Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А-,

хохирогч Б.Г-,

иргэний нэхэмжлэгч Н.Э-,

шүүгдэгч Ж.А-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш- овогт Ж-ы А-т холбогдох эрүүгийн 1803000010087 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч

 

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш- овогт Ж-ы А- /РД:................/

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.А- нь 2017 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ... компанийн урд талын замд “Тоёота Карина” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин Н.Э-ийн эзэмшлийн Г.М-гийн жолоодон явсан “Тоёота Кроун” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд 7.905.000 төгрөгийн шууд /8.518.000 төгрөгийн нийт/ хохирол, зорчигч Б.Г-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 02 цагийн үед “Чингис Хаан” Олон Улсын Нисэх буудалд хүн буулгаад буцах үед Б.Г- “Төв номын сан дээр бууна, 1.000 төгрөгөөр суучих уу” гэхээр нь зөвшөөрч машиндаа суулгаад замдаа хүн таарвал суулгахаар тохиролцсон. “...” ХХК-ийн орчимд нэг хүн гар өргөхөөр нь нөгөө хүнээ авах гээд буцаж эргээд “явах уу” гэхэд “явахгүй” гэхээр нь буцаж Төв номын сан руу эргэх явцад машин мөргөсөн. Би хохирогчийн нэхэмжилсэн 900.000 төгрөгнөөс 200.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны төлсөн ба үлдэгдэл 700.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Иргэний нэхэмжлэгч Н.Э-эд “Миг даатгал” ХХК-аас жолоочийн хариуцлагын даатгалын 5.000.000 төгрөг гаргаж өгсөн, үлдэгдэл 2.905.000 төгрөг дээр бид хоёр тохиролцсоны үндсэн дээр 2.600.000 төгрөг бэлнээр өгсөн гэв.

 

Хохирогч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө манай эхнэр байгууллагынхаа шинэ жилийн баярт оролцохоор явсан тул эхнэрээ тосож авахаар явсан. Таксины жолоочтой Нисэхийн буудлаас Улсын төв номын сан хүртэл 1000 төгрөгөөр явахаар болж замдаа хүн таарвал авна гэж тохиролцоод суугаад явсан. “...” ХХК-ийн замын эсрэг талд хүн байхаар нь очоод авах гэтэл суугаагүй. Жолооч буцаж эргэх гэж байгаад машин мөргөсөн. Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө Гэмтлийн эмнэлэгт хэвтээд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эмнэлгээс гарсан. Миний хүзүүний хоёр сэртэн, нурууны 4 үе, чихний омог, тархины 3 газарт цус хуралттай гэсэн онош гарсан. Одоо миний эрүүл мэндийн байдал хэвийн болсон. Шүүгдэгч эмчилгээний зардал бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би найзуудтайгаа 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Нисэх буудал руу чиглэж явсан. Ослын талаар хэлэх тодорхой, нарийн мэдээлэл надад байхгүй. А- бид хоёр тохиролцоод хохиролд 7.600.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Ж.А- 2018.02.09-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ....2017 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 02 цаг өнгөрч байхад Нисэхийн автобусны буудлаас нэг хүн “1000 төгрөгөөр Номын сан орох уу” гэхээр нь “суучих” гээд өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ба зорчигч машины урд талын суудалд суусан. Бид Нисэхээс төв рүү явж байтал “замын хойд талд нэг эмэгтэй хүн гар өргөж байна” гэхээр нь үргэлжилсэн цагаан шугам шууд даваад буцаж эргэж очоод “явах уу” гэхэд согтуу эмэгтэй “би явахгүй” гэхээр нь ахин хотын төв рүү явах санаатай буцаж эргэх гээд 1-р эгнээнээс 2-р эгнээнд шилжин 3-р эгнээнд орохын өмнө зам руу харахад хол зайтай машины г... харагдсан. Би шууд эргэх үйлдэл хийхэд нөгөө машин чигээрээ орж ирэхэд нь “за мөргөлдчихлөө гэж бодоод хаазаа гишгээд хурдаа нэмэхэд нөгөө машин намайг дагаж дараад жолоочийн эсрэг талын 2 хаалганы дунд хэсэгт мөргөж осол гарсан. Тухайн осол маш богино 4 секутын хугацаанд болсон. Би бүсээ зүүсэн байсан бөгөөд зорчигч бүсээ зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед би 10 км/цагийн хурдтай, зам халтиргаатай, цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй, г...түүлэгтэй байсан. Би болон зорчигч бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Нөгөө машины жолооч 102, 103-т дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133-р хуудас/,

 

2. Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Б.Г- 2018.01.09-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017.12.16-наас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед би Нисэхэд байх гэрээсээ гараад автобусны буудал дээр зогсож байтал нэг машин ирж зогсохоор нь “хаагуур явах машин бэ” гэхэд “та хаагуур явах юм бэ” гэхээр нь “Номын сан хүртэл 1000 төгрөгөөр явдаг ш дээ” гэж хэлээд машины урд талын суудал дээр суухад жолооч “замд хүн таарвал авна шүү” гээд хөдөлсөн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Нисэхээс хөдлөөд “...” ХХК-ийн урд замаар явж байгаад би “нэг эмэгтэй гар өргөж байна” гэж жолооч залууд хэлж байсан шиг санагдаж байна. Одоо бол тэгж хэлснээ сайн санахгүй байна. Жолооч залуу 1-р эгнээгээс 2-р эгнээ рүү шилжиж байхад холоос машины тод г... тусаж байгаа харагдсан. Тэгээд л миний сууж явсан машинтай мөргөлдөх шиг болоод түүнээс хойш юм санахгүй байгаад маргааш гэртээ сэрээд гэмтэл орж эмчилгээ хийлгэсэн. Осол яг юунаас болсон талаар санахгүй байна. Ослын улмаас миний хүзүүний 2 сэртэн яс хугарсан, нурууны 4-р үе хугарсан, толгой тархинд цус хурсан гэмтэл авсан. Эмчилгээний зардалд 900.000 төгрөг гарсан тул уг мөнгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22-р хуудас/,

 

3. Иргэний нэхэмжлэгч Н.Э- 2018.01.04-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017.12.26-ны шөнө 23 цаг өнгөрч байхад өөрийн найз М-ын хамт Нисэх дээр М-г гэрээс нь дуудаад машинаа бариулах зөвшөөрөл өгч Модны 2-т очиж нэг бааранд 3-уулаа суугаад М- бид хоёр 8 пиво хувааж уусан. Харин М- машин барьж байсан болохоор пиво уугаагүй. Модны 2-оос М-гийн гэр рүү явах гээд М- миний машиныг жолоодож би урд талын суудалд, арын суудлын голд М- суугаад хөдөлсөн. Шөнө 02 цаг 30 минутын үед “...” ХХК-ийн урд талын зам дээр зүүнээс баруун тийш Нисэх чиглэлтэй явж байтал гэнэт М- орилж хойшоо гээд хэлэхэд машины дэрнүүд задарсан. Тэгээд л машин мөргөлдсөн болохыг мэдсэн. Осол болсны дараа машин цахилгаангүй, радиоторын ус гоожсон байдалтай, урд талын бүх г...д цахилгаан ирэхгүй асахгүй байсан. Оношлогоонд оруулах гээд төрөл бүрийн аргаар асаах гэж оролдоход асахгүй байсан. Буруутай этгээдээс машины үнэлгээний үнийн дүнг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/,

 

4. Иргэний нэхэмжлэгч Г.Ж- 2018.02.20-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай хариуцсан хэсгийн хүмүүс үзлэг шалгалт хийхэд Хан-Уул дүүрэг 3-р хороо “...” ХХК-ийн зам буюу Мишээл экспо төвийн арын замд замын хажуугийн 1 ширхэг труба хайлсыг осол гаргасан машин мөргөсөн бололтой эвдрэлтэй байсан. Удалгүй жолооч ирээд манай байгууллагын дансанд 133.800 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул манай зүгээс хохиролгүй, гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,

 

5. Гэрч Б.М- 2018.01.08-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 20 цагийн үед Э-тэй Нисэхэд уулзаад нийтдээ 6 шил буюу нэг хүний 3-н пиво уусан. Модны 2-т очиж үргэлжлүүлэн уухаар Нисэхээс М-г авч машинаа бариулаад явсан. Модны 2-ын бааранд нийтдээ 6 шил пиво Э- бид хоёр хувааж уусан. Харин М- пиво  огт уугаагүй. Шөнийн 02 цаг өнгөрч байхад Э-ийн эзэмшлийн 00-18 УБП улсын дугаартай автомашиныг М- бариад Э- урд талын суудалд, би хойд талын суудлын гол хэсэгт суугаад Э- бид хоёр юм яриад явж байтал “...” ХХК-ийн тэнд М- гэнэт “хойшоо” гэж орилоход түс гээд нэг машинтай мөргөлдсөн. Машины дэр задарсан. Ослын улмаас миний биед учирсан гэмтэл байхгүй тул би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Осолтой холбоотой надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

 

6. Гэрч Г.М- 2018.01.03-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 02 цаг 30 минутын үед Модны 2-оос өөрийн жолоодож явсан 00-18 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд М-, урд талын суудалд Э- суугаад бид гурав Нисэх орохоор хөдөлсөн. “...” ХХК-ийн урд замын уулзварын гэрлэн дохионоос зүүн талд би 3-р эгнээнд хөдөлгөөнд оролцож явтал гэнэт миний явж байсан замын 1-р эгнээнээс ...“Тоёота Карина” маркийн автомашин урдуур буцаж эргэх гээд  орж ирэхэд нь би зугтаагаад зүүн гар тал руу дарахад мөргөж осол гаргасан. Тэр машины зорчигч урд талын суудал дээр суусан чигээрээ босож ирэхгүй байхаар нь 102, 103-т дуудлага өгсөн. Миний машинд сууж явсан 2 найз болон би өөрөө гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Осол болох үед 50-60 км/цагийн хурдтай явж байсан. Осол болохын өмнө миний барьж байсан машин бүрэн ажиллагаатай хэвийн байсан. Тухайн машин гэнэт гараад ирэхээр нь би тоормос гишгэсэн боловч шууд очоод ...улсын дугаартай машины буруу талын 2 хаалгыг голлоод мөргөсөн. Миний машинд урд г..., шил копуд, крыло, нүүр гупер, аваарын дэр задарсан эвдрэл үүссэн. Нөгөө машины жолоочийн эсрэг талын хаалга чихэгдэн орсон, хойд талын гупер хагарсан, багаж онгойсон өөр ямар эвдрэл учирсанг мэдэхгүй байна. Миний барьж байсан машин Э-ийн эзэмшлийн машин...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1029 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Г-гийн биед тархи доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн зулайн орой, зүүн зулайн урд хэсэг, зүүн хажуу ховдлын арын эврийн дотор арын хэсэг, баруун духны хажуу хэсгийн эдийн гүн дэх цусархаг няцрал, хүзүүний 5, 6-р нугалмын баруун талын латерал масс, бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэн, зүүн 12-р хавирганы далд хугарал, зүүн чихний омог, зүүн чамархайн хуйхны язарсан шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдг...тийн байдлаас хамаарна. /хх-ийн 74-75-р хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №984 дугаартай дүгнэлтэнд:

1. Ж.А-ын биед зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31-р хуудас/,

 

9. Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №69 дугаартай дүгнэлтэнд:

1. Тоёота Карина маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж- овогтой А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а.б.в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоёота Кроун маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Гантөмөр овогтой М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн эсэх тогтоогдохгүй байна. /хх-ийн 66-67-р хуудас/,

 

10. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, г... зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11-р хуудас/,

11. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 12-13-р хуудас/,

12. Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/,

13. Бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,

14. Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/,

15. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/,

16. Өвчний түүх /хх-ийн 33-42-р хуудас/,

17. ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 147-149-р хуудас/,

18. Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-ийн 141, 142-р хуудас/,

19. Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 144-р хуудас/,

20. “Вендо” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 100-106, 112-113-р хуудас/,

21. “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн тайлан /хх-ийн 120-125-р хуудас/,

22. Хохирогч Б.Г-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23-р хуудас/,

23. Шүүгдэгч Ж.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/,

- жолоочийн үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.А-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.А- нь 2017 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ... компанийн урд талын замд “Тоёота Карина” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Э-ийн эзэмшлийн Г.М-гийн жолоодон явсан “Тоёота Кроун” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд 7.905.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Б.Г-гийн ... Нисэхээс хөдлөөд “...” ХХК-ийн урд замаар явж байгаад би “нэг эмэгтэй гар өргөж байна” гэж жолооч залууд хэлж байсан шиг санагдаж байна. ... Жолооч залуу 1-р эгнээгээс 2-р эгнээ рүү шилжиж байхад холоос машины тод г... тусаж байгаа харагдсан. Тэгээд л миний сууж явсан машинтай мөргөлдөх шиг болоод түүнээс хойш юм санахгүй байгаад маргааш гэртээ сэрээд гэмтэл орж эмчилгээ хийлгэсэн. ... Ослын улмаас миний хүзүүний 2 сэртэн яс хугарсан, нурууны 4-р үе хугарсан, толгой тархинд цус хурсан гэмтэл авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22-р хуудас/,

 

2. Иргэний нэхэмжлэгч Н.Э-ийн ... Шөнө 02 цаг 30 минутын үед “...” ХХК-ийн урд талын зам дээр зүүнээс баруун тийш Нисэх чиглэлтэй явж байтал гэнэт М- орилж “хойшоо” гээд хэлэхэд машины дэрнүүд задарсан. ... Осол болсны дараа машин цахилгаангүй, радиоторын ус гоожсон байдалтай, урд талын бүх г...д цахилгаан ирэхгүй асахгүй байсан. Оношлогоонд оруулах гээд төрөл бүрийн аргаар асаах гэж оролдоход асахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/,

 

3. Иргэний нэхэмжлэгч Г.Ж-ын ... 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай хариуцсан хэсгийн хүмүүс үзлэг шалгалт хийхэд Хан-Уул дүүрэг 3-р хороо “...” ХХК-ийн зам буюу Мишээл экспо төвийн арын замд замын хажуугийн 1 ширхэг труба хайлсыг осол гаргасан машин мөргөсөн бололтой эвдрэлтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,

 

4. Гэрч Б.М-ын ... Шөнийн 02 цаг өнгөрч байхад Э-ийн эзэмшлийн 00-18 УБП улсын дугаартай автомашиныг М- бариад Э- урд талын суудалд, би хойд талын суудалд суугаад Э- бид хоёр юм яриад явж байтал “...” ХХК-ийн тэнд М- гэнэт “хойшоо” гэж орилоход түс гээд нэг машинтай мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

 

5. Гэрч Г.М-гийн ... “...” ХХК-ийн урд замын уулзварын гэрлэн дохионоос зүүн талд би 3-р эгнээнд хөдөлгөөнд оролцож явтал гэнэт миний явж байсан замын 1-р эгнээнээс ...Тоёота Карина маркийн автомашин урдуур буцаж эргэх гээд орж ирэхэд нь би зугтаагаад зүүн гар тал руу дарахад мөргөж осол гаргасан. ... Тухайн машин гэнэт гараад ирэхээр нь би тоормос гишгэсэн  боловч шууд очоод ...улсын дугаартай машины буруу талын 2 хаалгыг голлоод мөргөсөн. Миний машинд урд г..., шил копуд, крыло, нүүр гупер, аваарын дэр задарсан эвдрэл үүссэн. Нөгөө машины жолоочийн эсрэг талын хаалга чихэгдэн орсон, хойд талын гупер хагарсан, багаж онгойсон өөр ямар эвдрэл учирсанг мэдэхгүй байна. Миний барьж байсан машин Э-ийн эзэмшлийн машин...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1029 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Г-гийн биед тархи доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн зулайн орой, зүүн зулайн урд хэсэг, зүүн хажуу ховдлын арын эврийн дотор арын хэсэг, баруун духны хажуу хэсгийн эдийн гүн дэх цусархаг няцрал, хүзүүний 5, 6-р нугалмын баруун талын латерал масс, бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэн, зүүн 12-р хавирганы далд хугарал, зүүн чихний омог, зүүн чамархайн хуйхны язарсан шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдг...тийн байдлаас хамаарна. /хх-ийн 74-75-р хуудас/,

 

7. Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №69 дугаартай дүгнэлтэнд:

1. Тоёота Карина маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж- овогтой А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а.б.в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоёота Кроун маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Гантөмөр овогтой М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн эсэх тогтоогдохгүй байна. /хх-ийн 66-67-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ж.А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ж.А-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нараас шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ж.А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.А- нь 2017 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ... компанийн урд талын замд “Тоёота Карина” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин Н.Э-ийн эзэмшлийн Г.М-гийн жолоодон явсан “Тоёота Кроун” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд 7.905.000 төгрөгийн шууд /8.518.000 төгрөгийн нийт/ хохирол, зорчигч хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Б.Г-, иргэний нэхэмжлэгч Н.Э-, Г.Ж-, гэрч Г.М-, Б.М- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1029 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн №69 дугаартай дүгнэлт, “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын бага хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Ж.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчилгээний зардалд 900.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй”, иргэний нэхэмжлэгч Н.Э- шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Ж.А-аас 7.600.000 төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн. Иргэний нэхэмжлэгч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ийн 2018.01.15-ны өдрийн 80 дугаартай албан бичгээр Улаанбаатар банкны 2612234113 тоот дансанд 133.800 төгрөг төлсөн /хх-ийн 134-р хуудас/ болох нь нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан ба хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгч Ж.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.