүтбүүк хаана байна гаргаад ир гэхэд Б- юун нөүтбүүк гэж хэлсэн чинь

Б-ийн цүнхийг ухаад миний нөүтбүүкийг чи машинаас хулгай хийсэн байна гээд

нөүтбүүкээ авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар

хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд

хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Б-ы 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн

Мөрөн сумын ... тоот хашааны гадна байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн

 улсын дугаартай “ИСТ” маркийн автомашины бүхээгт нэвтэрч “Dell” маркийн

хар өнгөтэй нөүтбүүкийг хууль бусаар хулгайлан авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн

хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Б, гэрч

О.Ц нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар

нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан

гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн

зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн

шинж чанар, хувийн байдал, прокурорын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал

болгосон Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн Хүүхдийн ордны дотор

заслын ажлыг, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”

санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Д.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ял

оногдуулав.

Эрүүгийн 1838002520110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан

зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад

төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7,

36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З- овогт Д-ын Б-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль

бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Д.Б-д 240/ хоёр зуун дөч/цагийн хугацаагаар /Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл

хөгжлийн хэлтсийн Хүүхдийн ордны дотор заслын ажил/ нийтэд тустай ажил хийлгэх

ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын

найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

3. Эрүүгийн 1838002520110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол

хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа

гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн

дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах

гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

М.ЭРДЭНЭ-ОЧИР