2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/03201

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.***-ийн нэхэмжлэлтэй ***т холбогдох 18 796 564 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 18 796 564 төгрөг гаргуулахыг хариуцагч *** хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 30-нд 6,265,521 төгрөг, 2. 2025 оны 06 дугаар сарын 30-нд 6,265,521 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 6,265,521 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,932 төгрөгөөс 125,966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 125,966 төгрөгийг, хариуцагч ***аас 125,966 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Б.ГАНЦЭЦЭГ