| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03132/И |
| Дугаар | 192/ШШ2025/03202 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/03202
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***-ийн нэхэмжлэлтэй ***д холбогдох 23 128 223 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ***-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 23,128,223 төгрөг гаргуулахыг хариуцагч ***т хүлээн зөвшөөрч, 2025.05.30-нд 1,779,094 төгрөг, 2025.06.30-нд 1,779,094 төгрөг, 2025.07.30-нд 1,779,094 төгрөг, 2025.08.30-нд 1,779,094 төгрөг, 2025.09.30-нд 1,779,094 төгрөг, 2025.10.30-нд 1,779,094 төгрөг, 2025.11.30-нд 1,779,094 төгрөг, 2025.12.30-нд 1,779,094 төгрөг, 2026.01.30-нд 1,779,094 төгрөг, 2026.02.30-нд 1,779,094 төгрөг, 2026.03.30-нд 1,779,094 төгрөг, 2026.04.30-нд 1,779,094 төгрөг, 2026.05.30-нд 1,779,094 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,591 төгрөгөөс 136,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 136,795 төгрөгийг, хариуцагч ***оос 136,795 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ