| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04831/И |
| Дугаар | 192/ШШ2025/05045 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/05045
2025 06 10 192/ШШ2025/05045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие **** 1987 оны 09 дүгээр сарын 11- ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй эсгүүрчин, оёдолчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Хөдөлмөрийн дэвтэр дээр 1987 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01 хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсен /жил, сараар/ бичилт хийгдээгүй учраас 7 жил 3 сар улсад ажилласан жил хасагдах байдалд хүрээд байна. Иймд би холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмлэл гаргаж байна. Миний 1987 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт ажиллаж байсан 7 жил 3 сарын хугацааг тогтоож өгнө үү! Мөн намайг 1987 онд ажилд ороход тухайн үйлдвэр нь ***" нэртэй байж байгаад 1992 оны өмч хувьчлалаар "*** болсон. Иймд тус үйлдвэрийн нэршил өөрчлөгдсөн захирамж тушаалыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***мын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаар албан бичиг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 525 дугаар тодорхойлолт, фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. ***ын гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *** нь ***т 1987 оны 09 дүгээр сарын 11- ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллах байсан болох нь: ***ын хөдөлмөрийн дэвтэрт ...1987 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ***-ийн даргын 1987.09.16-ны өдрийн ***дугаар тушаалаар эсгүүрийн цехийн эсгүүрчнээр авч ажиллуулав, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Захирлын 1993.12.28-ний өдрийн ***дугаар тушаалаар *** оёдолчноор ажиллуулав, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Захирлын 1995.01.07-ны өдрийн №**дугаар тушаалаар Хөдөлмөрийн хуулийн ***дугаар зүйлийн 1-д заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөв. гэх бичилт, ***ийн 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрчилгээ, фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч *** нь ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоо тэтгэвэр тогтоолгох гэж тайлбарлаж байх ба энэ зорилгын хүрээнд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан ****-ыг 1987 оны 09 дүгээр сарын 11- ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ****т ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
4. Шүүхээс нэхэмжлэлийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан ***-ыг 1987 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ***т ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ