2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04416

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04416

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, ******* ******* ХХК/РД: *******/,

 

Хариуцагч: тоотод оршин суух, ******* *******/РД: *******/ нарт холбогдох,

 

94,186,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов. Хариуцагч ******* Рөүд ХХК-ийн төлөөлөгч Г.*******, хариуцагч Г.******* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргсан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "******* *******" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус дүүргийн шүүхийн шүүгч С.Хишигбатын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнийг хүлээн аваад нэхэмжлэлийн үндэслэл, төлөөлүүлэгчийн итгэмжлэлийг дараах байдлаар өөрчлөн дахин нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

"******* *******" ХХК, түүнийг төлөөлж менежер ажилтай Т. болон ******* ******* ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.******* нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр АБ22/20 дугаартай Асфалтьбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ-г 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатайгаар байгуулсан.

Дээрх гэрээний 1-ын 3 дахь заалтыг үндэслэн гэрээний салшгүй хэсэг болгон 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр АБ22/20-1 дугаартай Захиалгын гэрээ-г нэг талаас ******* ******* " ХХК, түүнийг төлөөлж Ерөнхий захирал Б. нөгөө талаас ******* ******* ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Г. нар байгуулсан.

Энэхүү гэрээгээр Нийлүүлэгчээс захиалагчид нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, үнэ, тоо хэмжээ, бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа, төлбөр төлөх нөхцөл зэргийг зохицуулж баталгаажуулсан.

Мөн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэг талаас ******* ******* ХХК, нөгөө талаас : регистрийн дугаартай иргэн ******* ******* нар Иргэний хуулийн 458-465 дугаар зүйлийг үндэслэн "Батлан даалтын гэрээ"-г байгуулсан.

Энэхүү гэрээний 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар иргэн Г.******* нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн АБ22/20 дугаартай "Асфалтьбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ"-р үүссэн Захиалагчийн төлбөрийн үүрэгт Батлан даалт гаргасан.

Мөн гэрээний 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудаар "Асфалтьбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ "- ний үндсэн төлбөрөөс гадна нэмэлтээр үүссэн бусад төлбөрүүдийг төлөх үүргийг хүлээсэн.

"Асфалтьбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ"- ний Ерөнхий нөхцөлийн 1 дэх хэсэгт зааснаар "******* *******" ХХК нь  хүртэл тавигдах 1 км автозамын барилгын ажилд Монгол улсын чанар, стандартын шаардлагыг хангасан асфалтьбетон хольц, битумын эмульс нийлүүлэх, шаардлагатай тохиолдолд автогудернатороор цацлага цацаж өгөх, ******* ******* ХХК нь нийлүүлсэн 66 бүтээгдэхүүний болон автогудернатороор цацлага цацаж гүйцэтгэсэний төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн.

"******* *******" ХХК нь Асфалтьбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ болон түүний салшгүй хэсэг болох Захиалгын гэрээ-р хүлээсэн үүргийн дагуу дараах бүтээгдэхүүнийг нийлүүлсэн: Үүнд.

1.Эмульс:

1. 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 0395 дугаартай Зарлагын баримтаар Эмульс 4000 кг / 70 градустай /

2. 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 0400 дугаартай Зарлагын баримтаар Эмульс 1000 кг / 70 градустай /

3. 2022 оны 08 сарын 04-ны өдрийн 0472 дугаартай Зарлагын баримтаар Эмульс 3000 кг / 70 градустай / буюу нийт 8000 кг.

2. Суурь асфальт:

1. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1781 дугаартай Зарлагын баримтаар 37500 кг суурь асфальт / 171 градустай /

2. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1782 дугаартай Зарлагын баримтаар 36320 кг суурь асфальт / 178 градустай /

3. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1783 дугаартай Зарлагын баримтаар 38820 кг суурь асфальт / 178 градустай /

4. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1784 дугаартай Зарлагын баримтаар 40100 кг суурь асфальт / 178 градустай /

5. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1785 дугаартай Зарлагын баримтаар 41100 кг суурь асфальт / 170 градустай /

6. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1786 дугаартай Зарлагын баримтаар 34980 кг суурь асфальт / 171 градустай /

7. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1788 дугаартай Зарлагын баримтаар 40200 кг суурь асфальт / 171 градустай /

8. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1789 дугаартай Зарлагын баримтаар 35280 кг суурь асфальт / 170 градустай /

9. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1790 дугаартай Зарлагын баримтаар 37340 кг суурь асфальт / 169 градустай /

10. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1791 дугаартай Зарлагын баримтаар 34660 кг суурь асфальт / 171 градустай /

11. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1792 дугаартай Зарлагын баримтаар 34980 кг суурь асфальт / 171 градустай /

12. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1793 дугаартай Зарлагын баримтаар 35040 кг суурь асфальт / 171 градустай /

13. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн суурь асфальт / 171 градустай /1794 дугаартай Зарлагын баримтаар 31280 кг

14. 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 1795 дугаартай Зарлагын баримтаар 32620 кг суурь асфальт / 171 градустай / нийт 510220 кг буюу 510,22 тонн

3. Өнгө асфальт :

1. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1796 дугаартай Зарлагын баримтаар 34820 кг өнгө асфальт / 171 градустай /

2. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн1797 дугаартай Зарлагын баримтаар 35240 кг өнгө асфальт / 170 градустай /

3. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1798 дугаартай Зарлагын баримтаар 31540 кг өнгө асфальт / 169 градустай /

4. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1799 дугаартай Зарлагын баримтаар 35460 кг өнгө асфальт / 169 градустай /

5. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1800 дугаартай Зарлагын баримтаар 35400 кг өнгө асфальт / 169 градустай /

6. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1801 дугаартай Зарлагын баримтаар 37100 кг өнгө асфальт / 169 градустай /

7. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1802 дугаартай Зарлагын баримтаар 38160 кг өнгө асфальт / 169 градустай /

8. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1803 дугаартай Зарлагын баримтаар 35440 кг өнгө асфальт / 170 градустай /

9. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1804 дугаартай Зарлагын баримтаар 35540 кг өнгө асфальт / 170 градустай /

10. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1806 дугаартай Зарлагын баримтаар 35480 кг өнгө асфальт / 170 градустай /

11. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1807 дугаартай Зарлагын баримтаар 31700 кг өнгө асфальт / 170 градустай /

12. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1808 дугаартай Зарлагын баримтаар 36680 кг өнгө асфальт / 171 градустай /

13. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1809 дугаартай Зарлагын баримтаар 38140 кг өнгө асфальт / 169 градустай /

14. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1810 дугаартай Зарлагын баримтаар 35320 кг өнгө асфальт / 169 градустай /

15. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1811 дугаартай Зарлагын баримтаар 35420 кг өнгө асфальт / 169 градустай /

16. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1812 дугаартай Зарлагын баримтаар 35560 кг өнгө асфальт / 170 градустай /

17. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1814 дугаартай Зарлагын баримтаар 35440 кг өнгө асфальт / 169 градустай /

18. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1815 дугаартай Зарлагын баримтаар 31800 кг өнгө асфальт / 169 градустай /

19. 2022 оны 06 сарын 21-ны өдрийн 1816 дугаартай Зарлагын баримтаар 35500 кг өнгө асфальт / 169 градустай /

20. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000098 дугаартай Зарлагын баримтаар 32140 кг өнгө асфальт / 170 градустай /

21. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000099 дугаартай Зарлагын баримтаар 34200 кг өнгө асфальт / 170 градустай /

22. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000100 дугаартай Зарлагын баримтаар 35280 кг өнгө асфальт / 170 градустай /

23. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000301 дугаартай Зарлагын баримтаар 34100 кг өнгө асфальт / 170 градустай /

24. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000302 дугаартай Зарлагын баримтаар 32860 кг өнгө асфальт / 170 градустай /

25. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000304 дугаартай Зарлагын баримтаар 32660 кг өнгө асфальт / 171 градустай /

26. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000305 дугаартай Зарлагын баримтаар 35240 кг өнгө асфальт / 159 градустай /

27. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000306 дугаартай Зарлагын баримтаар 31760 кг өнгө асфальт / 175 градустай /

28. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000307 дугаартай Зарлагын баримтаар 33640 кг өнгө асфальт / 172 градустай /

29. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000308 дугаартай Зарлагын баримтаар 32380 кг өнгө асфальт / 172 градустай /

30. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000309 дугаартай Зарлагын баримтаар 38800 кг өнгө асфальт / 171 градустай /

31. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000310 дугаартай Зарлагын баримтаар 41280 кг өнгө асфальт / 171 градустай /

32. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000312 дугаартай Зарлагын баримтаар 34000 кг өнгө асфальт / 172 градус /

33. 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 000313 дугаартай Зарлагын баримтаар 32220 кг өнгө асфальт / 172 градус /

34. 2022 оны 09 сарын 03-ны өдрийн 000550 дугаартай Зарлагын баримтаар 33700 кг өнгө асфальт / 172 градус /

35. 2022 оны 09 сарын 03-ны өдрийн 000551 дугаартай Зарлагын баримтаар 32480 кг өнгө асфальт / 172 градус /

36. 2022 оны 09 сарын 03-ны өдрийн 000552 дугаартай Зарлагын баримтаар 32460 кг өнгө асфальт / 174 градус /

37. 2022 оны 09 сарын 03-ны өдрийн 000553 дугаартай Зарлагын баримтаар 32460 кг өнгө асфальт / 159 градус / нийт 1,281,380 кг буюу 1281,38 тонн

4. Цацлагын үйлчилгээ:

1. 3 удаа 1,900,000 төгрөгийн цацлагын үйлчилгээг хийж нийт 382, 790,760 / гурван зуун наян хоёр сая долоон зуун ерэн мянга долоон зуун жар / төгрөгийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн.

*******-Инвест" ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. "******* ******* ХХК нь гэрээний төлбөрт:

1. 2022 оны 06 сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөг,

2. 2022 оны 06 сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг,

3. 2022 оны 06 сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг,

4. 2022 оны 07 сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөг,

5. 2022 оны 09 сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг,

6. 2023 оны 01 сарын 09-ны өдөр 30,000,000 төгрөг,

7. 2023 оны 01 сарын 09-ны өдөр 50,000,000 төгрөг,

8. 2023 оны 09 сарын 21-ны өдөр 50,000,000 төгрөг буюу нийт 320,000,000 / гурван зуун хорин сая / төгрөгийг төлсөн.

"******* ******* "ХХК нь дээрх төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн АБ22/20-1 дугаартай Захиалгын гэрээний 2 дахь хэсгийн 3-д заасны дагуу "******* ******* " ХХК-ийн ХХБ дахь , ХААН банкин дахь данснуудад тус тус тушаасан.

Гэрээний дагуу үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа ******* ******* ХХК болон тус компанийн гйүцэтгэх захирал Г.******* нараас удаа дараа шаардсан боловч төлөхгүй өнөөдрийг хүрсэн.

Гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 62,790,760 / жаран хоёр сая долоон зуун ерэн мянга долоон зуун жар / төгрөг болон 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн АБ22/20 дугаартай Асфалтьбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ-ний 2 дахь хэсгийн 4-д заасан Захиалагч тал нь Захиалгын гэрээнд заасан хугацаанд 66 төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлнө. гэсэн заалт болон Захиалгын гэрээний 2 дахь хэсгийн 5 дахь, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Батлан даалтын гэрээ-ний 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг тус тус 66 үндэслэн 62,790,760 төгрөгний хугацаа хэтрүүлсэн 766 хоногийн / 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал / алдангийг гүйцэтгээгүй үүргийн 0,3 хувиар бодоод 144,293,166 төгрөг болсоноос Иргэний хуулийн алданги нь үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг баримтлан 31,395,380 төгрөгний алданги буюу нийт 94,186,140 / ерэн дөрвөн сая, нэг зуун наян зургаан мянга, гурван зуун дөч / төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн АБ22/20 дугаартай Асфалтьбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ-р хүлээсэн үүргийн дагуу ******* ******* ХХК-иас нэхэмжлэх үндэслэлтэй боловч Г.******* нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Батлан даалтын гэрээ-ний 1 дэх хэсэг буюу Ерөнхий зүйлийн 1.1-ээс 1.5-д заасны дагуу төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн тул нэхэмжлэлийн шаардлага болох 94,186,140 / ерэн дөрвөн сая, нэг зуун наян зургаан мянга, гурван зуун дөч / төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Батлан даалтын гэрээ " -ний 1 дэх хэсэг буюу Ерөнхий зүйлийн 1.1-ээс 1.5 -д заасны дагуу иргэн ******* *******с гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь замын барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2022-2023 оны хугацаанд ******* Инвест ХХК-тай асфальт бетон хольц худалдан авах гэрээ байгуулж, хамтран ажилласан.

Хугацааны эцэст ******* Инвест ХХК-д 65,000,000 (жаран таван сая) төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан ба тухайн компанийг төлөөлж манай байгууллагатай харьцдаг байсан ын шаардлагын дагуу 2022 оны 8-р сарын 19-ны өдөр 50,000,000 (тавин сая) төгрөгийг ын Худалдаа хөгжлийн банкан дахь тоот данс руу ******* Рөүд ХХК-с асфалтны үнэнд гэсэн утгатайгаар шилжүүлж, үлдсэн өрийн үлдэгдлийг НӨАТ-ын дүнгээсээ хасуулж тооцуулахаар тохиролцсон.

2024 оны хавар ******* Инвест ХХК-ийн захирал , манай компаниас дээрх мөнгийг нэхсэн ба би маш их гайхаж, тай утсаар холбогдож асуухад Би компанитайгаа мөнгөний тооцоотой байгаа. Уг асуудлыг ойрын хугацаанд шийднэ. Танай компанид энэ асуудал хамаагүй гэсэн хариу өгсөн. Би руу утасдаж Манай компаниас шилжүүлсэн мөнгийг танай ажилтан хувьдаа завшсан нь залилан ашиглангийн шинжтэй үйл явдал болжээ. Иймээс өөрийн ажилтан тайгаа учраа олж, манай компанид НӨАТ бичиж өгөөрэй гэж хүссэн.

Гэтэл манай компанид хамаатуулсан нэхэмжлэл гаргасан байна. "******* Инвест" ХХК-ийн захирал дээрх үйл явдлыг сайн мэдэж байгаа бөгөөд компанийнх нь төлөөлөгч нэхэмжилж буй мөнгийг манай компаниас тухайн үед нь шилжүүлүүлэн авсан тул тухайн ажилтнаасаа мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй юм.

Манай компани мөнгөө цаг тухайд нь шилжүүлсэн учраас нэхэмжлэхийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №АБ22/20 Асфальтбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ-ий хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №АБ 22/20-01 Захиалгын гэрээ-ий хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх ******* ******* ХХК-ийн Зарлагын баримтуудын хуулбар, №19/23 Тооцооны үлдэгдэлийн баталгаа,

Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* Рөүд ХХК, хариуцагч Г.******* нарт холбогдуулан гэрээний төлбөрийн үлдэгдэл 62,790,760/жаран хоёр сая долоон зуун ерэн мянга долоон зуун жар/ төгрөг, алданги 31,395,380/гучин нэгэн сая гурван зуун ерэн таван мянга гурван зуун ная/ төгрөг, нийт 94,186,140/ерэн дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* Рөүд ХХК нь компанийнх нь төлөөлөгч нэхэмжилж буй мөнгийг манай компаниас тухайн үед нь шилжүүлүүлэн авсан тул тухайн ажилтнаасаа мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй юм гэх тайлбар ирүүлсэн.

 

Хариуцагч Г.*******д нэхэмжлэлийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул Г.*******д хобогдох нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч ******* Рөүд ХХК нар нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №АБ22/20 Асфальтбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ байгуулсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №АБ22/20 Асфальтбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №АБ22/20 Асфальтбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ-ий 1-ийн 1, 2-ын 2-т зааснаар нэхэмжлэгч нь 2022 онд хийж гүйцэтгэх  хүртэл 1 км авто замын барилгын ажилд асфальтбетон хольц, битумын эмульс нийлүүлэх, шаардлагатай тохиолдолд автогудернатороор цацлага цацаж өгөх, хариуцагч ******* Рөүд ХХК нь нэхэмжлэгчид төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь №АБ22/20 Асфальтбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №АБ22/20 Асфальтбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч ******* Рөүд ХХК нар нь Гэрээгээр нийлүүлэх асфальтбетон хольц, битумын эмульс, шаардлагатай тохиолдолд автогудернатороор цацлага цацах хэмжээ, хугацаа, үнийг Гэрээний салшгүй хэсэг болох 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №АБ 22/20-01 Захиалгын гэрээ-р тогтоосон болох нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №АБ 22/20-01 Захиалгын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хариуцагчид нийт 382,790,760/гурван зуун наян хоёр сая долоон зуун ерэн мянга долоон зуун жар/ төгрөгийн үнэ бүхий цацлага хийж, эмульс, суурь асфальт, өнгө асфальт нийлүүлсэн болох нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх ******* ******* ХХК-ийн Зарлагын баримтуудын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* Рөүд ХХК нь нэхэмжлэгчид эмульс, суурь асфальт, өнгө асфальт, цацлагын үнэд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нийт 320,000,000/гурван зуун хорин сая/ төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар, хариуцагч ******* Рөүд ХХК-ийн 65,000,000/жаран таван сая/ төгрөгийн өртэй байсан тухай хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* Рөүд ХХК нь Гэрээний дагуу нийлүүлсэн хөрөнгийн үлдэгдэл төлбөрт нэхэмлэгчид 62,790,760/382,790,760-320,000,000=62,790,760/ /жаран хоёр сая долоон зуун ерэн мянга долоон зуун жар/ төгрөг төлөх үүрэгтэй болох нь хариуцагч ******* Рөүд ХХК-ийн 65,000,000/жаран таван сая/ төгрөгийн өртэй байсан тухай хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* Рөүд ХХК нь 65,000,000/жаран таван сая/ төгрөгөөс 50,000,000/тавин сая/ төгрөгийг нэхэмжлэгчийг төлөөлж хариуцагчтай харилцдаг байсан н. гэх хүний дансруу шилжүүлсэн гэх хариу тайлбар гаргажээ.

 

Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул хариуцагч ******* Рөүд ХХК-ийн н.т шилжүүлсэн гэх 50,000,000/тавин сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх бүтээгдэхүүний үнэд төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь алдангид 31,395,380/гучин нэгэн сая гурван зуун ерэн таван мянга гурван зуун ная/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 2-ын 4-т Захиалагч тал нь Захиалгын гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлнө. гэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 2-ын 4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3/тэг аравны гурав/ хувийн алданги тооцох тухай заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Гэрээний салшгүй хэсэг болох нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №АБ 22/20-01 Захиалгын гэрээ-ий 2-ын 4-т Захиалагч тал бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны дотор ... шилжүүлж барагдуулна. гэжээ.

 

Хариуцагч ******* Рөүд ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул алдангид 31,395,380/62,790,760х0.3%=188,372, 188,372x766=144,292,952, 62,790,760:2=31,395,380/ /гучин нэгэн сая гурван зуун ерэн таван мянга гурван зуун ная/ төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ******* Рөүд ХХК нэхэмжлэгчтэй Гэрээ байгуулсан учраас хариуцагчаар татсан ба Гэрээний үлдэгдэл төлбөр 62,790,760/жаран хоёр сая долоон зуун ерэн мянга долоон зуун жар/ төгрөг, алданги 31,395,380/гучин нэгэн сая гурван зуун ерэн таван мянга гурван зуун ная/ төгрөг, нийт 94,186,140/62,790,760+31,395,380=94,186,140/ /ерэн дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга нэг зуун дөч/ төгрөгийг батлан даалт гаргасан хариуцагч Г.*******гоос гаргуулахаар нэхэмжилж байгаа гэх тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч С.*******той 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Батлан даалтын гэрээ байгуулсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Батлан даалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Батлан даалтын гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2-т зааснаар хариуцагч С.******* нь Гэрээгээр үүссэн ******* Рөүд ХХК-ийн үүргийн төлбөрийг үүргийг үл маргах журмаар төлбөр, хохирлыг хариуцан төлөх үүрэг хүлээсэн болох нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Батлан даалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч С.******* нь ******* Рөүд ХХК-ийн Гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцах үүрэг хүлээсэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан Батлан даалт/цаашид Гэрээ гэх/-ын шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч ******* Рөүд ХХК нь Гэрээний үүрэг нийт 94,186,140/62,790,760+31,395,380=94,186,140/ /ерэн дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга нэг зуун дөч/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөс татгалзаж байгаа нь хариуцагч ******* Рөүд ХХК-ийн хариу тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******гоос Гэрээний үүрэгт нийт 94,186,140/62,790,760+31,395,380=94,186,140/ /ерэн дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******гоос нийт 94,186,140/ерэн дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, хариуцагч ******* Рөүд ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 628,885 төгрөгргөөс 628,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4 төгрөгийг, хариуцагч Г.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 628,881 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******гоос нийт 94,186,140/ерэн дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 628,885 төгрөгргөөс 628,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4 төгрөгийг, хариуцагч Г.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 628,881 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ