| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2025/0143/З |
| Дугаар | 128/ШШ2025/0547 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б /РД:/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ц /ШТЭҮД:/,
Хариуцагч: Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О, Б.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: ...Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б.Бд холбогдох дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/210 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т*******, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б.Бд холбогдох дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/210 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах-аар маргасан.
Хоёр. Маргааны үйл баримтын талаар:
2.1. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Б.Бг Салбарын хяналтын газрын даргын албан үүргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон.
2.2. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/199 дүгээр тушаалаар Б.Бг Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд томилсон.
2.3. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийг Салбарын хяналтын газрын дарга Б.Бд хүргүүлж, нэхэмжлэгчээс Б.Бгөөс уг мэдэгдэлтэй холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тайлбар гаргасан байна.
2.4. Маргаан бүхий Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтээр Салбарын хяналтын газрын дарга Б.Б нь хариу тайлбартаа Авто замын бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу... гэж 2 удаа дурдаж тайлбарласан нь тухайн удирдах албан тушаалтан нь албан тушаалын чиг үүргээ санаачлагаараа бус зөвхөн хүсэлт ирсэн тохиолдолд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь албан тушаалын чиг үүргээ өөрийн санаачлагаараа хэрэгжүүлдэггүй, нэгжийн хамт олонд удирдлагын манлайлал үзүүлж ажиллаагүйг харуулж байна. Энэ нь өөрийн санаачлагаар хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулах, гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх арга хэмжээг авч ажиллаагүйг нотолж байна.
Мөн ажлаас чөлөөлөгдсөн 2 Улсын байцаагчийн эрх-ийг цуцлаагүй өнөөг хүрсэн нь Засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, түүнд хяналт тавих журам-ын 1.12-т Төрийн захиргааны төв байгууллага нь хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийн дардасны судалгааг улирал тутамд авч, хяналт тавина гэж заасны дагуу улирал тутам хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйг нотолж байна.
Тухайлбал, Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн болон Б сумын төвийн авто замын ашиглалтад 2022 он, 2023 он, 2024 оны 4 удаагийн үерийн улмаас үүсэн нөхцөл байдалд тухай бүр нь зөрчил дутагдлыг арилгах, холбогдох арга хэмжээ аваагүйгээс их хэмжээний хөрөнгө зарцуулах, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсээд байна. Тухайн зам, замын байгууламж удаа дараа үерт автаж байгаа нь зургийн алдаанаас үүссэн гэдгийг Авто замын Бодлогын газрын хүсэлтийн дагуу шалгасан Улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04-00-02/007/80 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, 37.1.14, 37.1.15 заасныг үндэслэн Төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, нэгжийн үйл ажиллагааг удирдан манлайлж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг удаа дараа хэрэгжүүлээгүй Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэжээ.
2.5. Тус дүгнэлтийг үндэслэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/210 дугаартай тушаалаар Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48 1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.14, 37.1.15-т тус тус заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, нэгжийн үйл ажиллагааг удирдан манлайлж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг удаа дараа хэрэгжүүлээгүй, Төрийн захиргааны удирдлагын газарт ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тайлбар, тайлбарт гаргасан дүгнэлтийг харгалзан Салбарын хяналтын газрын дарга ын Бд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай. гэжээ.
2.6. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0102 дугаар захирамж, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0248 дугаар захирамжуудаар тус тус нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна.
2.7. Улмаар нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсныг хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Б овогтой ын Б миний бие 2023 оны 03 сарын 20-ны өдөр Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс Салбарын хяналтын газрын даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор, шударгаар, бүрэн гүйцэтгэж ирсэн.
Гэтэл 2024 оны 11 сарын 08-ны өдөр Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга /цаашид Хариуцагч эсхүл ТНБД гэх/-ын Б/210 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасан ажлаас халах сахилгын шийтгэлийг надад ногдуулсан.
Уг тушаал болон тушаалын үндэслэл болсон 2024 оны 11 сарын 06-ны өдрийн дүгнэлт нь бодит байдалд үндэслээгүй, эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэг, 48.10 дахь хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8.1, 8.2 дахь хэсэгт тус тус зохицуулсны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Захиргааны акт нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас хаяглагдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд түүний хүсэл зоригоос үл хамааран нөлөөлж байдгийн хувьд үндэслэж буй хуулийн зохицуулалт нь бодит байдалд бий болсон шалтгаан нөхцөлтэй яв цав нийцэж байх ёстой.
Уг маргаан бүхий дүгнэлт болон тушаалд намайг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.14, 37.1.15 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй хэмээн дурдсан.
1. Нэгжийн үйл ажиллагааг удирдан манлайлж ажилладаггүй гэх;
2. Өөрийн санаачилгаар хяналт шалгалт хийгээгүй, сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулаагүй гэх;
3. Улирал тутам хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэх үйл баримтууд нь бодит үнэнд огт нийцэхгүй юм. Тодруулбал,
1. Нэгжийн үйл ажиллагааг удирдан манлайлж ажилладаггүй гэх асуудлын тухайд
Зам, тээврийн яам /цаашид Яам гэх/-ны Салбарын хяналтын газар нь салбарын хэмжээнд төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтийг хангуулах өргөн хүрээтэй чиг үүргийг хэрэгжүүлдэг. Миний зүгээс тус газрын даргаар ажиллах хугацаандаа 2023 онд авто зам, замын байгууламжийн их, дунд эрсдэлтэй 181 объектод, 2024 онд 221 обьектод хяналт шалгалт хийхээр төлөвлөн ажилласан ба яамны нийт газар, хэлтсүүдээс манай Салбарын хяналтын газар нь ажлын үнэлгээгээр тэргүүлж ажилласан. Мөн түүнчлэн миний бие 2023 оны жилийн эцсийн ажлын үр дүнгийн үнэлгээгээр В, 2024 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгийн үнэлгээгээр В буюу 84.5 оноотой үнэлэгдэж, цалин хөлсөө нэг ч удаа бууруулж авч байгаагүй. Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг холбогдох журмын дагуу нарийвчилсан шалгуур үзүүлэлтээр ийнхүү үнэлсэн байхад хариуцагч хамт олноо удирдан манлайлж ажиллаагүй гэх хийсвэр, ойлгомжгүй байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
2. Өөрийн санаачилгаар хяналт шалгалт хийгээгүй, сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулаагүй гэх тухайд
2.1. Хариуцагч тушаалын үндэслэл болгосон 2024 оны 11 сарын 06-ны өдрийн дүгнэлтэнд Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн болон Б сумын авто замын ашиглалтад 2022 он, 2023 он, 2024 оны 4 удаагийн үерийн улмаас үүсэн нөхцөл байдалд тухай бүр нь зөрчил дутагдлыг арилгах, холбогдох арга хэмжээ аваагүйгээс их хэмжээний хөрөнгө зарцуулах, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсээд байна... гэсэн. Гэтэл төрийн хяналт шалгалтыг зөвхөн хуульд тусгайлан заасан үндэслэл бүрдсэн нөхцөлд хийх бөгөөд миний бие болон манай Салбарын хяналтын газраас хуульд заасан үндэслэл бүрдмэгц тухайн асуудлаар хяналт шалгалтыг явуулан холбогдох аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага хүргүүлж байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан Хяналт шалгалт хийх нийтлэг журам ёсоор төрийн хяналт шалгалт нь 1) төлөвлөгөөт 2) төлөвлөгөөт бус, 3) урьдчилан сэргийлэх, 4) гүйцэтгэлийн гэсэн төрөлтэй. Эдгээрээс төлөвлөгөөт хяналт шалгалтыг Засгийн газрын хуралдаанаас баталсан нэгдсэн төлөвлөгөөг үндэслэн гүйцэтгэх бол төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр болон хүний амь нас, хүрээлэн буй орчинд хохирол учирсан тохиолдолд явуулдаг. Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн болон Б сумын төвийн авто замын ашиглалтын байдал, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг яамны Авто замын бодлого зохицуулалтын газраас 2024 оны 08 сарын 12-ны өдөр анх бидэнд ирүүлсэн. Миний зүгээс дээрх хүсэлтэд үндэслэн улсын ахлах байцаагч Ш.Год үүрэг өгч 2024 оны 08 сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн авто замын хяналтын улсын байцаагч Б.М нарын бүрэлдэхүүнтэй газар дээр нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлгэсэн. Энэхүү авто замын ашиглалтын байдал, үерийн улмаас үүссэн нөхцөл байдалд үзлэг шалгалтыг хийж, 2024 оны 08 сарын 30-ны өдрийн улсын ахлах байцаагч Ш.Гын гаргасан 04-00-******* дугаартай дүгнэлтийг 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 11/469 дугаартай албан бичгээр захиалагч, зөвлөх Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дан сумын Засаг дарга, Хэнтий аймгийн Б сумын Засаг дарга, гүйцэтгэгч болон зураг зохиогч Э ХХК-д тус тус хүргүүлсэн. Авто замын бодлого зохицуулалтын газраас 2024 оны 09 сарын 19-ний өдөр ирүүлсэн хүсэлт болон дүгнэлтийг хүргүүлсэн байгууллагуудаас холбогдох арга хэмжээг авсан талаар мэдээлэл ирээгүй тул тус чиглэлийн замын Өнгөтийн голын 20.7 у/м төмөрбетон гүүр болон авто замд гарсан эвдрэлийн шалтгааныг тогтоолгох, үерийн улмаас дахин эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зураг зохиогчийн зүгээс үзлэгийг хийж, цаашид авах арга хэмжээний талаар зохиогчийн хяналтын дүгнэлтийг холбогдох дүрэм, журмын дагуу гаргуулахаар зураг зохиогчид улсын ахлах байцаагч Ш.Гын 04-00-02/007/97 дугаартай албан шаардлагыг илгээсэн. Э ХХК-ийн боловсруулсан зураг зохиогчийн хяналтын дүгнэлт болон бусад холбогдох баримт бичигтэй улсын ахлах байцаагч Ш.Г танилцаж, 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 04-00-02/007/80 дугаартай дүгнэлтийг дахин боловсруулж, Авто замын бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн. Ийнхүү Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжид хяналт шалгалтыг зохих ёсоор гүйцэтгэсэн байхад өөрийн санаачилгаар хийгээгүй гэх хуульд заагаагүй үндэслэл зааж буй н хууль бус юм.
2.2. Авто зам, замын байгууламжид хяналт тавих чиг үүрэг нь дан ганц яамны Салбарын хяналтын газарт хамаарахгүй. Дээр дурдсанчлан Салбарын хяналтын газар нь улс даяар зам, тээврийн салбарын хэмжээнд төрийн хяналт, шалгалтыг гүйцэтгэдэг ба үүний дотор зөвхөн хатуу хучилттай авто зам гэхэд 10,307 км байдаг тул тэдгээр авто зам, замын байгууламжийг километр бүрээр нь өдөр тутмын хяналт тавих боломжгүй. Энэ ч утгаараа Авто замын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Авто зам, замын байгууламжийг барих, арчлах, засварлах, хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг авто замыг өмчлөгч, эзэмшигч, зам хариуцагч байгууллага, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ. гэж заасан. Тухайлбал энэхүү чиглэлийн замын тухайд Дорноговь аймгийн Дан сумын Засаг дарга, Хэнтий аймгийн Б сумын Засаг дарга, "Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, замын арчлалт хариуцсан болон хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд, яамны Авто замын бодлого зохицуулалтын газар захиалагчийн хувиар тус тус хяналт тавих үүрэгтэй. Иймээс ч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд томьёологдсон хяналт шалгалт давхардахгүй байх зарчмын хүрээнд эдгээр захиргааны байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд авто замд хяналт тавьж байсан учир хуульд заасан үндэслэл бий болох хүртэл манай нэгжээс төрийн хяналт шалгалт явуулах хууль зүйн боломжгүй байсан. Үүний дээр улсын ахлах байцаагчийн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 04- 00-02/007/80 дугаартай дүгнэлтэд тусгасанчлан Дан-Б чиглэлийн авто замын зураг төслийн алдаанаас болсон гэж үзвэл энэхүү асуудал нь Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт Зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцна гэж хуульчилснаар зураг төсөлд магадлал хийсэн Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ болон зураг төсөл зохиогч Э ХХК-ийн хариуцлагад хамаарна. Цаашлаад авто замыг ашиглалтанд авах ажлыг 2022 онд зохион байгуулсан захиалагч буюу яамны Авто замын бодлого зохицуулалтын газар, түүний дарга хариуцах ёстой. Гэтэл дан ганц Салбарын хяналтын газар, түүний дотор тус газрын даргаар ажиллаж байсан Б.Б үүргээ санаачилгатайгаар биелүүлээгүйгээс авто замын зураг тосол алдаатай хийгдэж, цаашлаад жил бүр үер болж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн мэтээр дүгнэсэн нь хэт өрөөсгөл байна.
3. Улирал тутам хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэх асуудлын хувьд
Дүгнэлтэнд ...Ажлаас чөлөөлөгдсөн 2 улсын байцаагчийн эрхийг цуцлаагүй өнөөг хүрсэн нь Засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар Хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, түүнд хяналт тавих журам-ын 1.12-т Төрийн захиргааны тов байгууллага нь хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийн дардасны судалгааг улирал тутамд авч, хяналт тавина гэж заасны дагуу улирал тутамд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйг нотолж байна... гэсэн. Засгийн газрын 2023 оны 01 сарын 04-ны өдрийн "Журам, загвар батлах тухай" 6 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралт Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам-ын 5.1-т зааснаар улсын байцаагчийн эрхийг цуцлах бүрэн эрх нь Зам, тээврийн сайдад хадгалагдах бол тамга, тэмдгийн дардасны судалгаа авах үүргийг тухайлсан нэг ажилтан хүлээдэг. Миний хариуцсан нэгжид дээрх чиг үүргийг ахлах мэргэжилтэн Д.Х хариуцан ажиллаж байсан ба түүнээс энэ талаар тодруулахад Яамны нэр солигдсонтой холбоотойгоор салбарын улсын (ахлах) байцаагчдын үнэмлэх тэмдэг шинэчлэх шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Автотээврийн үндэсний төвийн 2 (хоёр) ажилтан ажлаас чөлөөлөгдсөн, гэрээний дагуу олгогдсон хяналтын улсын байцаагчийн эрх цуцлагдаагүй байсныг мэдлээ. Холбогдох байгууллагын удирдлагаас нь тодруулахад хяналтын мэргэжилтэнгүүд болох АТҮТ-ийн С.О (04- 13-01/076) нь 2023 оны 07 сарын 24-нд, Орхон аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч У.О нь (04-25-01/109) 2023 оны 05 сарын 15-нд ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд харьяалах /томилох эрх бүхий дээд байгууллага болох АТҮТ-ээс эрх цуцлуулах албан хүсэлтийг манайд ирүүлээгүй, мэдээлэл өгөөгүй тул эрх нь цуцлагдаагүй өдий хүрсэн байна. Дээрх асуудлыг мэдсэн даруйдаа АТҮТ-д эрх цуцлуулах бичгээ хурдан ирүүл гэж хэлсний үндсэн дээр 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 3/1142 тоот албан бичгээр улсын байцаагчийн эрх цуцлуулах хүсэлт ирүүлсэн. Тухайн өдөр эрх цуцлах шийдвэрийн төслөө боловсруулж, холбогдох удирдах ажилтнуудад танилцуулж бэлтгэсэн. Улсын байцаагчийн эрх цуцлах асуудал нь эхлээд харъяалах буюу томилох эрх бүхий байгууллагаас нь эрх цуцлуулах хүсэлтийг ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хамт ирүүлсний үндсэн дээр салбарын сайдын тушаал гарч эрхийг цуцладаг. гэх тайлбарыг бичгээр өгсөн. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн бүрэн эрхийг цуцлах болон тамга, тэмдгийг хураан авах нь Салбарын хяналтын газрын даргын үндсэн чиг үүрэгт шууд хамаарахгүй.
Хоёрдугаарт, хэрэв миний бие хариуцсан ажилтанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх байсан ч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулж болох хугацаа хэдийнэ дууссан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй. гэж заасан бөгөөд энэхүү хугацааг зөрчил гаргасан гэх хамгийн сүүлийн өдөр буюу Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн мэргэжилтэн С.Огийн ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 07 сарын 24-ний өдрөөс тоолоход надад хариуцлага хүлээлгэх хугацаа нь 2024 оны 07 сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Мөн түүнчлэн эрх зүйн хариуцлага оногдуулах харилцаанд хариуцлага нь зөрчлийн хэр хэмжээтэй тохирсон байх шударга ёсны зарчим үйлчилдэг. Уг зарчим ёсоор хэрэв нэхэмжлэгч миний бие тушаалд дурдагдсан асуудлаар сахилгын хариуцлага хүлээх ёстой гэж үзвэл надад оноох сахилгын хариуцлага нь хэр хэмжээнд нийцсэн байх учиртай. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын журмын 6.1 дэх хэсэгт Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж заасан. Гэтэл миний хувьд Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд төдийгүй нийт төрийн алба хашсан 29 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээж байсан удаагүй. Нөгөө талаар тушаалаар буруутгаж буй асуудлын чухам ямар шинж байдал нь надад ийм хүнд шийтгэл оногдуулах үндэслэл болоод буй нь ойлгомжгүй. Энэхүү хууль бус дүгнэлт болон тушаалын улмаас Б.Б миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж, цалин хөлсөөр хохирч, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно. гэх баталгаанд минь шууд халдаж байна. гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ .. Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн болон Б сумын төвийн авто замын ашиглалтын байдал, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг яамны Авто замын бодлого зохицуулалтын газраас 2024 оны 08 сарын 12-ны өдөр анх бидэнд ирүүлсэн..... Салбарын хяналтын газар нь улс даяар зам, тээврийн салбарын хэмжээнд төрийн хяналт, шалгалтыг гүйцэтгэдэг ба үүний дотор зөвхөн хатуу хучилттай авто зам гэхэд 10,307 км байдаг тул тэдгээр авто зам, замын байгууламжийг километр бүрээр нь өдөр тутмын хяналт тавих боломжгүй..... гэжээ.
Гэтэл Зам, тээврийн яамны улсын ахлах байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 04-00-02/007/80 дугаар дүгнэлтээр ... Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, замын байгууламж нь 2022 он, 2023 он, 2024 онд тус тус үерийн улмаас авто зам, замын байгууламжид эвдрэл гэмтэл үүсч гүүрийн хоёр талаас авто замын далан урсаснаас автотээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагдах нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 163 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Салбарын хяналтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэгт Зам, тээврийн салбарын хэмжээнд эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтийг хангуулах, зам, тээврийн салбарын объект, үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх, газрын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Төрийн нарийн бичгийн даргын өмнө хариуцна. гэж заасныг хэрэгжүүлээгүйг нотолж байна.
Мөн албан тушаалын Зорилт 2: Зам, тээврийн салбарын үйл ажиллагаанд төлөвлөгөөт, гүйцэтгэлийн болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, Зорилт 3: Зам, тээврийн салбарт тээврийн аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж хяналт хэрэгжүүлэх, 1 дүгээр зорилтын хүрээнд 5-д "Эрсдэлтэй ангилалд хамаарах объектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааг батлуулах, 1 дүгээр зорилтын хүрээнд 6-д Үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт нэвтрүүлэх, түүнийг сайжруулах хөгжүүлэх, удирдан зохион байгуулах гэж заасан чиг үүрэг түүнчлэн Төрийн хяналт шалгалтын нийтлэг журмын 6.4-т Энэ журмын 6.3-т заасан журмын хэрэгжилтэд салбарын улсын ерөнхий байцаагч хяналт тавьж ажиллана гэж Зам, тээврийн салбарын хяналтын газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагч нь холбогдох хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлж ажиллагаагүйг дахин нотолсон.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... Миний хариуцсан нэгжид дээрх чиг үүргийг ахлах мэргэжилтэн Д.Х хариуцан ажиллаж байсан ба түүнээс энэ талаар тодруулахад яамны нэр солигдсонтой холбоотойгоор салбарын улсын ахлах байцаагчдын үнэмлэх тэмдэг шинэчлэх шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Автотээврийн үндэсний төвийн 2 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн, гэрээний дагуу олгогдсон хяналтын улсын байцаагчийн эрх цуцлагдаагүй байсныг мэдлээ.... Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн бүрэн эрхийг цуцлах болон тамга, тэмдгийг хураан авах нь Салбарын газрын даргын үндсэн чиг үүрэгт шууд хамаарахгүй. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан бөгөөд энэхүү хугацааг зөрчил гаргасан гэх хамгийн сүүлийн өдөр буюу Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн мэргэжилтэн С.Огийн ажлаас чөлөөгдсөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс тоолоход надад хариуцлага хүлээлгэх хугацаа нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон... гэжээ.
Гэтэл Зам, тээврийн Салбарын хяналтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилтын 5-д Зам, тээврийн салбарын улсын байцаагчдын эрх олгох, сунгах, цуцлах, байцаагчийг удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах, сургалт, зөвлөгөөн зохион байгуулах гэж, Засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар Хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, түүнд хяналт тавих журам-ын 1.12-т Төрийн захиргааны төв байгууллага нь хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийн дардасны судалгааг улирал тутам авч, хяналт тавина гэж заасны дагуу улирал тутам хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй нь ажлаас чөлөөлөгдсөн 2 Улсын байцаагчийн эрх-ийг цуцлаагүй, мэдээгүй 1 жил гаран хугацаа өнгөрсөн нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ чиглүүлж ажилладаггүй хариуцсан мэргэжилтэнд хариуцлага тооцуулах хандлагатай байгааг тодотгон хэлэх нь зүйтэй байна. Эдгээр нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.14-т удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх, 37.1.15 харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах гэж заасан, төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, нэгжийн үйл ажиллагаar удирдан манлайлж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг өөрийн санаачилгаараа хэрэгжүүлээгүй нь тус тус нотлогдож байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4 дэх заалтыг үндэслэн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/210 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бгөөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг: Маргааны үйл баримтын талаар:
Нэхэмжлэгчээс 2023 онд В, 2024 оны хагас жилээр 84,5В үнэлэгдсэн, 2023 онд автозам, замын байгууламжийн их дунд эрсдэлтэй 181 обьектод, 2024 онд 221 обьектод хяналт шалгалт хийхээр төлөвлөж ажилласан ба яамны нийт газар, хэлтсүүдээс манай салбар ажлын үнэлгээгээр тэргүүлж ажилласан байхад хамт олноо удирдан манлайлж ажиллаагүй гэх хийсвэр, ойлгомжгүй дүгнэлт хийсэн, Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжид хяналт шалгалтыг зохих ёсоор гүйцэтгэсэн байхад өөрийн санаачилгаар хийгээгүй гэх хуульд заагаагүй үндэслэл заасан, Улирал тутам хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэх асуудлын хүрээнд Хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх түүнд хяналт тавих журам-д заасны дагуу манай нэгжид тухайлсан нэг ажилтан хариуцан ажиллаж байсан. Хэрэв миний бие хариуцсан ажилтанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх байсан ч Төрийн албаны тухай хуулийн 48.5-д заасны дагуу хамгийн сүүлд чөлөөлөгдсөн улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс зөрчлийг тооцоход 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш надад хариуцлага тооцох хугацаа дуусгавар болсон гэж, хариуцагчаас Зам тээврийн яамны улсын ахлах байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 04-00-02/007/80 дугаар дүгнэлтээр Дан-Б чиглэлийн 50км хатуу хучилттай автозам замын байгууламж нь 2022 он, 2023 он, 2023 онд тус тус үерийн улмаас автозам, замын байгууламжид эвдрэл гэмтэл үүсч гүүрийн 2 талаас автозамын далан урссанаас автотээвэр хэвийн зорчих нөхцөл алдагдсан гэсэн нь албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүрэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүйг нотолж байна, Улсын байцаагч нар ажлаас гараад 1 жил гарангийн хугацаа өнгөрсөн байхад мэдээгүй, улсын байцаагчийн эрхийг цуцлаагүй байгаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ чиглүүлж ажилладаггүй гэдэг нь харагдаж байна, Б.Б нь төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, нэгжийн үйл ажиллагааг удирдан манлайлж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг өөрийн санаачилгаар хэрэгжүүлээгүй нь тус тус нотлогдож байна гэж тус тус маргажээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Б.Бг Салбарын хяналтын газрын даргын албан үүргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/199 дүгээр тушаалаар Б.Бг Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд томилсон.
Салбар хяналтын газрын дарга Б.Бгийн 2024 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсаар 85.5 үнэлэгдэж, 2024 оны 06 дугаар сард үндсэн цалингийн 40 хувиар урамшуулан 976.000 төгрөгийн урамшууллыг олгосон бөгөөд хариуцагчаас 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул үнэлгээгүй гэх тайлбарыг ирүүлсэн.
Салбарын хяналтын газрын дарга Б.Бд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлж, нэхэмжлэгчээс уг мэдэгдэлтэй холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тайлбар гаргасан.
Маргаан бүхий Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтээр Салбарын хяналтын газрын дарга Б.Б нь хариу тайлбартаа Авто замын бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу... гэж 2 удаа дурдаж тайлбарласан нь тухайн удирдах албан тушаалтан нь албан тушаалын чиг үүргээ санаачлагаараа бус зөвхөн хүсэлт ирсэн тохиолдолд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь албан тушаалын чиг үүргээ өөрийн санаачлагаараа хэрэгжүүлдэггүй, нэгжийн хамт олонд удирдлагын манлайлал үзүүлж ажиллаагүйг харуулж байна. Энэ нь өөрийн санаачлагаар хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулах, гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх арга хэмжээг авч ажиллаагүйг нотолж байна.
Мөн ажлаас чөлөөлөгдсөн 2 Улсын байцаагчийн эрх-ийг цуцлаагүй өнөөг хүрсэн нь Засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, түүнд хяналт тавих журам-ын 1.12-т Төрийн захиргааны төв байгууллага нь хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийн дардасны судалгааг улирал тутамд авч, хяналт тавина гэж заасны дагуу улирал тутам хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйг нотолж байна.
Тухайлбал, Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн болон Б сумын төвийн авто замын ашиглалтад 2022 он, 2023 он, 2024 оны 4 удаагийн үерийн улмаас үүсэн нөхцөл байдалд тухай бүр нь зөрчил дутагдлыг арилгах, холбогдох арга хэмжээ аваагүйгээс их хэмжээний хөрөнгө зарцуулах, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсээд байна. Тухайн зам, замын байгууламж удаа дараа үерт автаж байгаа нь зургийн алдаанаас үүссэн гэдгийг Авто замын Бодлогын газрын хүсэлтийн дагуу шалгасан Улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04-00-02//007//80 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, 37.1.14, 37.1.15 заасныг үндэслэн Төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, нэгжийн үйл ажиллагааг удирдан манлайлж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг удаа дараа хэрэгжүүлээгүй Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Энэхүү дүгнэлтийг үндэслэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/210 дугаартай тушаалыг гаргаж, тушаалыг нэхэмжлэгчид танилцуулжээ.
Хоёр: Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б.Б надад холбогдох дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/210 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд дурдсан ... Салбарын хяналтын газрын дарга Б.Б нь албан тушаалын чиг үүргээ санаачлагаараа бус зөвхөн хүсэлт ирсэн тохиолдолд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь албан тушаалын чиг үүргээ өөрийн санаачлагаараа хэрэгжүүлдэггүй, нэгжийн хамт олонд удирдлагын манлайлал үзүүлж ажиллаагүйг харуулж байна. Тухайлбар, Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн болон Б сумын төвийн авто замын ашиглалтад 2022 он, 2023 он, 2024 оны 4 удаагийн үерийн улмаас үүсэн нөхцөл байдалд тухай бүр нь зөрчил дутагдлыг арилгах, холбогдох арга хэмжээ аваагүйгээс их хэмжээний хөрөнгө зарцуулах, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүссэн, тухайн зам, замын байгууламж удаа дараа үерт автаж байгаа нь зургийн алдаанаас үүссэн гэдгийг Улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04-00-02//007//80 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна гэх зөрчлийн тухайд:
Хэнтий аймгийн Б сумын Засаг даргаас 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаар албан бичиг болон 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 615 дугаар албан бичгүүдээр ...Дорноговь аймгийн Д сум Хэнтий аймгийн Б сум чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлыг Б ХХК нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш 2023 оны 06 дугаар сар, 2023 оны 08 дугаар сард уг авто замын 34-35 км-ийн тэмдэгтийн хооронд болон түүнээс баруун зүгт 6 хэсэг газарт шороон даланд суулт өгч, асфальт хучилтанд цөмрөлт үүссэн. Хэнтий аймгийн Б сумын нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сард, 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, 2024 оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орж, үерийн гамшигт байдалд хүрч Уртын голын гүүр нь 2 талаасаа эвдэрч нуралт үүсч, зам дээгүүр нь үерийн ус хальж, аюултай байдал үүссэн. 2023 оны 8 дугаар сард гүйцэтгэгч Б ХХК нь өөрийн хөрөнгөөр засварласан боловч суурь далан нь удаа дараа эвдрэн аюултай нөхцөл байдал үүсээд байна. Иймд энэхүү нөхцөл байдалд зураг төсөв зохиогч, гүйцэтгэгч компани, холбогдох мэргэжлийн эрх бүхий алба хаагчдаас бүрдсэн ажлыг хэсгийг орон нутагт томилон ажиллуулан дүгнэлт гаргах, хохирсон иргэдэд нөхцөл байдлыг газар дээр нь тайлбарлан таниулах, шийдэлд хүрэх, эвдрэл үүссэн зам, гүүрийн хэсгүүдийг яаралтай засварлах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж, тус гүүрийг өргөтгөх талаар арга хэмжээ авч өгнө үү гэх албан бичгийг Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.
Энэхүү албан бичгийн дагуу нэхэмжлэгчээс улсын байцаагч Ш.Гыг хяналт шалгалт хийлгэхээр томилж, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Салбарын хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч Ш.Г, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн авто замын хяалтын улсын байцаагч Б.М нарын бүрэлдэхүүнтэй, Хэнтий аймгийн Б сумын Засаг дарга Г.Ат, Засаг даргын тамгын газрын дарга З.Ууганжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.О, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын газрын Б сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Р.М, Дан-Бор өндөр чиглэлийн 50 км авто замын гүйцэтгэгч Б ХХК-ийн захирал Ч.Б, туслан гүйцэтгэгч Э ХХК-ийн захирал Н.О, зураг зохиогч Э ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Т, ахлах инженер Л.А, усны барилга байгууламжийн М ХХК-ийн захирал Ч.Б, замын зөвлөх Э ХХК-ийн хяналтын инженер Б.Х*******, Б.Э*******, Б.О*******, гүйцэтгэгч Т******* ХХК-ийн ерөнхий инженер Э.Т******* болон тус сумын Бумбат 3 дугаар, Уурхайчин 4 дүгээр багийн иргэдийн байлцуулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн болох нь Зам, тээврийн яамны улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 04-00-******* дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Дээрх дүгнэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11/469 дүгээр албан бичгээр захиалагч, зөвлөх Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дан сумын Засаг дарга, Хэнтий аймгийн Б сумын Засаг дарга, Б ХХК, Э ХХК-иудад тус тус хүргүүлжээ.
Уг дүгнэлтийг ирүүлсэн байгууллагуудаас холбогдох арга хэмжээг авсан талаар мэдээлэл ирээгүй учир Зам, тээврийн яамны Авто замын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Г 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 04-00-02/007/97 дугаар албан шаардлагыг гаргаж Э ХХК-д хүргүүлсэн.
Хэнтий аймгийн Б сумын Засаг даргаас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 749 дүгээр албан бичгээр Зам, тээврийн яаманд ...Дорноговь аймгийн Дан сум-Хэнтий аймгийн Б сум чиглэлийн хатуу хучилттай авто замын цөмөрсөн 5-н хэсэг газарт болон Өнгөтийн голын гүүр-ийн суурь, замын даланг 2023 оны 06 дугаар сард гүйцэтгэгч Б ХХК нь өөрийн хөрөнгөөр засварласан боловч суурь, далан дахин эвдэрсэн бөгөөд одоо гүйцэтгэгч болох Б ХХК нь Манай байгууллага батлагдсан зураг, төсөв тооцооллын дагуу ажлаа гүйцэтгэсэн, удаа дараа эвдрэл гарч буй нь зураг төсвийн алдаа гэж үзэж байгаа тул дахин засварлах боломжгүй, тийм хөрөнгө санхүү ч байхгүй гэж мэдэгдсэн. Энэхүү автозамын зураг төсвийн ажлыг 2015 онд Э ХХК гүйцэтгэсэн, уг зураг төсөл нь Өнгөтийн гол-ийн сайрын өргөн, үерийн усны хэмжээг тооцоолоогүйгээс доод тал нь 60-100 орчим метр газарт гүүр барихаар төлөвлөх газарт 20,7 метр гүүр барьсан, энэ замын дагуух борооны усны улмаас үүссэн ус, үер урсдаг хуурай сайрын хэсгийн жижиг гүүр, хоолойн хэмжээг бага хүчин чадлаар тооцож шийдсэний улмаас 2022 онд 1 удаа, 2023 оны 7 дугаар сард 2 удаа, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гүүр 2 талаасаа нурж, бороо орсны улмаас үүссэн үерт нийт 4 удаа дараалан далан нь сэтэрч, үерийн ус лаг шавар зам дээгүүр даван гарч замын барилга байгууламж нь эвдэрсэн. Мөн сумын төвийн гэр хорооллын замын үерийн усны хоолой, үерийн даланг бага хүчин чадалтайгаар тооцоолж хийснээс шалтгаалан сүүлийн 3 жил дараалан Уурхайчин 4 дүгээр баг, Бумбат 3 дугаар багийн 72 айл өрхийн хувийн эзэмшлийн хашаа, гэр, байшин удаа дараа усанд автаж их хэмжээний хохирол үүссэн нөхцөл байдлууд бий болсон гэж дүгнэж байна. Орон нутгийн зүгээс холбогдох автозамын ажлуудыг зураг төсөв зохиогч нартай биечлэн уулзаж албан тоотоор нөхцөл байдлыг танилцуулж зураг төсвийг өөрчлөх талаар хүсэлтүүдээ хүргүүлсэн.
Дан-Б чиглэлийн хатуу хучилттай автозамын ажлын үргэлжлэл болох Б-Хэрлэн чиглэлийн 179,8 км хатуу хучилттай автозамын ажил энэ 2024 онд эхэлсэн. Иймд энэхүү орон нутгийн чанартай автозамыг Улсын чанартай автозам болгон шийдвэрлэж зам засвар, арчилгааны мэргэжлийн байгууллагад цаашид хариуцуулах хүсэлттэй байна гэх албан бичгийг хүргүүлсэн байна.
Энэхүү албан бичгийг хүлээн авч, Зам, тээврийн яамны улсын ахлах байцаагч Ш.Г дахин Дорноговь аймгийн Дан сум-Хэнтий аймгийн Б сум чиглэлийн хатуу хучилттай авто замын зураг төсөлд хяналт шалгалт хийж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04-00-02/007/80 дугаар дүгнэлтээр ... Э ХХК-ийн боловсруулсан 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02/24 дугаартай зохиогчийн хяналтын дүгнэлтийг үндэслэн ус зүйн тооцоо, зураг төслийг алдаатай боловсруулсан гэж үзэх үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг гаргажээ.
Уг автозамын зураг төслийг захиалагч Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22/15 дугаартай зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын дагуу ... Э******* ХХК нь 08/15 шифртэй зураг төслийг боловсруулж, улсын экспертизээр хянуулан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 015/2015 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулж, ... Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаартай тушаалаар томилогдсон ажлын хэсэг ажиллаж, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06/10/22 дугаартай ажлын хэсгийн дүгнэлтийг баталгаажуулан байнгын ашиглалтанд оруулсан болох нь дээрх улсын ахлах байцаагчийн 04-00-02/007/80 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Дээрх тайлбар, албан бичгээс үзэхэд Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай автозам, замын байгууламжийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байнгын ашиглалтанд оруулсан, 2022 онд байнгын ашиглалтанд оруулахаас өмнө буюу 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орсон хүчтэй мөндөр, аадар борооны улмаас ус орох гарах амсрын бэхэлгээ болон далангийн налуугийн бэхэлгээ, хөвөө угаагдаж эвдэрсэн. Үүнийг гүйцэтгэгч Б ХХК нь 2022 онд тухайн автозамын магадлашгүй ажлын зардлаас хөрөнгө гаргаж засварласан, 2023 онд онд орсон борооны улмаас тухайн замын 5-н хэсэг газарт болон Өнгөтийн голын гүүр-ийн суурь, замын далангийн засварыг 2023 оны 08 дугаар сард гүйцэтгэгч Б ХХК нь өөрийн хөрөнгөөр дахин засварласан, 2024 онд орсон борооны улмаас дахин үерт автсан тул Б ХХК нь манайх батлагдсан зураг, төсөв тооцооллын дагуу ажлаа гүйцэтгэсэн, удаа дараа эвдрэл гарч буй нь зураг төсвийн алдаа гэж үзэж байгаа тул дахин засварлах боломжгүй, тийм хөрөнгө санхүү ч байхгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ замыг засварлуулах, нөхөн сэргээх ажлыг яаралтай зохион байгуулахаар Хэнтий аймгийн Б сумын Засаг даргаас Зам, тээврийн яаманд хандсан болох нь дээр албан бичгүүдээр тогтоогдож байна.
Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24-т ...орон нутгийн чанартай авто зам гэж аймгийн нутаг дэвсгэр дэх хот, сум, суурин газар, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн баазыг хооронд нь холбосон болон тэдгээрийн доторх авто замыг; 4.1.28-т улсын чанартай авто зам гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг 10 дугаар зүйлд ...Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх 10.1.9-т ...олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын ашиглалт, засвар, арчлалтын ажлыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулах, 10.1.11-т ...авто замын бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах талаар байгууллага, аж ахуйн нэгжид үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах; 12 дугаар зүйлийн 12.1-т ...Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга авто замын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.2-т ...авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх; 12.1.4-т ..нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах авто замын барилга, засвар, арчлалтын ажлыг зохион байгуулах; 12.1.7-т ...байгалийн гамшиг, гэнэтийн осол, аюулын улмаас үүссэн авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлах шаардлага гарсан үед харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс тээвэр, холбооны хэрэгсэл, машин механизм, эд хөрөнгийг нөхөн олговортойгоор дайчлан гаргуулах, хүн хүчний туслалцаа авах ажлыг зохион байгуулах; 17.2-т ...Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байна, 17.3-т ...Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна, 22.1-т ...Авто замыг эзэмшигч нь авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллана, 34 дүгээр зүйлийн 34.1-т ...Авто зам, замын байгууламжийг барих, арчлах, засварлах, хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг авто замыг өмчлөгч, эзэмшигч, зам хариуцагч байгууллага, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ гэж тус тус зааснаас үзэхэд Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын хяналт тавих газар нь олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын ашиглалт, засвар, арчлалтын ажлыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулахаар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах авто замын барилга, засвар, арчлалтын ажлыг зохион байгуулахаар тус тус зохицуулжээ.
Мөн Зам, тээврийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улсын чанартай авто замын чиглэлийг шинэчлэн батлах тухай А/49 дүгээр тушаалын 36 дугаар хавсралтаар Чойр-Өндөрхаан /Дан/ чиглэлийн автозамыг улсын чанартай авто замын чиглэлд хүлээн авсан байгаагаас үзэхэд Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын эзэмшигч нь тухайн шатны Засаг дарга бөгөөд тухайн авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавих үүрэгтэй этгээд нь Засаг дарга байсан байна.
Өөрөөр хэлбэл, Автозамын тухай хуульд Төрийн захиргааны төв байгууллага ямар чиг үүргийг хэрэгжүүлэхийг, Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь ямар чиг үүргийг хэрэгжүүлэхийг тодорхой зааглаж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан дүгнэлт гарган, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үед тухайн автозамыг улсын чанартай авто замын чиглэлд хүлээж аваагүй, тэрхүү автозамын эзэмшигч нь тухайн шатны Засаг дарга байсан болох нь Хэнтий аймгийн Б сумын Засаг даргаас гаргасан ..энэхүү орон нутгийн чанартай автозамыг Улсын чанартай автозам болгон шийдвэрлэж зам засвар, арчилгааны мэргэжлийн байгууллагад цаашид хариуцуулах хүсэлттэй байна гэх хүсэлтээр тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Б сумын Засаг даргаас холбогдох арга хэмжээг авч, 2022 он, 2023 онуудад орсон борооны улмаас үүссэн замын эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч Б ХХК-иар засварлуулсан, 2024 онд орсон борооны улмаас тухайн зам дахин эвдрэл гэмтэл гарч Б ХХК нь зураг төсөл, төсвийн дагуу тухайн автозамыг барьж гүйцэтгэсэн, анхнаасаа зураг төсөл алдаатай гарсан гэж үзэж, дахин засварлуулах боломжгүй талаар мэдэгдсэн тул Зам, тээврийн яаманд хандсан байна.
Нэхэмжлэгчээс өөрийн чиг үүргийн дагуу улсын ахлах байцаагч Ш.Гыг томилж, тухайн газар дээр нь хяналт шалгалтыг хэрэгжүүлж, захиалагч, гүйцэтгэгч компаниудад дүгнэлт гарган хүргүүлсэн, дүгнэлтийн дагуу ямар нэгэн арга хэмжээ авсан талаар тайлбар баримт ирүүлээгүй учир албан шаардлага гаргасан байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байна.
Мөн тухайн авто замын зураг төсөл нь анхнаасаа алдаатай батлагдсанд нэхэмжлэгчийг буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй, учир нь нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс тус яамны Салбарын хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд жинхлэн томилогдсон бөгөөд нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилогдоход Дан-Б чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын зураг төслийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсэг хүлээн авч, байнгын ашиглалтанд оруулсан байсан бөгөөд зураг төсөл алдаатай батлагдсанд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл болохооргүй байна.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд дурдсан Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагч У.О, С.О нарыг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан улсын байцаагчийн эрхийг цуцлаагүй асуудлын тухайд:
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/196 дугаар тушаалаар тус төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн /Орхон аймгийн Автотээврийн төв/-ийн автотээврийн хяналтын мэргэжилтэн У.Оыг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлж, 2023 он 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/304 дүгээр тушаалаар Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн С.О*******г өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн тул ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.
Засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар Хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, түүнд хяналт тавих журам-ын 1 дүгээр зүйлийн 1.9-т ...Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, хяналт тавихтай холбогдсон асуудлыг тухайлсан нэг ажилтан (цаашид хариуцсан ажилтан гэх)-д хариуцуулна гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар Д.Хыг Салбарын хяналтын газрын Эрсдэлийн удирдлага, улсын байцаагчийн эрх олгох, цуцлах асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон байгаагаас үзэхэд улсын байцаагчийн эрх олгох, цуцлах асуудлыг тухайлсан нэг ажилтан буюу Д.Х хариуцсан ажиллаж байсан байна.
Дээрх журмын 1 дүгээр зүйлийн 1.12-т ...Төрийн захиргааны төв байгууллага нь хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийн дардасны судалгааг улирал тутамд авч, хяналт тавина, Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 5 дугаар зорилтод ... Зам, тээврийн салбарын улсын байцаагчдын эрх олгох, сунгах, цуцлах, байцаагчийг удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах, сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, 5 дугаар зорилтын хүрээнд 1-д Салбарын улсын байцаагч нарт эрх олгох, сунгах, цуцлах үйл ажиллагааг зохион байгуулах гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийн дардасны судалгааг улирал тутамд авч улсын байцаагчийн эрх цуцлах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй байсан байна.
Энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй Авто тээврийн үндэсний төвийн хоёр улсын байцаагчийн эрхийг цуцлаагүй байсан нь нэхэмжлэгч улирал тутам судалгаа авч, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байгаа болох нь тогтоогдож байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т ...Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан хугацаа өнгөрсөн байхад хариуцагч сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Өөрөөр хэлбэл, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/196 дугаар тушаалаар У.Оыг, 2023 он 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/304 дүгээр тушаалаар С.О*******г ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэх харилцааг дуусгавар болгосон байгаагаас үзэхэд Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах хугацааг улирал тутам судалгаа авах хугацаагаар буюу 2024 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөр /2024 оны 03 дугаар улирал/ дуусгавар болсон байхад сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4 дүгээр зүйлийн 1.4.1-т Хариуцлага гарцаагүй байх, 1.4.2-т Сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх, 1.4.5-т ...хууль зүйн үндэслэлтэй байх, 3.2-т ...Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 3.4-т Сахилгын шийтгэлийг хүндэрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна: 3.4.1-т зориуд санаатайгаар зөрчил гаргасан, 3.4.2-т Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөрчил гаргасан, 3.4.3-т Зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн, 3.4.4-т Өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан, 3.4.5-д хэд хэдэн зөрчил гаргасан, журмын 6-д Төрийн албанаас халах шийтгэл ногдуулах, 6.1-т Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулна гэж тус тус заажээ.
Дээрх нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б нь өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү үйл баримттай маргаагүй, зориуд санаатай зөрчил гаргаагүй, өөртөө давуу байдал бий болгоогүй, Б.Бг цаашид төрийн албанд ажиллуулах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох төрийн албанаас халах шийтгэл ногдуулахаар дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.
Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.6-т Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна, 2.1-т ...Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно, 3.1-т ...Шалгагч албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухайн дүгнэлт, баримт материалыг Төрийн албаны тухай хуулийн 48.3-т заасан томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулах бөгөөд эрх бүхий албан тушаалтан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гэж тус тус заасны дагуу хяналт шалгалт явуулахдаа холбогдох баримтыг сайтар судалж үзээгүй, нэхэмжлэгчийг тайлбарыг үндэслэж, ...Салбарын хяналтын газрын дарга Б.Б нь хариу тайлбартаа Авто замын бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу... гэж 2 удаа дурдаж тайлбарласан нь тухайн удирдах албан тушаалтан нь албан тушаалын чиг үүргээ санаачлагаараа бус зөвхөн хүсэлт ирсэн тохиолдолд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь албан тушаалын чиг үүргээ өөрийн санаачлагаараа хэрэгжүүлдэггүй, нэгжийн хамт олонд удирдлагын манлайлал үзүүлж ажиллаагүйг харуулж байна гэх хийсвэр дүгнэлтийг хийсэн, мөн 2 улсын байцаагчийн эрхийг цуцлаагүй зөрчлийн тухайд Төрийн албаны тухай хуулинд заасны дагуу зөрчил гаргаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэх заалтыг анхаарч үзээгүй дүгнэлт гаргасан байна.
Энэхүү дүгнэлтийг үндэслэн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/210 дугаар тушаалыг гаргасан нь үндэслэлгүй тул Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/210 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гурав: Б.Бг Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагын тухайд:
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай 07 дугаар тогтоолоор Зам, тээврийн яам нь 8 хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн эгүүлэн томилуулах Салбарын хяналтын газрын даргын орон тоо хасагдсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх тогтоол нь хэрэгжиж эхлээгүй, Төрийн албаны зөвлөл рүү албан тушаалын тодорхойлолтоо батлуулахаар хүргүүлсэн, Салбарын хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй М.Э******* нь одоогоор ажил үүргээ гүйцэтгэж байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Бг Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй байна.
Дөрөв: Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд:
Батлах хамгаалахын сайдын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлаар Б.Бг томилж, 2025 оны 04 дүгээр сараас хойш нэхэмжлэгч Б.Б нь цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2025 оны 04 дүгээр сараас ажил эрхэлж байгаа нь холбогдох баримтаар тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т ...Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно. 57.2.2-т ...захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т ...Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ.,110 дугаар зүйлийн 110.1-т ...Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгуулллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж тус тус заажээ.
Дээрх хууль болон журамд заасны дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлсний тооцоонд буюу 2024 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч Б.Б нь 3.880,770 төгрөгийн ээлжийн амралтын олговор авсан байх бөгөөд ээлжийн амралтын олговор нь Төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлсөд орохоороогүй байх тул энэхүү олговрыг хасаж, ажилгүй байсан хугацааны 100 хоног 17.737.700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дараах байдлаар тооцсон болно.
Хүснэгт №1,
Нэг өдрийн дундаж цалин хөлс
| Он сар | Ажлын өдөр | Сарын цалин хөлс | Ээлжийн амралт |
| 2024 оны 11 сар | 10 | 1,895,000 |
|
| 2024 оны 10 сар | 22 | 3,679,000 |
|
| 2024 оны 9 сар | 21 | 3,827,000 | 3.880,770 |
| Нийт | 53 | 9,401,000 |
|
| Нэг өдрийн дундаж цалин хөлс | 177,377 |
| |
Хүснэгт №2
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс
| Он сар | Ажлын өдөр | Сарын цалин хөлс |
| 2024 оны 11 сар | 11 | 1,951,147 |
| 2024 оны 12 сар | 21 | 3,724,917 |
| 2025 оны 1 сар | 22 | 3,902,294 |
| 2025 оны 2 сар | 20 | 3,547,540 |
| 2025 оны 3 сар | 21 | 3,724,917 |
| 2025 оны 4 сар | 5 | 886,885 |
|
| 100 | 17,737,700 |
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Бгөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б.Бд холбогдох дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/210 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бг Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар бодож, 17,737,700 төгрөгнөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24, 4.1.28, 10 дугаар зүйлийн 10.1.9, 10.1.11, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.1.4, 12.1.7, 17.2, 17.3, 22 дугаар зүйлийн 22.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4 дүгээр зүйлийн 1.4.1, 1.4.2, 1.4.5, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б.Бд холбогдох дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/210 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бг Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар бодож, 17,737,700 төгрөгнөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР