Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 309/ШШ2025/00598

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 309/ШШ2025/00598

Дорнод аймаг

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******,

Хариуцагч:  ******* ******* нарт холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 3,461,465.99 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Дорнод Хэрлэн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ж.*******, Ш.******* нараас ******* банктай байгуулсан 471506714 тоот зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн төлбөр 3,218,142.19 төгрөг, үндсэн хүүний төлбөр 219,385 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 23,938.81 төгрөг, нийт 3,461,465.99 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Ж.*******, Ш.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3,461,465.99 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

             Хариуцагч Ж.*******, Ш.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 3,461,465.99 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “******* банк” ХК-д төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх баримтаа шүүхэд ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 3,461,465.99 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.*******, Ш.******* нар нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,333.46 төгрөгөөс 50 хувь болох 35,166.73 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,166.73 төгрөгийг төсвийн орлогоос, 35,166.73 төгрөгийг хариуцагч Ж.*******, Ш.******* нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА