Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 309/ШШ2025/00504

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 309/ШШ2025/00504

Дорнод аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 07 сарын 09-ний өдөр О.*******д 53-28 УБО улсын дугаартай приүс маркийн машин худалдсан. О.******* нь 2021 оны 11 сард 25,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож машины гэрчилгээг О.*******ын нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл О.******* нь хэлцлийн дагуу 25,000,000 төгрөгөө төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Холбогдох болгонд хугацаа авдаг боловч тэр хугацаандаа өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд О.*******аас 25,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

           Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Минйи бие 25,000,000 төгрөгийг төлөх боломжгүй байна. 15,000,000 төгрөгийг нэг сарын дотор буюу 2025 оны 05 сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

          Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Х.******* миний бие хариуцагч О.*******тай дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: Миний бие 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хүү 10,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч О.******* нь дээрх төлбөрийг 2025 оны 06 сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлэн хэлэлцэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 25,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 15,000,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Х.*******д төлөх талаар тусгажээ.

          Зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч О.******* нарын хооронд байгуулагдсан “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 25,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 15,000,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Х.*******д төлөх тухай” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 141,475 төгрөг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 116,475 төгрөг /15,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийн тавин хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.                     

 

 

ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА