| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00482/И |
| Дугаар | 309/ШШ2025/00567 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00567
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00567 | Дорнод аймаг |
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын *******т холбогдох,
24,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие “Дорнын ******* ” ХХК-ийн зар сурталчилгааны дагуу захиалга өгч палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээг 2023.01.20-ны өдөр байгуулан 8х6 харьцаатай байшин бариулахаар тохиролцоэ урьдчилгаа болох 6,000,000 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө охин Э.******* *******ын ... тоот дансанд шилжүүлж гэрээг баталгаажуулсан. 2023.05.17-нд над руу ярьж танай байшингийн материалыг авах гээд мөнгө дутаад байна гээд би яаралтай малчины зээл аваад түүний 5405580246 тоот дансанд шилжүүлсэн. ...Иймд Д.*******аас гэрээний үүргээ биелүүлээгүй тул байшин бариулах гэж урьдчилгаа өгсөн 16,000,000 төгрөг, хугацаа хэтэрүүлсэн хоногийн 0,3 хувийн алданги 8,000,000 төгрөг, цемэнт авч хатаасны алданги үнэ 600,000 төгрөг буюу нийт 24,600,000 төгрөгийн гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Д.******* ын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч миний бие 24,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хүү 6,600,000 төгрөгийг нэхэмжлэхээсээ татгалзаж, үлдэх 18,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч тал дээрх төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь тус шүүхэд хариуцагч Д.*******т холбогдуулан “Ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэгт 24,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Энхтунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,600,000 төгрөгөөс 4,600,000 төгрөгийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 20,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.******* нь 2025 оны 08 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч А.*******ад 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 2025 оны 08 дугаар сараын 30-ны дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,950 төгрөгөөс 144,975 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 144,975 төгрөгийг, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 128,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА