2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/04275

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй *** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,455,069 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 17,455,069 төгрөгийг хариуцагч *** нар хүлээн зөвшөөрч, 2025.06.30-ны өдөр 2,181,883 төгрөг, 2025.07.30-ны өдөр 2,181,883 төгрөг, 2025.08.30-ны өдөр 2,181,883 төгрөг, 2025.09.30-ны өдөр 2,181,883 төгрөг, 2025.10.30-ны өдөр 2,181,883 төгрөг, 2025.11.30-ны өдөр 2,181,883 төгрөг, 2025.12.30-ны өдөр 2,181,883 төгрөг, 2026.01.30-ний өдөр 2,181,883 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,226 төгрөгөөс 122,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Төрийн сангийн 100200500941 тоот данснаас 122,613 төгрөгийг, хариуцагч *** нараас 122,613 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Б.ГАНЦЭЦЭГ